Тоба

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Тоба нь Сяньбигаас салбарласан эртний аймаг юм. Хүннү эцэг, сяньби эхтэй хүмүүс тобачууд болсон гэж үздэг.

Түүх[засварлах | edit source]

III зуун сүүл үеэс Ливэй ханы үеэс говиос өмнө зүг нүүж одоод, нилээд хүчирхэг болсон. Нэг үе улс байгуулж, байсныг хятад сударт Дай улс гэж тэмдэглэжээ. IV зууны дунд үед ихэд доройтож, Хүннүгийн Цинь улсад багтаж байснаа Тоба Гүй хан, цагийн чөлөөг ашиглаад Цинь улсаас салж, бие даасан бодлого явуулж эхэлсэн. 386 онд улсын нэрээ сольж Вэй гэж нэрлэсэнээр хожим түүхэнд Тоба Вэй гэж алдаршихад хүрсэн. Тоба нар нь эхэндээ эртний өвөг монгол соёлоо хадгалж байснаа, Юань Хун хааны үеэс хятадын дунд лав орж суурших болсноор уг угсаатны мөхөл ирсэн юм. 534-535 оны хооронд улс нь хоёр хэсэгт бутран сарниад, хятад газарт суусан нь тэндээ уусч, бусад нь хожим Түрэг улсад дагаар оржээ.

Тэд Тоба Вэй зэрэг олон улсыг байгуулж байв. Түрэгийн гэрэлт хөшөөнд "табгач" нэрээр тэмдэглэгджээ. 555 онд Нирун унаж монголчууд түрэгүүдэд шахагдан зүүн тийш ухарсан мөн Өвөр Монгол, хятадад байсан хүннү, тоба, сяньби угсааны улсууд дараалан унасан тул Ордосын тохойн, Алша орчмын монголчуудын тоо эрс цөөрчээ. Алша дахь тобачууд болон Наньшаний нуруунд байсан тугухуньчууд 1227 онд монгол цэрэг довтлох хүртэл Тангуд улсын захиргаанд байв.

Нэрний гарал[засварлах | edit source]

Хоёр хувилбар бий.

  • "туфа" буюу хөнжил гэсэн үгнээс гаралтай. Сяньби, тоба хэлээр хөнжлийг туфа буюу тоба гэдэг байсан бөгөөд Тобагийн анхны удирдагчийн хатан хүүгээ шөнө хөнжил дотроо төрүүлсэн учир тэр хүүгийн аймаг угсааг ийнхүү нэрлэх болсон гэдэг.
  • Манж эрэгтэйчүүд үсээ нэг салаа сүлжин унжуулдаг заншлыг авсан учир "тав гэзэгтэй хүмүүс" гэж нэрлэгдсэн.

Тоба нарын захирагчид[засварлах | edit source]

Дай улсын үеийн хаад[засварлах | edit source]

Тоба Вэй улсын хаад[засварлах | edit source]

Хятад тахилын цол Жинхэнэ нэр Хаанчилсан хугацаа
Дао У ди Тоба Гүй (拓拔珪 tuò bá guī) 386-409
Мин Юань ди (明元帝 míng yuán dì) Тоба Сы (拓拔嗣 tuò bá sì) 409-423
Тай У ди (太武帝 tài wǔ dì) Тоба Тао (拓拔燾 tuò bá táo) 424-452
Нань Ань ван (南安王 nán ān wáng) Тоба Ю (拓拔余 tuò bá yú) 452
Вэнь Чэнь ди (文成帝 wén chéng dì) Тоба Жунь (拓拔濬 tuò bá jùn) 452-465
Шянь Вэнь ди (獻文帝 xiàn wén dì) Тоба Хун (拓拔弘 tuò bá hóng) 466-471
Шяо Вэнь ди (孝文帝 xiào wén dì) Юань Хун (元宏 yuán hóng) 471-499
Шуань Вэнь ди (宣武帝 xuān wǔ dì) Юань Кэ (元恪 yuán kè) 499-515
Шяо Мин ди (孝明帝 xiào míng dì) Юань Шю (元詡 yuán xǔ) 516-528
Шяомин хааны охин байхгүй 528
Южу (幼主 yòu zhǔ) Юань Жао (元釗 yuán zhāo) 528
Шяо Жуан ди (孝莊帝 xiào zhuāng dì) Юань Зи Ю (元子攸 yuán zǐ yōu) 528-530
Чан Гуан ван (長廣王 cháng guǎng wáng) Юань Е (元曄 yuán yè) 530-531
Жиэ Минь ди (節閔帝 jié mǐn dì) Юань Гун (元恭 yuán gōng) 531-532
Ань Дин ван (安定王 ān dìng wáng) Юань Лан (元朗 yuán lǎng) 531-532
Шяо У ди(孝武帝 xiào wǔ dì) эсвэл

Чу ди (出帝 chū dì)

Юань Шиу (元脩 yuán xiū) 532-53