Маттео Ренци
Маттео Ренци (Итали: Matteo Renzi, 1975 оны нэгдүгээр сарын 11-нд Флоренц хотод төрсөн) — Италийн улс төрч, Ардчилсан нам лидер (нарийн бичгийн дарга)[1][2] бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 22-ноос Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байгаа. Түүний хувьд төрж өссөн Флоренцынхоо мужийн тэргүүн (2004—2009), хотын захирагчаар (2009—2014) тус тус ажиллаж байлаа.
Товчхон
[засварлах | кодоор засварлах]Маттео Ренци бол дөрвөн хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь бөгөөд эцэг, эх нь хоёул Флоренц мужийн Тоскана дүүргийн Риньяно сулл'Арно коммун захиргаанд ажилладаг байсан тул Ренцийн хожмын улс төрийн зам хөөх хүслийг хөтлөсөн байх нь лавтай. Ренци хууль цаазийн мэргэжлээр Флоренц их сургуулийг дүүргэжээ. Оюутан ахуй цагтаа мэтгэлцээн, үзэл сурталжсан бүлгэмийн ажилд идэвхитэй оролцдог байв. 1996 онд сургуулиа дүүргээд Ардын намд элсэж, 1999 онд Флоренц мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар хэсэг хугацаанд ажиллажээ. 2002 онд намын гишүүнчлэлээ солин Маргаритка буюу Ардчилсан намын гишүүнээр элсч, түүнийг 2004 онд мужийн тэргүүний сонгуульд намаас нь нэр дэвшүүлж, 59 хувийн саналаар сонгогдож байв. Түүнчлэн Ренци 2009 онд Флоренц хотын захирагчаар томилогдсон билээ.[3] Шинэ намын бүтэц бүрэлдэхүүн өргөжин тэлж хүч зузаатгасан үед Ренци нарийн бичгийн даргын сунгаанд өрсөлдөж, 2012 онд 39 хувийн саналаар Луижи Берсанид ялагдсан ч 2013 онд 68 хувийн саналаар ялж ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж болсон юм. Ялалт байгуулж засаг барих эрхтэй болсон Ардчилсан намын удирдах зөвлөлөөс 2014 оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газрын тэргүүний суудалд дэвшүүлж[4], хоёрдугаар сарын 17-нд Ренциг ерөнхийлөгч Жиоржио Наполитано баталсанаар, хоёрдугаар сарын 22-нд тангараг өргөж 39-хөн насандаа 84 дэх Ерөнхий сайдын ажилдаа орсон билээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Matteo Renzi: biografia". Partito Democratico. Татаж авсан: 2014-02-08.
- ↑ Roe, Alex. "Matteo Renzi takes Florence". Эх хувилбараас архивласан: 2017-11-07.
- ↑ "Elezioni Comunali Turno di ballottaggio 21–22 giugno 2009". Comune di Firenze. 2009. Эх хувилбараас архивласан: 2013-10-18. Татаж авсан: 2013-12-18.
- ↑ . 2014 https://web.archive.org/web/20140217213618/http://sankei.jp.msn.com/world/news/140218/erp14021801220000-n1.htm. Эх хувилбараас архивласан: 2014-02-17. Татаж авсан: 2014-2-18.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Missing or empty|title=
(help)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Сайд нарын зөвлөлийн тэргүүн (Итали)
- Ренцийн албан ёсны цахим хуудас (Итали)
- Намын цахим хуудас (Итали)