Jump to content

12 сарын 3

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
11 сар · 12 сар · 1 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

12 сарын 3 нь Григорийн тооллын жилийн 337 дахь (өндөр жил бол 338 дэх) өдөр юм. Мөн он дуустал 28 өдөр үлдэж байна.

  • 1586 он - Колумбиас Англид анх төмс оруулж ирсэн байна.
  • 1818 он - Иллиной муж АНУ-ын 21 дэх муж болжээ.
  • 1912 он - Болгар, Грек, Серби, Черногор улсууд Турктэй тодорхой хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулав.
  • 1965 он - Их Британид “The Beatles”-ийн “Rubber Soul” цомог гарчээ. Цомгийг тус хамтлагийг үндсээр нь өөрчилсөн гэж үздэг.
  • 1966 он - Кремлийн хананд Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг оршуулжээ.
  • 1971 он - Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн эхлэв.
  • 1989 он - Мальт улсад болсон дээд хэмжээний уулзалтаар Жорж Буш, Михаил Горбачёв нар ОХУ болон АНУ нь дайснууд биш гэж мэдэгджээ. Энэ өдөр “хүйтэн дайн”-ы төгсгөл болсон гэж үздэг.
  • 1991 он - ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хороо (КГБ)-г татан буулгасан.
  • 1992 он - анх удаагаа мессеж илгээж байжээ.
  • 1994 он - "Sony" компани тоглоомын "PlayStation" төхөөрөмжөө дэлгэн танилцуулжээ.

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1368 — "Галзуу" хэмээх VI Шарль (1422 онд нас барсан), Валуа угсааны Францын хаан (1380 оноос).
  • 1895 — Анна Фройд (1982 онд нас барсан), Британийн сэтгэл судлаач, Зигмунд Фройдын отгон охин.
  • 1934 — Виктор Горбатко (2017 онд нас барсан), Зөвлөлтийн сансрын нисгэгч, агаарын цэргийн хошууч генерал, ЗХУ-ын хошой баатар.

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 1888 — Карл Цайс (1816 онд төрсөн), оптик төхөөрөмжийн үйлдвэр үүсгэн байгулагч.
  • 1919 — Пьер Огюст Ренуар (1841 онд төрсөн), Францын уран зураач, графикч бөгөөд уран барималчин, импрессионизмын төлөөлөгч.

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр
  • Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр
  • Кубад Эмч нарын баяр
  • ОХУ-д Хуульчдын өдөр

 Commons: 12 сарын 3 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан