Блэкберн Роверс

АнглиБлэкберн Роверс
Бүтэн нэрХөлбөмбөгийн Блэкберн Роверс баг
Хоч нэрRovers, Blue and Whites, The Riversiders
Байгуулагдсан1875
Цэнгэлдэх хүрээлэнИвуд Парк, Блэкберн
(Багтаамж: 31,367)
ЕрөнхийлөгчТомилогдоогүй
МенежерШотландСтив Кин
АхлагчШинэ ЗеландРайан Нелсен
ЛигChampionship (D2)
2018/1915-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Блэкберн Роверс баг (Англи: Blackburn Rovers Football Club) нь Английн баруун хойд нутгийн томоохон бүс Ланкашир хотын Блэкбернээс гаралтай хөлбөмбөгийн Премьер лигийн баг юм. 1875 онд байгуулагдсан тус баг нь 1888 оны хөлбөмбөгийн лигийн үүсгэн байгуулагчдын нэг. Ерөнхийдөө лигийн болон Премьер лигийн аль алины нь анхдагч гишүүд болж байсан гурван л баг байдгийн нэг нь (нөгөө хоёр нь Астон Вилла, Эвертон). Роверс 1890 онд өдгөөг хүртэл өөрчлөгдөөгүй «Ивуд Парк» цэнгэлдэх хүрээлэнгээ гэрээ болгосон ажээ.

Кенни ДалглишийнАнглийн Эзэнт гүрний одонт удирдлаган дор Алан ШирерАнглийн Эзэнт гүрний одонт, Крис Саттон тэргүүтэй бүрэлдэхүүн 1995 онд лигт түрүүлж байсан бөгөөд багийн бутралаас шалтгаалан 1999 онд доод дивиз рүү унаж хоёр жилийн дараа Премьер лигт гарч ирсэн юм. Блэкберн нь «УЕФА-гийн цомын тэмцээнд» «Лигийн цомын тэмцээний» нэг удаагийн түрүү, Премьер лигийн хоёр удаагийн зургаадугаар байрын амжилтаараа болон «Интертото цомын тэмцээнээр» дамжин тус тус оролцож байв.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Блэкберн Роверс багийг 1875 оны арваннэгдүгээр сарын 5-нд хөлбөмбөгийн шүүгч Жон Льюис өмнө ажиллаж байсан Шрусбери сургуулийн хэсэг төгсөгчдийнхөө хамт байгуулсан түүхтэй. 1881-82 оны АХХ-ны цомын шигшээ тоглолтонд анх удаагаа шалгарсан ч «Оулд Этонианс» багт 1-0 харьцаагаар хожигдож байсан бол 1884 оны гуравдугаар сарын 29-нд «Куинс Парк» багийг 2-1 харьцаагаар хожин «АХХ-ны цомын тэмцээнд» аваргалж, дараа жил нь дээрхийн адил түүх давтагдан «Куинс Парк» багтай дахин шигшээд тунаж 2-0 харьцаагаар хожин гурав дараалан түрүүлэв. Аваргын цолоо дараа жил нь Вест Бромвич Альбион багийг 2-0 харьцаагаар хожин хамгаалсан түүхэн амжилтыг үзүүлсэн байна. 1888 оны есдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн «Хөлбөмбөгийн лигийн тэмцээний» анхны 12 багийн нэг болон оролцож 10 хожил, 6 тэнцээ, 6 хожигдолтойгоор дөрөвдүгээр байраар шалгарав. 1890 оны гуравдугаар сарын 29-нд Шеффилд Уэнсдей багийг 6-1 харьцаагаар хожиж АХХ-ны цомын аварга болсон тоглолтонд Блэкберний довтлогч Уильям Таунли "хэт-трик" хийсэн нь «АХХ-ны цомын тэмцээний» анхны тохиолдол болсоныг дурдах хэрэгтэй. 1890-91 оны улирал «АХХ-ны цомын тэмцээний» шигшээд дахин шалгарч «Ноттс Каунти» багийг 3-1 харьцаагаар хожин түрүүлэв.

