AOA

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
AOA

Зүүнээс баруун: Choa, Chanmi, Mina, Jimin, Seolhyun, Hyejeong, Yuna
Товч танилцуулга
Үндсэн нэрСолонгосоор 에이오에이
Бусад нэрангли латинаар aoa
Маягтай бичихA.O.A
Бүрдсэн газарӨмнө Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
болон дэлхийн олон орон
УрсгалK-pop, R&B, dance pop
Танил үе2012 оноос - одоо
ХөтөчFNC Entertainment
CJ E&M Music (2012–2016)
LOEN Entertainment (2016–одоо)
Delicious Deli Records
Virgin Music
Universal Music Japan
Гишүүн (6)Jimin
Yuna
Hyejeong
Mina
Seolhyun
Chanmi
Орхисон гишүүн (2)Youkyung
Choa

AOA буюу Ace of Angels (Солонгос: 에이오에이) нь FNC Entertainment-ын дор байгуулагдсан Өмнө Солонгосын охидын хамтлаг юм.

AOA хамтлаг Choa, Jimin, Yuna, Youkyung, Chanmi, Hyejeong, Seolhyun, Mina гэсэн 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дэбютээ хийсэн ч одоогоор Youkyung, Choa наргүйгээр 6 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хамтлаг 2012 оны 7 сарын 30-нд Angels' Story цомгоороо дамжуулан дэбютээ хийсэн. Хамтлагийн фенүүдийн албан ёсны нэршил нь Elvis.

Үүсэл болон одоо[засварлах | edit source]

FNC-с 7 гишүүнийг full angels хэмээн тогтоосон ба тэдний дебют үзэл баримтлалыг тайлбарлавал: Seolhyunari (Seolhyun), Choaya (Choa), Hyejeong.Linus (Hyejeong), Chanmi Titi (Chanmi), Yunaria (Yuna), Minaring (Mina), болон ахлагч Jiminel (Jimin) гэж нэрлэн, "half-angel/half-mortal" буюу хагас тэнгэрийн элч / хагас мөнх бус гэж тайлбарлан бичсэн байдаг. Энэ нь яагаад AOA өөрсдийгөө 7+1 хамтлаг гэж нэрлэдгийн шалтгаан юм.[1]

Angel's Story нь албан ёсны хувилбараасаа хоёр хоногийн өмнө 7 сарын 28-нд гарсан ба MV болон Elvis титль дуу нь 7 сарын 30-нд гарсан.[2] Дэбют тайз нь 8 сарын 9-ний M! Countdown болон 8 сарын 10-ны Music Bank байсан юм. 10 сарын 10-нд хамтлаг Wanna Be хэмээх 2 дахь цомогтойгоо эргэн ирнэ гэж FNC баталсан байна. 7 сарын 11-нд саб хамтлаг AOA Black (Jimin, Choa, Yuna, Youkyung ба Mina гэсэн гишүүдээс бүрдэх) нь MOYA титль дуутай гурав дахь цомогтойгоор эргэн ирэлтээ хийнэ гэж батлагдаж, 7 сарын 26-нд 3 дахь цомог болон MOYA дууны MV хамтдаа цацагдсан. 10 сарын 9-нд Confused дууны MV гарч, удалгүй 13-нд Red Motion хэмээх бүрэн хэмжээний цомгоо гаргажээ. 1 сарын 16-нд Miniskirt нэртэйгээр 5 дахь цомгоо MV-ны хамт гарган, 2 сарын 9-нд Miniskirt дуугаараа Inkigayo шоунаас анхны ялалтаа авчээ.

AOA 6 сарын 19-нд анхныхаа мини цомгоо Short Hair титль дуутайгаар гаргасан ба M!Countdown-ы 7 сарын цомгийн чартанд тэргүүлж, Short Hair MV нь 6 сарын Billboard-ын "Дэлхий даяар хамгийн их хүн үзсэн Кпоп видео" жагсаалтын 8-рт бичигдсэн байна. 2014 оны 11 сарын 11-нд Like a Cat хоёр дахь мини цомгоо гарган, 11 сарын 19-нд Show Champion шоунаас Like A Cat титль дуугаараа хоёр дахь ялалтаа авсан юм.

2015 оны 2 сарын 2-нд FNC Like a Cat MV-ны богино хувилбарыг гаргасан нь тэр өдөртөө Gaon чартын 1-рт бичигдэж, мөн Oricon өдөр тутмын чартын #6-д, Tower Records Shibuya чартын #1-т тус тус оржээ. 2015 оны 2 сарын 25-нд Like a Cat япон хувилбарыг гаргасан ба Elvis болон Just the Two of Us дуунуудынхаа япон хувилбарыг мөн гаргажээ.

AOA-ын анхны реалити шоу Open Up! AOA портал сайт Naver дээр 2 сарын 26-нд цацагдаж эхэлсэн ба тус цуврал нь 10 анги тус бүрдээ 10 минут үргэлжилдэг байна. 2015 оны 4 сарын 7-нд MBC Music-ын шинэ шоуны зураг авалт Хайнан болон Хятадад AOA One Fine Day нэртэйгээр явагдаж, 6 сарын 13-нд цацагдаж эхэлсэн. 2015 оны 6 сарын 22-нд Heart Attack эргэн ирэлтийнхээ үйл ажиллагааг эхлүүлэн, 8 сард Японд бүрэн хэмжээний цомгоороо эргэн ирэлтээ хийнэ гэж мэдэгдэж, улмаар 2015 оны 10 сарын 14-нд цомгоо гаргасан юм.

