Адриан Муту

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Адриан Муту
Adrian Mutu 2.jpg
Фиорентинагийн өмсгөлтэй Муту, 2007 он
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАдриан Муту
Төрсөн огноо1979 оны 1 сарын 8 (1979-01-08) (42 настай)
Төрсөн газарРумын, Аржеш, Калинешти
Өндөр1.81м
БайрлалДовтлогч, жигүүрийн довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багРумын U21 (менежер)
Өсвөрийн баг
1987–1996Аржеш Питешти
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–1998Аржеш Питешти41(14)
1998–1999Динамо Бухарест35(22)
1999–2000Интернационале10(4)
2000–2002Верона57(17)
2002–2003Парма31(18)
2003–2004Челси27(6)
2005–2006Ювентус33(7)
2006–2011Фиорентина112(54)
2011–2012Чезена28(8)
2012–2014Аяччо37(11)
2014Петролул Плоешти18(6)
2015–2016Пүнэ Сити10(4)
2016Таргу Муреш4(0)
Нийт439(160)
Шигшээ баг
1995Румын U162(0)
1996–1997Румын U1814(8)
1998–2000Румын U2112(6)
2000–2013Румын77(35)
Дасгалжуулсан багууд
2018Волунтари
2018–2019Аль Вахда U21
2019–Румын U21
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Адриан Муту (рум. Adrian Mutu; 1979 оны 1 сарын 8-нд төрсөн) нь Румыны хөлбөмбөгчин, дасгалжуулагч. Өдгөө 21 хүртэлх насны Румыны шигшээ багийг удирдаж буй тэрбээр довтлох чиглэлийн хагас хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглодог байв.

Муту нутагтаа 2 жил хагас тоглоод 1999-2000 оны улирлын дундуур Италийн Интернационале багт ирэв. Шинэ багтаа 10-хан тоглолтод оролцсоны дараа Верона, улмаар Парма баг руу шилжжээ. Пармад 3 жил тоглохдоо 39 гоол оруулсан. Улмаар Челси багт 22.5 сая фунт стерлингээр зарагдаж, тэр жилдээ Баллон д'Орт нэр дэвшиж байв.[1][2] Гэсэн ч удалгүй мансууруулах бодисын шинжилгээнд унаж багаасаа хөөгдсөн Муту Ювентус баг руу шилжив. 2006 оны Италийн хөлбөмбөгийн дуулианы үр дүнд Ювентус баг дээд лигээс хасагдахад Муту Фиорентина руу буурь сэлгэж, тэндээ 5 жил тоглосон. Дараа нь Чезена, мөн Францын Аяччо багуудад тоглож байгаад 2014 онд нутагтаа буцан иржээ. Муту 2016 онд зодг тайлсан.

Муту 2005 онд кокайн хэрэглэсэн болох нь тогтоогдож Челси багаас хөөгдөж, Английн Хөлбөмбөгийн Холбооноос 7 сарын хугацаагаар тоглох эрхээ хасуулсан бол Челси багт 15.2 сая фунт стерлингийн нөхөн төлбөр өгөх өрөнд унасан нь ФИФА-гийн түүхэнд хамгийн том хэмжээтэй торгууль байлаа.[3] Тэр хэд хэдэн удаа давж заалдсан боловч амжилтгүй болсон. Тэгээд ч хашраагүй Муту 2010 онд Фиорентинад байхдаа сибутрамины тестэд унаж байв.

Улсынхаа шигшээ багт 2000 онд анх багтсан Муту нийт 77 тоглолтод оролцож 35 гоол оруулсан амжилтаар, Георг Хажигийн хамтаар улсынхаа мэргэн буучид тооцогддог. Муту шигшээ багийнхаа хамтаар 2000, 2008 онуудад Европын АШТ-д оролцож байв. Улсынхаа шилдэг хөлбөмбөгчнөөр 4 удаа шалгарсан түүний урд 7 удаа хүртсэн Георг Хажи, 6 удаа шалгарсан Георг Попеску нар л бичигддэг.

Эшлэл[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Адриан Муту – Викимедиа зураг, бичлэг, дууны сан