Блэкберн Роверс 1912 болон 1914 онуудад лигийн аварга болсон ба харин 1928 онд «АХХ-ны цомын» зургаа дахь түрүүгээ авсанаас хойш дахин түрүүлж чадаагүй юм.

1936-37 оны улирал Астон Вилла багийн хамтаар лигт сүүл мушгин анх удаагаа хоёрдугаар дивиз рүү унажээ. Уг дивизэд тоглосон хоёр дахь жилээ түрүүлэн 1939-40 оны улирлаар дэвшсэн ч дайны он жилүүдтэй давхцаж тоглолт хийгээгүй байна.

Блэкберн Роверс дайны дараахь лигийн хоёр дахь улирлаар (1947-48) хоёрдугаар дивиз рүү унаж, арван жил тоглосон байна. 1960 оны АХХ-ны цомын шигшээ тоглолтонд 10 тоглогчтойгоор тоглонВулверхэмптон Уондерерс багт 0-3 харьцаагаар хожигдов. 1963-64 оны улирал Блэкберн лигт Вест Хэм Юнайтед багийг талбай дээр нь 8-2 харьцаагаар хожсон зэргээс авахуулаад сайн тоглосоор лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан хэдий ч эцсийн мөчид Ливерпүүл баг 12 түрүүгээ авсан түүх бий.

Тэд нэгдүгээр дивиз рүү 1966 онд унаж 26 жилийн дараа сая нэг дэвшин гарч ирсэн билээ. Дасгалжуулагч Кенни Далглиш 1992 онд Саутгэмптон болон Английн шигшээ багийн 22 настай довтлогч Алан Ширерийг(1992-1996 оны хооронд 138 тоглолтонд оролцон 112 гоолыг оруулсан домогт тоглогч) 3.5 сая фунтээр худалдан авч Роверсийн урд шугамыг батжуулсан бол 1992-93 оны улирлын туршид Челсиийн хамгаалагч Грэм Ле Со, Мидлсборогийн жигүүрийн хагас хамгаалагч Стуарт Риплей болон Ковентри Ситигийн довтлогч Кевин Галлахер, Лидс Юнайтедийн хагас хамгаалагч Дэвид Битти, Саутгэмптоны хаалгач Тим Флауер, Норвич Ситигийн довтлогч Крис Саттон нараар хүчээ зузаатган хүчирхэгжсэнийг дурдах юун. 1994-95 оны улирал тэд Манчестер Юнайтед багийг ардаа орхин Премьер лигт анх удаагаа түрүүлсэн юм.

1998 онд дээрх шилдэг бүрэлдэхүүнүүд тарснаар Роверсийн амжилт буурсаар 1998-99 оны улиралд 19-р байраар доод дивиз рүүгээ унаж, 200-01 улирал Фулхэм багийн хамт дэвшин гарч ирэн шинэ улирал эхлэх үед дасгалжуулагч Грэм Сунесс Роверсийн түүхэн наймааг Эндрю Коулийг 8 сая фунтээр худалдан авснаар хийж, Туркийн шилдэг тоглогч Тугай Керимоглы, Италийн уйгагүй Корради Грабби болон Австралийн арын бүсийн түлхүүр Лукас Нейл нарыг Дэвид Данн, Дэмьен Дафф нар дээр хүч нэмж өгөв. Тухайн улирал Блэкберний амжилт 14 байраар урагшлан хүснэгтийн 6 байраар шалгарсан байна. 2003-04 улирал эхлэхэд Дэвид Данн, Дэмьен Дафф нар өөр баг руу шилжив. Улирал эхлэх үед Сунесс дасгалжуулагч Брет Эмертон, Стивен Рэид, Барри Фергюсон«Английн Эзэнт гүрний одонт» нарыг эгнээндээ нэгтгэсэн ч 15 байраар шалгарав.