Тэдний sub хамтлаг AOA Cream нь 2 сарын 12-нд I'm Jelly Baby дуугаар дэбютээ хийсэн. 3 сарын 3-нд хамтлагийн гишүүн Jimin, EXO-гийн Xiumin-тэй хамтарч Call You Bae нэртэй дуугаараа соло дэбютээ хийсэн юм.

Бүрэлдэхүүн[засварлах | edit source]

Таван гишүүн[засварлах | edit source]

Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Жиминь 지민 Шинь Жимин 신지민 1991 оны 1 сарын 8 (1991-01-08) (28 настай), Сөүл Өмнөд Солонгос
Юүна 유나 Со Юүна 서유나 1992 оны 12 сарын 30 (1992-12-30) (26 настай), Пүсань Өмнөд Солонгос
Хежонь 혜정 Шинь Хежонь 신혜정 1993 оны 8 сарын 10 (1993-08-10) (26 настай), Сөүл Өмнөд Солонгос
Мина 민아 Күонь Мина 권 민아 1993 оны 9 сарын 21 (1993-09-21) (25 настай), Пүсань Өмнөд Солонгос
Солхёнь 설현 Ким Солхёнь 김설현 1995 оны 1 сарын 3 (1995-01-03) (24 настай), Пүчонь Өмнөд Солонгос
Чаньми 찬미 Ким Чаньми 김찬미 1996 оны 6 сарын 13 (1996-06-13) (23 настай), Тэгү Өмнөд Солонгос
  • Jimin: AB бүлгийн цустай, 160 см өндөртэй, 41 кг жинтэй. Хамтлагтаа ахлагч, туслах реппер, вокал зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Солонгос, хятад хэлтэй, гитар, аман хуур, төгөлдөр хуур тоглодог. Төрсөн нэг эгчтэй. Практик хөгжмийн сургууль, Хятад хэлний сургууль төгссөн.
  • Yuna: O цусны бүлэгтэй, 163 см өндөртэй, 45 кг жинтэй. Хамтлагтаа Lead Vocalist үүрэг гүйцэтгэдэг. Төрсөн нэг эмэгтэй дүүтэй.
  • Hyejeong: A бүлгийн цустай, 170 см өндөр, 48 кг жинтэй. Хамтлагтаа Lead Vocalist, хамтлагийн нүүр царайны үүрэг гүйцэтгэдэг.
  • Mina: AB бүлгийн цустай, 160 см өндөртэй, 43 кг жинтэй. Хамтлагтаа Lead Rapper, Vocalist үүрэг гүйцэтгэдэг. Басс гитар тоглодог. Төрсөн нэг эгчтэй. Hyehwa охидын дунд сургууль төгссөн.
  • Seolhyun: A бүлгийн цустай, 167 см өндөртэй, 47 кг жинтэй. Хамтлагтаа Lead Dancer, Vocalist үүрэг гүйцэтгэдэг. Төгөлдөр хуур тоглодог. Төрсөн нэг эгчтэй. Кёнги урлагийн дээд сургууль, Kyung Hee их сургууль төгссөн. Олон зар сурталчилгаанд тоглосон.
  • Chanmi: AB бүлгийн цустай, 166 см өндөр, 47 кг жинтэй. Хамтлагтаа Main Dancer, Rapper, Vocalist, макнэ зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Төрсөн нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй.

Хуучин гишүүд

  • Seo Youkyung (서유경)
  • Park Choa (박초아)

Юнит хамтлаг

  • AOA (үндсэн үйл ажиллагаатай): Jimin, Yuna, Hyejeong, Mina, Seolhyun, Chanmi
  • AOA Black (юнит): Jimin (guitar), Yuna (keyboard), Mina (bass)
  • AOA White (үйл ажиллагаагүй юнит): Hyejeong, Seolhyun, Chanmi
  • AOA Cream (юнит): Yuna, Hyejeong, Chanmi

Цомог[засварлах | edit source]

Солонгос цомог
  • 2017: Angel's Knock
Япон цомог
  • 2015: Ace of Angels
  • 2016: Runway

Нэвтрүүлэг[засварлах | edit source]

Шоу нэвтрүүлэг[засварлах | edit source]

Он Суваг Нэр Гишүүд Тайлбар
2013 tvN Cheongdam-dong 111 бүгд FNC Ent-ын реалити шоу
2015 Naver Open-up! AOA бүгд AOA-ын анхны веб реалити шоу
MBCevery1 AOA – One Fine Day бүгд AOA-ын анхны реалити шоу
2016 Onstyle Channel AOA бүгд AOA-ын хоёр дахь реалити шоу

Тоглолт[засварлах | edit source]

Аялан тоглолт болон соло тоглолт[засварлах | edit source]

  • 2015 AOA Heart Attack Tour (10сарын 4, 10 & 11, 2015)
  • AOA 1st Concert in Japan: Angels World 2015 ~Oh Boy Academy~ (12сарын 18, 2015)
  • AOA Mini Live: Good Luck to Elvis (6сарын 11, 2016)
  • AOA Summer Concert in Japan: Angels World 2016 (7сарын 1 & 3, 2016)
  • 2017 AOA 1st Concert [Ace of Angels] in Seoul (3сарын 11, 2017)

Үзүүлэх тоглолт[засварлах | edit source]

  • AOA Heart Attack Comeback Showcase "League of AOA" (6сарын 22, 2015)
  • AOA "Good Luck" Lucky Guard Showcase (5сарын 16, 2016)

Шагнал болон номинац[засварлах | edit source]

Шагнал гардуулах ёслолуудаас нийт 8 шагнал авч, 35 удаа нэр дэвшсэн. Хөгжмийн шоунуудаас нийт 10 шагнал авсан.

Албан ёсны сайтууд[засварлах | edit source]

Лавлах бичиг[засварлах | edit source]