Каспийн тэнгис
— «Каспи» гээд холбогдов —
Jump to navigation
Jump to search
Каспийн тэнгис нь дэлхий дээрхи эх газар дундын хамгийн том тэнгис (нуур) юм[1][2]. Гадаргуугийн талбай нь 371,000 кв. км бөгөөд эзэлхүүн нь 78,200 куб. км болно[3]. Хамгийн их гүн нь 1025 метр. Усны давсжилт нь ойролцоогоор 1.2% болно. Каспийн тэнгисийн хойд, зүүн хойд талд Казахстан, зүүн талд Туркменистан, урд талд Иран, баруун өмнө талд Азербайжан, баруун хойд талд ОХУ байрлана. Каспийн тэнгис нь эрт цагт Хар тэнгис, тэр дундаа гадаад далайтай холбоотой байсан нь геологи, палентеологийн олдворууд, түүний судалгаагаар нотлогддог хийгээд түүний усан дахь давсны агууламж өндөр байдаг нь үүнтэй холбоотой бөгөөд хуучин нэрээр ЗХУ Каспи-Хар тэнгисийг холбосон суваг татсан ажээ.
Цахим холбоос[засварлах | edit source]

- Information on history and names of the Caspian Sea
- Caspian Sea Region
- Caspian Environment Programme
- Target: Caspian Sea Oil John Robb, 2004
- Dating Caspian sea level changes
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Caspian Sea » General background. CaspianEnvironment.org. 2007-05-25-д хандсан.
- ↑ ESA: Observing the Earth - Earth from Space: The southern Caspian Sea. ESA.int. 2007-05-25-д хандсан.
- ↑ Lake Profile: Caspian Sea. LakeNet.