Стивен Хокинг

Стивен Уильям Хокинг
Стивен Хокинг НАСА-д
Төрсөн огнооСтивен Уильям Хокинг
1942 оны 1 сарын 8
Оксфорд, Англи
Нас барсан огнооMarch 14, 2018(2018-03-14) (76 насалсан)
Кэмбриж, Англи
ҮндэсБритани
СалбарХэрэглээний математикч
Онолын физикч
БайгууллагаКембрижийн Их Сургууль
Периметрийн Онолын физикийн институт
Төгссөн сургуульОксфордын Их Сургууль
Кембрижийн Их Сургууль
Эрдмийн ажлын зөвлөхДеннис Скиама
Эрдмийн бусад зөвлөхРоберт Берман
Эрдэмтэн шавь нарБрюс Аллен
Рафаель Боүссо
Фэй Доүкер
Мальком Перри
Бернард Карр
Гари Гиббонс
Харви Риалл
Дон Пэйж
Тим Престидж
Рэймонд Лафламме
Жүлиан Луттрелл
Алдаршсан зүйлХар нүх
Онолын космологи
Квант татах хүч
НөлөөлөлДикран Тахта
Нэр хүндтэй шагналуудАстуриасын вангийн шагнал (1989)
Коплейгийн медаль (2006)
Ерөнхийлөгчийн эрх чөлөөний шагнал (2009)
Шашны байр суурьАгност

Стивен Уильям Хокинг CH, CBE, FRS, FRSA (Англи: Stephen William Hawking; 1942 оны 1 сарын 8-нд төрж, 2018 оны 3 сарын 14-нд нас барсан)[1] нь Британийн онолын физикч байв. Бичсэн номнууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг хамгийн нэр алдарт хүрсэн эрдэмтдийн нэг болгосон. Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн[2], Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн[3], 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн[4].

Хокинг нь 1979 оноос 2009 оны 10 сарын 1 хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв.[5][6] Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч[7]. Хокинг нь космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон. Үүнд, Британийн Сандэй Таймс-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.[8]

Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.[9]

Хокинг нь хажуугийн хатингарт хатуурал өвчтэй бөгөөд тус өвчин нь жил бүр муудсаар түүнийг бараг бүрэн мэдээгүй болгосон.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. The Times 8 January 2010, Retrieved 2010-01-09
  2. "Honorary Fellows of the Royal Society of Arts" (PDF). Royal Society for the encouragement of Arts, Manufactures & Commerce. Archived from the original (PDF) on 2007-06-05. Retrieved 2007-03-25.
  3. Mason, Michael. "Alliance, Many of the greatest minds of science meet regularly in Vatican City to counsel the pope on the hot topics of the day". Discover Magazine. Discover Magazine (September 2008): 43. {{cite journal}}: |access-date= requires |url= (help)
  4. "Hawking receives honour from Obama". Guardian. 13 August 2009. Retrieved 21 December 2009.
  5. "Stephen Hawking to give up prestigious Cambridge title". CBC News. Associated Press. 2008-10-24. Retrieved 2009-10-01.
  6. "Hawking gives up academic title". BBC News. 2009-09-30. Retrieved 2009-10-01.
  7. "Stephen Hawking accepts post at Ontario institute". CTV.ca. Archived from the original on 2008-12-03. Retrieved 2008-11-27.
  8. Hawking, Stephen (1988). A Brief History of Time. Bantam Books. ISBN 0-553-38016-8.
  9. "Particle creation by black holes". Project Euclid. Retrieved 2008-05-19.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Стивен Хокинг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан