Борогчин
Appearance
Борогчин хатан бол Их Монгол Улсын хоёрдугаар их хаан Өгэдэйгийн анхны их хатан байсан. Түүний нэрийг монголын түүхийн анхдагч эх сурвалжуудын нэг Юань улсын судрын Тайзун хааны шастир, Хатад татварын шастирт "孛剌合真" (Bólàgĕzhēn), Судрын чуулганд "بوراقچین خاتون" (Būrāqchin khātūn) гэж тэмдэглэжээ. Түүний намтар нь тодорхой биш хэдий ч, Өгэдэйг хааны болсны эхэн үед бүх хатадын хамгийн ахмад нь гэж бичсэн байдаг. Борогчин хатныг хэзээ нас барсан нь тодорхойгүй ч, 1230-аад оны үед өөд болсныг баримжаалж болно.
Өмнөх Бөртэ үжин |
Их Монгол Улсын Их хатан 1229-1230 |
Дараах Дөргөнэ |