Нармай Монгол
Хүн төрөлхтний түүхэн үйл явцын үр дүнд урьд нэгэн улсад хамаарч асан үндэстэн угсаатан хэлтэн өдгөө хоёр эсвэл хэд хэдэн улсад хуваагдан тархсан байх нь түгээмэл байдаг. Харин тэдний дундаас туурга тусгаар бүрэн эрхт нэг улсад газар нутагтайгаа эргэн нэгдэхийн төлөөх санаархал тоотой хэд илэрч байгаа. Чухам яг ийм тэмүүлэлт үзэгдэл сүүлийн зуун жилийн дотор Монгол үндэстэн, Монгол угсаатны дотор их бага хэмжээгээр өрнөсөөр ирлээ.[1][2]

Нармай Монгол (Орос: Панмонголизм; Англи: Pan-Mongolism) хэмээн нэрлэгдэх энэхүү үзлээр бол хаяа залган байрласан Монгол, Өвөр Монгол, Буриад, Халимаг дөрөв Монгол оронд суух Монголчууд газар нутагтайгаа хамтдаа бүрэн эрхт нэгэн улс болох учиртай аж. Голд нь орших Монгол хэдийнээ тусгаар тогтнож чадсан боловч Хятадын мэдэлд үлдсэн Монголчуудаас цөөхүүлээ юм.[3] Харин Өвөр Монгол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах орон болдог бол Халимаг, Буриад Оросын Холбооны Улсын холбооны этгээд болдог.[4] Хааяа түүхэн ба газрын ойроос зарим талаар дотноссон өнөөгийн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Тува Улс, Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарын Түрэг бүлгийн хэлт хэд хэдэн ард түмний уугуул нутгийг Нармай Монголын зорилгод хамруулан үзэх нь байдаг.[5] Одоо цагт дээрх бүх газар орны дундаас Монгол Улсаас бусдад нь Монголчууд олонх үндэстэн нь биш ажээ.[4] Одоо дэлхий дээр 3.8 сая хав.дөр.км нутаг дээр (үүнээс Монгол улс 1.5 сая хав.дөр.км нутагтай) 10 сая орчим Монголчууд амьдарч байна. Энэ бол өнөөгийн Энэтхэгээс том нутаг бөгөөд Азид Хятадын дараа орох их орон зай юм.
Дийлэнх Монголчуудыг эрхшээн байсан Чин улс 20-р зууны эхэнд мөхөхөд тусгаар тогтносон улс байгуулах боломж бүрдсэнээр Монголчуудын үндсэрхэг хөдөлгөөн үүссэн. Зөвлөлтийн Улаан цэргийн тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж чадсаны дараах хэдэн арван жилд Монголын гадаад бодлого бусад нутгийг гадуур үлдээж олдсон ганц орондоо тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэжээ. 1990 оны хувьсгалаар эв хамт дэглэмээс татгалзаж, үндсэрхэг үзлийг хориглодоггүй болсноор Монголд Нармай Монгол үзэлт олон байгууллагууд байгуулагдсан боловч өргөн хүрээний дэмжлэг олж чадахгүй л байна.
Панмонголизм үгийн үүсэл[засварлах | кодоор засварлах]
Оросын гүн ухааны толь бичгүүдэд өгүүлснээр “Панмонголизм” хэмээх нэгэн зөнч шүлгийг Оросын нэрт гүн ухаантан В.С.Соловьев 1894 онд бичиж, энэ нь хожим “Вопросы жизни” сэтгүүлийн 1905 оны № 8-д анх хэвлэгдсэн байна. Энэ шүлэг нь “Антихристийн тухай товч туужийг хавсарган оруулсан дайн, дэвшил, дэлхий дахины түүхийн төгсгөлийн тухай гурван яриа” хэмээх гүн ухааны бүтээлд орсон байдаг аж. Энэхүү урт нэртэй бүтээлийг товчоор “Гурван яриа” хэмээн нэрлэж заншжээ.
Орос эх хувилбар | Монгол орчуулга[6] |
---|---|
Панмонголизм! Хоть слово дико, |
Үг нь хэдий зэрлэг авч, Панмонголизм ! |
Когда в растленной Византии |
Бузартсан Византид тэр үед |
Тогда он поднял от Востока |
Алдар нэргүй, харь ард түмэн |
Судьбою павшей Византии |
Өнгөрсөн Византийн хувь тавиланг |
Пусть так! Орудий божьей кары |
Бурхны гэсгээлийн зэвсгийн |
От вод малайских до Алтая |
Малайн уснаас Алтай хүртэл |
Как саранча, неисчислимы |
Цадаж ханахгүй царцаан сүргийн |
О Русь! забудь былую славу: |
Хоёр толгойт бүргэд ниргэгдлээ |
Смирится в трепете и страхе, |
Хайрын дуудлагаа мартаж чадах нь |
Зүүлт[засварлах | кодоор засварлах]
- ↑ Kaplonski, Christopher (2004). Truth, History, and Politics in Mongolia. Psychology Press. p. 15.
- ↑ Naby, Cyril; Dupree, Louis; Endicott-West, Elizabeth (1991). The Modernization of Inner Asia. M.E. Sharpe. p. 193.
- ↑ Hodder, Dick; Lloyd, Sarah; McLachlan, Keith (1998). Land-locked States of Africa and Asia. 2. Taylor & Francis. p. 150.
- ↑ 4.0 4.1 Steiner-Khamsi, Gita; Stolpe, Ines (2006). Educational Import: Local Encounters with Global Forces in Mongolia. Macmillan. p. 12.
- ↑ Garthoff, Raymond (1994). The Great Transition: American-Soviet Relations at the End of the Cold War. Brookings Institution Press. p. 670.
- ↑ Панмонголизм шүлгийг Д.Ганхуягийн орчуулсаныг оруулав. (Поэзия Серебряного Века. Москва, “Художественная Литература”, 1991 номноос авав.)