Jump to content

Челси (хөлбөмбөгийн баг)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Челси
Бүтэн нэрХөлбөмбөгийн Челси клуб
Хоч нэрThe Pensioners, The Blues
Байгуулагдсан1905 оны 3 сарын 10
Цэнгэлдэх хүрээлэнСтэмфорд Бриж, Лондон
(Багтаамж: 41,312[1])
ЭзэнАмерикийн Нэгдсэн Улс Тодд Боели
ЕрөнхийлөгчАмерикийн Нэгдсэн Улс Брюс Бак
МенежерАнгли Лиам Розениор
АхлагчАнгли Рийс Жеймс
ЛигПремьер лиг
2024–25 оны Премьер лигПремьер лиг, 4 дугаар байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Челси баг (Англи: Chelsea Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд Лондон хотын баруун хэсэгт оршдог юм. Тус баг нь 1905 онд байгуулагдсанаас хойших хугацаанд Премьер лиг болон Английн хөлбөмбөгийн тэргүүн дивизүүдэд тогтмол тоглосоор ирсэн түүхтэй. Челси баг нь «Английн аварга» багаар 6 удаа тодорч, «АХХ-ны цомд» 6, «Лигийн цомд» 5, «УЕФА лигүүдийн аваргуудын цомд» 2[2] удаа тус тус түрүүлж байсан. Тэдний анхны амжилт нь 1955 онд лигтээ тэргүүлсэн явдал юм. Тэд 2012 болон 2021 онд Аваргуудын Лигийн цомоо авсан, Английн алдартай багуудын нэг юм.

Челсигийн тоглогчид 1905 онд

Анх 1904 онд Английн бизнесмен Гас Мирс хөнгөн атлетикийн цэнгэлдэх хүрээлэн байсан Стэмфорд Бриджийг худалдан авч хөлбөмбөгийн цэнгэлдэх болгов. Тэрээр үнэндээ энэ цэнгэлдэхээ Фулхэм клубт түрээслүүлэх бодолтой байсан бөгөөд уг саналаа Фулхэмд тавьсан хэдий ч татгалзсан хариу авсан байна. Үүний дараа Гас Мирс өөрийн гэсэн хөлбөмбөгийн клубтэй болохоор шийдээд Стэмфорд Бридж Х.Б, Лондон Х.Б, Кэнсингтон Х.Б зэрэг нэрсийн аль нэгээр нь нэрлэхээр болж байсан ч сүүлдээ Челси гэж нэрлэжээ. Челси клуб 1905 оны 3 сарын 10-нд Фулхэм гудамж дахь The Rising Sun(одоо нэр нь The Butcher's Hook болсон) бааранд албан ёсоор байгуулагджээ.[3] Челси байгуулагдсанаасаа хойш 1905 оны 9 сарын 4-нд Ливерпүүл клубтэй нөхөрсөг тоглолтоо хийж 4-0 ийн харьцаагаар хожжээ. Үүнээс 2 хоногийн дараа Английн хөлбөмбөгийн 2-р лиг дэхь анхны тоглолтоо Стокпорт Каунти багтай хийж 0-1 ээр хожигдсон байна. Харин АХХ-ны цомын анхны тоглолтоо 1905 оны 10 сарын 7-нд Грэнадиерс багтай хийж 1-0 ийн харьцаагаар буулган авч байжээ.[4]

2023 оны нэгдүгээр сарын 19-ны байдлаар[5]

Одоогийн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч

Оны шилдэг тоглогчид

[засварлах | кодоор засварлах]
Хэзээ Шагналын эзэн
1967Англи Питер Бонетти
1968Шотланд Чарли Кук
1969Англи Дэвид Уэбб
1970Англи Жон Холлинс
1971Англи Жон Холлинс
1972Англи Дэвид Уэбб
1973Англи Питер Осгуд
1974Англи Гари Лок
1975Шотланд Чарли Кук
1976Англи Рэй Уилкинс
1977Англи Рэй Уилкинс
 
Хэзээ Шагналын эзэн
1978Англи Мики Дрой
1979Англи Томми Лэнгли
1980Англи Клив Волкер
1981Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс Петер Борота
1982Англи Майк Филлери
1983Уэльс Жой Жонс
1984Шотланд Пат Невин
1985Шотланд Дэвид Спиди
1986Уэльс Уэльс Эдди Незвецки
1987Шотланд Пат Невин
1988Англи Тони Дориго
 
Хэзээ Шагналын эзэн
1989Англи Грэм Робертс
1990Нидерланд Кен Монку
1991Бүгд Найрамдах Ирланд Улс Энди Таунсенд
1992Англи Пол Эллиотт
1993Ямайка Фрэнк Синклер
1994Шотланд Стив Кларк
1995Норвеги Эрланд Йонсен
1996Нидерланд Рүүд Гуллит
1997Уэльс Марк Хьюз
1998Англи Деннис Уайз
1999Итали Жанфранко Зола
 
Хэзээ Шагналын эзэн
2000Англи Деннис Уайз
2001Англи Жон Терри
2002Итали Карло Кудичини
2003Итали Жанфранко Зола
2004Англи Фрэнк Лампард
2005Англи Фрэнк Лампард
2006Англи Жон Терри
2007Гана Майкл Эссьен
2008Англи Жо Коул
2009Англи Фрэнк Лампард
2010Кот-д'Ивуар Дидье Дрогба
Хэзээ Шагналын эзэн
2011Чех Петр Чех
2012Испани Хуан Мата
2013Испани Хуан Мата
2014Бельги Эден Азар
2015Бельги Эден Азар
2016Бразил Виллиан
2017Бельги Эден Азар
2018 Франц Н'голо Канте
2019 Бельги Эден Азар
2020 Хорват Матео Ковачич
2021 Англи Мейсон Маунт
Хэзээ Шагналын эзэн
2022 Англи Мейсон Маунт
2023 Бразил Тиаго Силва
2024 Англи Коул Палмер
2025 Эквадор Моисес Кайседо

Эх сурвалж: Chelsea F.C.

