Карачай-Черкеси
Бүгд Найрамдах Карачай-Черкеси Улс | |
---|---|
Карачаево-Черкесская Республика | |
Бусад галиглал | |
• Карачай-балкар | Къарачай-Черкес Республика |
• Кабард | Къэрэшей-Шэрджэс Республикэ |
• Ногай | Карашай-Шеркеш Республикасы |
• Абаз | Къарча-Черкес Республика |
[3] | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Хойд Кавказын ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Хойд Кавказын ЭЗБ[2] |
Нийслэл | Черкесск[4] |
Засаг захиргаа | |
• Биет | Ардын Хурал[5] |
• Тэргүүн[5] | Рашид Темрезов[6] |
Газар нутаг | |
• Нийт | 14,277 км2 (5,512 бээр2) |
• Байр | 77-р байр |
Хүн ам | |
• Нийт | 469,865
|
• Тооцоо (2018)[9] | 466,305 |
• Байр | 74-р байр |
• Хотын нутаг | 41.3% |
• Хөдөө | 58.7% |
Цагийн бүс | UTC+3 (Moscow Time [10]) |
ISO 3166 код | RU-KC |
Улсын дугаар | 09 |
OKTMO ID | 91000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[11] Абаз, Черкес (Кабард), Карачай, Ногай хэл[12] |
Вэб сайт | http://www.kchr.ru/ |
Карача́й-Черке́си (Орос: Карачаево-Черкесия) — Орос улсын харьяат орон юм. Карачай-Черкеси орон 14.3 мянган км² талбайт нутагтай, 470 мянган хүн амтай. 1992 оноос хойш Бүгд Найрамдах Карачай-Черкеси Улс (БНКЧУ) хэмээх бүтэн нэртэй болсон. ОХУ-ын Хойд Кавказын холбооны тойрог, Хойд Кавказын эдийн засгийн бүст харьяалагдана. Нийслэл Черкесск хот 125 мянган хүнтэй.
Улсын орос хэлний хамтаар нутгийн ардын абаз, карачай, ногай, черкес хэлийг албанд хэрэглэнэ. Карачай (38%), орос (34%), черкес (11%) болон бусад яс үндэсний (18%) ард иргэдтэй. Краснодар, Ставрополь, Кабардино-Балкари, Гүрж, Абхазтай хиллэдэг.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Карачай-Черкес орон Их Кавказын нурууны баруун ар хэсэгт байна. Нутгийн 80% өндөрлөг газар болно. Нам доор газар, бэл, уул гэж 3 бүст хуваагдана. Кабард-Балкар оронтой хиллэх зурваснаа Европын хамгийн өндөр Эльбрус (5642 м) сүндэрлэсэн. Марух, Клухорын даваагаар Абхаз руу нэвтэрнэ.
Кубань, Большой, Малый Зеленчук, Уруп, Лаба зэрэг 172 гол мөрөн энэ нутгаас эх авч урсдаг. Ставрополийн их суваг эндээс татагдсан байдаг.
Өвөл I сард дунджаар −3 °C, зуны VII сард дунджаар +21 °C температуртай. Жилийн хур тунадас 500-2000 мм.
Чулуун нүүрс, гранит, алт, шаврын орд газар элбэгтэй. Мөн халуун рашаан олон бий.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Карачай-Черкесид 2016 оны тооцоогоор 467,797 хүн амьдарч байна.
Ард түмэн
[засварлах | кодоор засварлах]Яс үндэс | Хүн ам (2010 он)(*) |
---|---|
Карачай ястан | 194 324 (41,0 %) |
Орос үндэстэн | 150 025 (31,6 %) |
Черкес ястан | 56 466 (11,9 %) |
Абаз ястан | 36 919 (7,8 %) |
Ногай ястан | 15 654 (3,3 %) |
Осет ястан | 3 142 |
Армен үндэстэн | 2 737 |
Украин үндэстэн | 1 990 |
Татар үндэстэн | 1 696 |
Грек үндэстэн | 1 276 |
Яс үндсээ тодорхойлсонгүй | 3 499 |
Карачай, ногай нь түрэг төрлийн хэлтэй, орос, армен, украин нь слав төрлийн хэлтэй, черкес, абаз нь Кавказын уугуул хэлтэй, осет нь иран төрлийн хэлтэй. 5 албан ёсны хэл мөрддөг.
Сүүлийн үед Кавказ дахь дайн, эдийн засгийн хямралаас болж оросууд орхин нүүх нь ихэсч, хүн амд эзлэх хувь буурсаар буй. Чеченийн дайны үеэр 20 мянга орчим чечень дүрвэж орж ирж байв.
Шашин шүтлэг
[засварлах | кодоор засварлах]Карачай-Черкес орны нийт хүн амын 48% ислам, 14% христийн үнэн алдартан, 12% нутгийн уламжлалт шашин шүтлэг, 12% шүтлэгтэй гэвч шашингүй, 7% огт шүтлэггүй гэсэн судалгаа бий.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Хотын оршин суугч — 42,72 %-ийг эзэлж байна.
- Черкесск — 123,128 хүнтэй
- Усть-Жегута — 30,245
- Карачаевск — 20,976
- Зеленчукская — 19,449
- Учкекен — 16,512
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эрт дээр үе
[засварлах | кодоор засварлах]Эрт үед энэ нутагт алан хүмүүс амьдарч байв.
1918-1922 оны хооронд энэ нутгийг Кубаний ЗСБНУ, Уулын автономит ЗСБНУ хамаарч байв.
Өөртөө засах муж
[засварлах | кодоор засварлах]ЗХУ тогтсоны дараа 1922 оны 1 сарын 12-нд Ар Кавказын хязгаарын харьяанд Карачай-Черкесийн өөртөө засах муж болон байгуулагдсанаа 1926 онд Карачайн өөртөө засах муж, Черкес үндэсний тойрог болон хуваагдсан. 1928 онд Черкес ҮТ нь Черкесийн өөртөө засах тойрог гэх болов.
1943 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы талд байлдсан хэмээн карачай хүмүүсийг Дундад Ази руу цөлж нутгийг нь татан буулгаж Ставрополийн хязгаарт нэгтгэв. Карачай ястан цөллөгнөөс буцаж ирсэний дараа нутгийг эргүүлэн гаргаж 1957 оны 1 сарын 12-нд Ставрополийн хязгаарын харьяанд Карачай-Черкесийн өөртөө засах муж дахин нэгдэн байгуулагдсан.
Бүгд найрамдах улс
[засварлах | кодоор засварлах]ОХУ байгуулагдах үе шатанд Карачай-Черкест Карачайн, Черкесийн, Баталпашиний, Абазын гэх мэтээр ястны бүгд найрамдах улсууд тунхаглагдах болов. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин тус тусын нэрээр өөртөө засах муж байх сонголт санал болгосон. 1992 оны 3 сарын 28-ны нутгийн ард иргэдийн санал асуулгаар олон хуваагдах шийдэл дэмжигдээгүй.
Ингээд 1992 оны 4 сарын 21-нд Бүгд Найрамдах Карачай-Черкес Улс (БНКЧУ) тунхаглагдсан. 1993 онд ОХУ-ын үндсэн хуульд БНКЧУ бүгд найрамдах улсын зэрэг бүхий байхаар заагджээ. 2011 оноос хойш удирдагч нь «ерөнхийлөгч» биш «тэргүүн» гэдэг цолтой болов.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийлөгчийн засагтай. Нэг танхим, 73 суудалтай парламенттай. Үндэстэн хоорондын зөрчил хурцадмал байдалтай. 1999 оны 5 сард болсон анхны ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшсэн карачай Владимир Семёнов черкес Станислав Телевийг ялсны дараа черкесүүд сонгууль шударга бус болсон хэмээн өргөн хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан аж. Дээд шүүхээс сонгуулийг хүчинтэйд тооцох шийдвэр гарсан ч черкесүүд болон Телевийн талынхан БНУ-ыг хуваахын төлөө тэмцэл явуулсан.
2001 онд автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч хүний аминд хүрсэн алан хядлага болсон бөгөөд гэмт хэрэгтнүүд нь Чечений салан тусгаарлагчид гэж үздэг.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Адыг орон дотроо 2 хот, 10 район болж хуваагдана.
Нэгж | Оросоор | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
хот | городской округ | 2 | Карачаевск | Черкесск |
район | муниципальный район | 10 | Абаз |Адыге-Хабль | Зеленчук | Карачаевск | Малокарачай | Ногай | Прикубань | Уруп | Усть-Жегута | Хабез |
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Аж үйлдвэр нийслэл Черкесскт төвлөрчээ. Хойд хэсгээр химийн, автомашины үйлдвэр, мал аж ахуй, өмнөд хэсгээр олборлох аж ахуй, мод боловсруулах, хонь үржүүлэх газрууд бий.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ Law #410-XXII
- ↑ Бүгд Найрамдах Карачай-Черкеси Улсын Үндсэн хууль, 114-р зүйл
- ↑ 5.0 5.1 Бүгд Найрамдах Карачай-Черкеси Улсын Үндсэн хууль, 4-р зүйл
- ↑ Бүгд Найрамдах Карачай-Черкеси Улсын албан ёсны вэбсайт. Рашид Бориспевич Темрезов, Карачай-Черкесийн тэргүүн (Memento 13. Тавдугаар сар 2022 цахим архивт) Архивлагдсан Тавдугаар сар 13, 2022 at the Wayback Machine (Орос хэлээр)
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Бүгд Найрамдах Карачай-Черкеси Улсын Үндсэн хууль, 11.1
- ↑ Law #1539-I