Энхбатын Бадар-Ууган

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энхбатын Бадар-Ууган
Badar-Uugan-alt.jpg
Эрэгтэйчүүдийн бокс
Төлөөлдөг улс: Монгол улс Монгол
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Энхбатын Бадар-Ууган
Төрсөн огноо 1985 оны 6 сарын 3
Төрсөн газар Монгол улс, Улаанбаатар
 
Медалиуд
Зуны олимп
Алт Бээжин 2008 -54 кг
Азийн наадам
Хүрэл Доха 2006 -54 кг
Дэлхийн АШТ
Мөнгө Чикаго 2007 -54 кг

Энхбатын Бадар-Ууган 1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог.

Амжилтын товчоон[засварлах | edit source]

  • 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпийн алтан медаль авлаа.
  • 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
  • 2007 оны Ази тивийн аварга
  • 2007 оны улсын аварга
  • 2006 оны Оюутны дэлхийн аварга
  • Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
  • Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
  • Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
  • Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
  • 2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
  • 2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан[1].

Эшлэл[засварлах | edit source]

Мөн үзэх[засварлах | edit source]