Пүрэвдоржийн Сэрдамба
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
Пүрэвдоржийн Сэрдамба 1985 оны 4-р сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48 кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог. Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой. 2008 онд Бээжингийн олимпоос -48 кг жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод зохиогдсон Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн.
Амжилтын товчоон
[засварлах | кодоор засварлах]- 2009 онд Монголын түүхэнд анх удаа Сонирхогчдын Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний аварга болсон
- 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа Боксын төрлөөр Олимпын мөнгөн медаль хүртсэн
- 2007 оны Ази тивийн аварга
- Германы Халле хотод болдог Химийн цом тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай
- Улсын аварга
- Олимпын эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод болсон Олимпын эрх олгох олон улсын тэмцээний 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, Бээжин-2008 Олимпын эрх авсан.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.