Хөхчү бөө
Харагдац
Хөхчү бөө (ᠬᠡᠣᠬᠡᠴᠦ, Тэв тэнгэр) - Их Монгол улсыг байгуулахад голлон оролцож, зохион байгуулагчдын нэг юм. Хөхчү нь төрийн их зайран буюу Чингис хааны бөө байсан хүн юм. Чингис хаан түүний зөвөлгөөг байнга авч өөрийн ажил хэрэгт тусгадаг байсан төдийгүй Хөхчү бөөгийн олон түмэнд алдаршсан байдлыг чадварлаг ашигладаг байжээ. Гэвч Хөхчү бөөгийн нэр нөлөө өргөжин түгсэн нь улмаар ард иргэдийг хэтэрхий мунхруулж төр улсын амар тайван байдалд ноцтой байдлыг үүсгэсэн тул түүнийг цаазалсан байна.