Цахар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Цахар ястан
Бүгд тоо
≈ 400,000 (таамаг)
Төвлөрсөн газар орон
Flag of the People's Republic of China.svg Хятад (1987 он) ≈ 299,000 [1]
Монгол Монгол (2010 он) 132 [2]
Хэл аялгуу

Монгол хэл бичиг, хятад хэл бичиг

Шашин шүтлэг

зарим нь буддын шашинтан (шарын шашинтан), зарим нь шашин шүтдэггүй, зарим нь уул усаа шүтэн тахидаг

Төрөл ард түмэн

Баарин, найман, үзэмчин, халх г.м бусад монгол үндэстэн, монгол угсаатан

Цахар (мо.б. čaqar) — 14-17-р зууны үеийн нөлөө бүхий монгол аймаг, зүүн гарын нэгэн түмэн, өдгөө монгол хэлтэй зарим нь монгол үндэстэнд, ямар ч хэлтэй байсан монгол угсаатанд багтана гэж ойлгох, олонхид нь тоо бүртгэл алдарч гээгдсэн ястан. Цахар ястны хэлэлцэх монгол хэлний аялгууг цахар аялгуу гэх бөгөөд монгол хэлний халх, ордосыг бас багтаасан төв аялгуунд хамаатуулж ойлгоно. Батмөнх даян хаан улсаа зургаан түмэн болгон өөрчлөн байгуулсны нэг түмэн нь цахар байсан. Түүнээс хойших Лигдэн хүртэлх хаад бүгдээр цахар нутагт сууж, цахар түмнийг өөрийн гараар эзэн мэдэж байжээ. Манжид цахар түмэн эзлэгдсний дараа цахараас манж хааны гэр бүлд бэр буусан нь цөөнгүй. 1673 онд цахарын нэгэн ноён босч тэмцээд дийлдэв. Уурсаж хаширласан Энх Амгалан хаан Цахарын хуучин зохион байгуулалтыг өөрчилж Хаалганд аваачаад, чуулгантай болгохын оронд өөрийн цэргийн шууд захиргаанд байх цахар найман хошууг байгуулжээ. Чингийн цэрэг Зүүнгарыг буулган авсны дараа 1758 онд Шиньжянгийн Или руу харуулын албанд цахаруудаас нүүлгэсэн. Тэдний үр сад өдгөө торгууд, өөлдтэй цуг Борталд суудаг. 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдахад Шиньжянгаас Сумъяа бэйс ардаа дагуулан Оросоор дамжин явсаар Ар Монголд ирж, шинэ тулгар Монгол улсдаа хүчээ өргөжээ. Хиагтын баруунтаа газар авсан тэднийг Сэлэнгийн цахарууд гэдэг.

Хошуу, сум[засварлах]

Зүүлтийн холбоос[засварлах]