Алдартай дасгалжуулагчид

[засварлах | кодоор засварлах]

Дараах менежерүүд Челсиг хариуцаж байхдаа дор хаяж нэг цом хүртсэн:

Нэр Алба хашсан хугацаа Цомууд
Англи Тед Дрейк 1952–1961 Нэгдүгээр дивиз, АХХ-ны Коммунити Шиелд
Шотланд Томми Дохерти 1962–1967 Лигийн цом
Англи Дейв Секстон 1967–1974 АХХ-ны цом, УЕФА лигүүдийн аваргуудын цом
Англи Жон Нил 1981–1985 Хоёдугаар дивиз
Англи Жон Холлинс 1985–1988 Full Members Cup
Англи Бобби Кэмбпил 1988–1991 Хоёрдугаар дивиз, Full Members Cup
Нидерланд Рүүд Гуллит 1996–1998 АХХ-ны цом
Итали Жанлука Виалли 1998–2000 АХХ-ны цом, Лигийн цом, АХХ-ны Коммунити Шиелд, УЕФА лигүүдийн аваргуудын цом, УЕФА-гийн Супер цом
Португал Жозе Моуринью 2004–2007 2x Премьер лиг, 2x Лигийн цом, АХХ-ны цом, АХХ-ны Коммунити Шиелд
Нидерланд Гуус Хиддинк 2009[6] АХХ-ны цом
Итали Карло Анчелотти 2009 Премьер лиг, УЕФА аваргуудын лигийн цом
Итали Роберто Ди Маттео 2012[6] АХХ-ны цом, УЕФА Аваргуудын Лиг
Испани Рафаэль Бенитес 2012–2013[6] УЕФА Европын лиг
Итали Антонио Конте 2016–2018 Премьер лиг
Итали Маурицио Сарри 2018-2019 УЕФА Европын лиг
Герман Томас Тюхель 2021-2022 УЕФА Аваргуудын Лиг, Клубуудын ДАШТ, Европын Супер Цом
Итали Энцо Мареска 2024-2026 УЕФА Конференц Лиг, Клубуудын ДАШТ
  • Лигийн АШТ/Хоёрдугаар дивиз[7]
    • Түрүү: 1983–84, 1988–89
    • Хоёрдугаар байр: 1906–07, 1911–12, 1929–30, 1962–63, 1976–77
  • АХХ-ны цом
    • Түрүү: 1969–70, 1996–97, 1999–2000, 2006–07, 2008–09, 2009–10
    • Хоёрдугаар байр: 1914–15, 1966–67, 1993–94, 2001–02
  • Лигийн цом
    • Түрүү: 1964–65, 1997–98, 2004–05, 2006–07
    • Хоёрдугаар байр: 1971–72, 2007–08
  • АХХ-ны Коммунити Шиелд/Коммунити Шиелд[6]
    • Түрүү: 1955, 2000, 2005, 2009
    • Хоёрдугаар байр: 1970, 1997, 2006, 2007, 2010
  • Full Members Cup
    • Түрүү: 1985-86, 1989-90
  • УЕФА Европа Лиг
    • Түрүү: 1970–1971, 1997–1998, 2012-2013, 2018-2019
  • УЕФА Конференц Лиг
    • Түрүү: 2024-2025
  • УЕФА-гийн Супер цом
    • Түрүү: 1998, 2021
  1. "Stamford Bridge". soccerbase.com. Эх хувилбараас архивласан: 2009-07-08. Татаж авсан: 2009-05-30.
  2. "Trophy Cabinet". chelseafc.com. Татаж авсан: 25 January 2007.
  3. accessdate=2019-5-1 https://www.footballhistory.org/ accessdate=2019-5-1. {{cite web}}: Check |url= value (help); Missing or empty |title= (help); Missing pipe in: |url= (help)
  4. accessdate=2019-5-1 https://www.11v11.com/teams/chelsea/tab/matches/season/1905/ accessdate=2019-5-1. {{cite web}}: Check |url= value (help); Missing or empty |title= (help); Missing pipe in: |url= (help)
  5. "First Team Squad List". Chelsea FC. Татаж авсан: 31 January 2011.
  6. 1 2 3 4 The trophy was known as the Charity Shield until 2002, and as the Community Shield ever since.
  7. 1 2 Upon its formation in 1992, the Premier_League became the top tier of English football; the First and Second Divisions then became the second and third tiers, respectively. The First Division is now known as the Football_League_Championship and the Second Division is now known as Football_League_One.
 Commons: Хөлбөмбөгийн Челси баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан