Jump to content

Тив

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Эх газар-с чиглүүлэгдэв)
Тивийг ангилсан 5 өөр зураг. Хэдэн хэдэн янзаар тивүүдийг ялгаж салгадаг. Жишээ нь Евразийг (улаан өнгөөр) ихэвчлэн Европ, Ази хоёр тив гэдэг байхад заримдаа Хойд, Өмнөд Америкийг нэгтгээд Америк (ногоон өнгөөр) гэж ангилдаг.

Тив (сам. dvīpa гэдгээс) — нэгэн томоохон хэсэг эх газар ба тэр хавийн арал хойгуудын хам нэр. Дэлхий бөмбөрцгийн хуурай газрыг ихэвчлэн Ази, Африк, Умард Америк, Өмнөд Америк, Антарктид, Европ, Австрали гэх долоон тив болгон ялгадаг

Хойд Америк, Өмнөд Америк тивүүд Панамын сувгаар, Европ ба Ази тивүүд Уралын нуруу, Урал гол, Каспийн тэнгис, Хар тэнгис, Газар дундын тэнгисээр тусгаарлагдана.

Дэлхийн улс орнууд тивүүдийг хэд хэдэн янзаар ангилдаг байна.

Үлгэр загвар
Тивүүдийг өнгөөр ялгаж үзүүлэв.
7 тив
[1][2][3][4][5][6]
    Хойд Америк
    Өмнөд Америк
    Антарктид
    Африк
    Европ
    Ази
    Австрали
6 тив
[7][2][8]
    Хойд Америк
    Өмнөд Америк
    Антарктид
    Aфрик
       Еврази
    Австрали
6 тив
       Америк
    Антарктид
    Африк
    Европ
    Ази
    Австрали
5 тив
[9][10][11]
       Америк
    Африк
    Европ
    Ази
    Австрали
5 тив
       Америк
    Антарктид
    Aфрик
       Еврази
    Aвстрали
4 тив
       Америк
    Aнтарктид
          Афро-Еврази
    Aвстрали

7 тив бүхий ангилалыг Баруун Европ, Хойд Европ, Төв Европ, Зүүн өмнөд Европ, Хятад болон Англи хэлээр ярьдаг ихэнхи орнууд хэрэглэдэг бол Еврази бүхий 6-тивт ангилалыг Орос, Зүүн Европ болон Япон, Америк тив бүхий 6-тивт моделийг Латин Америк, Итали, Иранд хэрэглэдэг болно.[10] Австрали ба далайн орнууд бүхий модел нь Австралид хэрэглэгддэг[1].

Талбай ба хүн ам

[засварлах | кодоор засварлах]

Тивүүдийг талбайн хэмжээ болон хүн амаар нь жагсаавал,

Талбай
тив (km²)
Афро-Еврази 84 360 000
Еврази 53 990 000
Ази 43 810 000
Америк 42 330 000
Африк 30 370 000
Хойд Америк 24 490 000
Өмнөд Америк 17 840 000
Антарктид 13 720 000
Европ 10 180 000
Австрали ба далайн орнууд (Oceania) 9 010 000
Австрали-Шинэ Гвиней 8 500 000
Австрали 7 600 000
Хүн ам
тив хүн ам (2002 оныхоор) хувь
Афро-Еврази 5 400 000 000 86%
Еврази 4 510 000 000 72%
Ази 3 800 000 000 60%
Африк 890 000 000 14%
Америк 886 000 000 14%
Европ 710 000 000 11%
Хойд Америк 515 000 000 8%
Өмнөд Америк 371 000 000 6%
Австрали ба далайн орнууд (Oceania) 33,552,994 0.6%
Австрали-Шинэ Гвиней 30 000 000 0.5%
Авсрали 20 000 000 0.3%
Антрактид 1 000 0.00002%
  1. 1.0 1.1 The World - Continents (Memento 21. Хоёрдугаар сар 2006 цахим архивт), Atlas of Canada
  2. 2.0 2.1 "Continent". Encyclopædia Britannica. 2006. Chicago: Encyclopædia Britannica, Inc.
  3. World, National Geographic - Xpeditions Atlas. 2006. Washington, DC: National Geographic Society.
  4. Oxford English Dictionary. 2001. New York: Oxford University Press.
  5. "Continent (Memento 28. Аравдугаар сар 2009 цахим архивт)". MSN Encarta Online Encyclopedia 2006.
  6. "Continent". McArthur, Tom, ed. 1992. The Oxford Companion to the English Language. New York: Oxford University Press; p. 260.
  7. "Continent". The Columbia Encyclopedia. 2001. New York: Columbia University Press - Bartleby.
  8. "Continent". McGraw-Hill Concise Encyclopedia of Earth Science (extracted from online McGraw-Hill Encyclopedia of Science and Technology). 2005. New York: McGraw-Hill Professional; pp. 136-7.
  9. The Olympic symbols. International Olympic Committee. 2002. Lausanne: Olympic Museum and Studies Centre. The five rings of the Olympic flag represent the five inhabited, participating continents (Africa, America, Asia, Europe, and Oceania (Memento 23. Хоёрдугаар сар 2002 цахим архивт)); thus, Antarctica is excluded from the flag. Also see Association of National Olympic Committees: [1] Archive copy (Memento 6. Есдүгээр сар 2018 цахим архивт) [2] [3] [4]
  10. 10.0 10.1 Océano Uno, Diccionario Enciclopédico y Atlas Mundial, "Continente", page 392, 1730. ISBN 84-494-0188-7
  11. Los Cinco Continentes (The Five Continents), Planeta-De Agostini Editions, 1997. ISBN 84-395-6054-0