Соёны нуруу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Соён» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Монгол орны уулс
Соёны нурууны оргил Мөнх сарьдаг уул

Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн Соён ба Баруун Соён гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун Соён нь зонхилон Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь зонхилон Хөвсгөл аймагт оршино. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх Мөнх сарьдаг уул бөгөөд 3491 м өндөртэй.

Нэр нь монгол хэлний цагаан гэсэн үгнээс үүсэлтэй байж болох бөгөөд мөн соён, соёд буюу тува гэсэн нэрнээс үүссэн гэсэн өөр хувилбар бий.[1]

Соёны нуруу нь бүхэлдээ эртнээс Монголын нутаг дэвсгэр байсан юм. Энэ ч утгаараа Д.Нацагдорж гуай Миний нутаг шүлгийнхээ эхний бадагт:

"Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд..." хэмээн шүлэглэсэн байдаг.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Соёны нуруу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. [Восточные топонимы http://www.tatworld.ru/article.shtml?article=147]...Саяны — горы в Азии; возможно, что их название — это искажённое монгольское слово саган — "белый". По другой версии название гор восходит к этнониму сойон (из него — сойоты, теперь тувинцы)