Алтайн Урианхай

(Алтайн урианхай-с чиглүүлэгдэв)

Алтайн Урианхай нь Баруун Монгол дахь ойрад ястаны нэг юм. Монгол, Шиньжаанд тархан суурьшсан.

Алтайн Урианхай ястны хувцас

Түүх[засварлах | кодоор засварлах]

Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааныг үе үе эсэргүүцэн босч байсан тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх Зүүн Монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захиргаанд байсан аж. Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.[1] XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын Засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна. Зургаан түмний магтаалаас үзэхэд тэд Даян хааны үед Алтайд байсан нь мэдэгддэг.[2] Алтайн урианхайн ардын дуунд Зэлмийн тухай өгүүлдэг бөгөөд угсаатны бүрэлдэхүүнд нь аданх, малиг, таргуд зэрэг XII зуунаас хойш Хэнтий уулаар нутаглаж явсан зарим овог оролцсон байгаа нь тэднийг Хэнтийд байсан урианхайчууд болохыг баталдаг.[3] Алтайн нуруунд ирсэн урианхайчуудын зарим нь ойрадын дунд орон суурьшсанаар ойрд ястны нэг болжээ.

Баян-Өлгий, Ховд дахь Алтайн тувачуудыг мончоог урианхай мончоог, тува гэж нэрлэдэг бөгөөд тэд алтайн урианхайчууд биш юм.

Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед урианхайн 7 хошуу байсанаас 4 нь буюу Ёст гүн, Дархан гүн, Саруул гүн, Дархан гүний хошуу нь алтайн урианхайнх, бусад 3 хошуу буюу Эетэй гүнгийн хошуу, Зүтгэлт гүн, Зоригт гүнгийн хошуу нь тува хошуу байв.[4]

Үүнээс Ёст гүн, Дархан гүн, Саруул гүн, Эетэй гүнгийн хошуу, Зүтгэлт гүн, Зоригт гүнгийн хошуу гэсэн 6 хошуу одоогийн Баян-Өлгий аймгийг бүхэлд нь хамран оршиж байсан ба Дархан гүний хошууны зүүн талын нутаг нь одоогийн Ховд аймагт оржээ.

Алтайн урианхайн долоон хошууны нутаг. 1900-1930 оны үе

1940 оны 8-р сард УИХ Ховд аймгийг хувааж урианхай, тува, казах 7000 өрх, 32,000 хүн, 100,000 мал, 10 сумтай Баян-Өлгийн аймгийг байгуулжээ.(Бадамхатан: 1980)

Соёл[засварлах | кодоор засварлах]

Манжийн үеийн алтайн урианхайн Зүтгэлт гүний хошууны нутгийн зураг
Алтайн Урианхайн сурын харваа
Алтайн Урианхайн мөсний сур харваа

Хүннүгээс улбаатай цуур хөгжим одоо зөвхөн алтайн урианхайчуудад уламжлагдан үлджээ.

Овгууд[засварлах | кодоор засварлах]

Хар дархад, шар дархад, хоо дархад, эмчийнхэн, хорхон, тvнхэл, єєлєг, их, дунд, бага єєлєг, хар дєнхєл, шар дєнхєл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт.[5]

Алдартай хүмүүс[засварлах | кодоор засварлах]

  • Ардын жүжигчин Б.Дамчаа
  • Ардын уран зохиолч Б.Бааст
  • Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Ёолк
  • Сангийн сайд асан П.Цагаан
  • Хууль зүйн сайд асан С.Батчулуун
  • Ардын жүжигчин С.Мэндбаяр
  • Болор цомын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар
  • Улсын дархан мэргэн, үндэсний болон урианхай сурын улсын аврага Х.Баасанхүү
  • Улсын мэргэн, урианхай болон буриад сурын дархан мэргэн М.Батгэрэл
  • Улсын мэргэн, урианхай болон буриад сурын дархан мэргэн А.Хонгор
  • Ардын жүжигчин Р.Самжид
  • Монгол улсын мэргэн Б.Баярсайхан
  • Урианхай сурын эрхий мэргэн Ч.Жамбал
  • Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш
  • Монгол улсын начин Б.Баатарцол
  • Шинжлэх ухааны гавьят зүтгэлтэн Доктор Пропесер Академич О.Самбуудорж
  • УИХ гишүүн Ш.Адшаа
  • Монгол улсын спортын гавьят тамирчин Дэлхийн аваргын мөнгөн медалт Ази тивийн аварга Равсалын Отгонбаяр
  • Төрийн соёрхолт Туульч Авирмэд

Тайлбар[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]