2004-05 оны улирал Сунессийн халааг Ньюкасл Юнайтед багийн Марк Хьюз авч Роверсийг «АХХ-ны цомын» хагас шигшээд шалгаруулсныг эс тооцвол лигт өмнөх амжилтыг давтав. Райан Нельсен, Мокоена, Арон, Крейг Беллами худалдан авснаар багийн амжилт тогтворжиж ирсэн гэхэд болно. 2005-06 оны улирал Блэкберн Роверс зургаадугаар байраар шалгарч, «УЕФА-гийн цомын тэмцээний» сонгон шалгаруулах шатанд оролцох эрхийг өвөртөлжээ.

2008 онд Хьюзийн халааг Пол Инс авч 2008-09 оны улирал 15 дугаар байраар шалгарч хангалтгүй дүн аван 2008-10 оны хооронд Англи мэргэжилтэн Сэм Эллардайс 35.56 хувьтайгаар удирдаж байсан бөгөөд Шотланд мэргэжилтэн Стив Кин 2010 оноос удирдаж буй.

Тоглогчид[засварлах | кодоор засварлах]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Үндсэн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

2011 оны наймдугаар сарын 31.[1]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч









Д. Байрлал Тоглогч









Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Премьер лигийн Оны онцлох тоглогч[засварлах | кодоор засварлах]

Он Ялагч Байрлал
2005–06 Уэльс Крейг Беллами Довтлогч
2006–07 Англи Дэвид Бентли Хагас хамгаалагч
2007–08 Парагвай Роке Санта Крус Довтлогч
2008–09 Англи Стефен Варнок Хамгаалагч/Хагас хамгаалагч
2009–10 Франц Стивен Н'Зонзи Хагас хамгаалагч
2010–11 Англи Пол Робинсон Хаалгач

Багийн шагнал[засварлах | кодоор засварлах]

Огноо Шагнал
1994–1995 Премьер лиг Түрүү
1884, 1885, 1886, 1890, 1891, 1928 АХХ-ны цомын аварга
1882,1960 АХХ-ны цомын тэмцээний II байр
1959 АХХ-ны өсвөрийн цомын аварга
1998, 2000 АХХ-ны өсвөрийн цомын тэмцээний II байр
2002 Лигийн цом түрүү
1987 Full Members Cup түрүү
1912 АХХ-ны Комунити Шиелд түрүү
1882, 1883, 1884, 1885, 1896, 1901,
1902, 1904, 1907, 1909, 1911, 1945
1983, 1985, 1987, 1989, 2007
Ланкаширын өсвөрийн цомын аварга
1993–94 Премьер лигийн II байр
1911–12, 1913–14 Нэгдүгээр дивизийн (одоогийн Премьер лиг) түрүү
2000–01 Нэгдүгээр дивизийн (одоогийн Лигийн АШТ) II байр
1938–39 Хоёрдугаах дивизийн (одоогийн Лигийн АШТ) түрүү
1957–58 Хоёрдугаар дивизийн II байр
1974–75 Гуравдугаар дивизийн (now Нэгдүгээр лиг) түрүү
1979–80 Гуравдугаар дивизийн II байр

Премьер лигийн үзүүлэлтүүд[засварлах | кодоор засварлах]

Улирал Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О Байр Шалгарсан
1992–93 42 20 11 11 68 46 +22 71 4
1993–94 42 25 9 8 63 36 +27 84 2 УЕФА-гийн цом
1994–95 42 27 8 7 80 39 +41 89 1 УЕФА Аваргуудын лиг
1995–96 38 18 7 13 61 47 +14 61 7
1996–97 38 9 15 14 42 43 −1 42 13
1997–98 38 16 10 12 57 52 +5 58 6 УЕФА-гийн цом
1998–99 38 7 14 17 38 52 −14 35 19 Унасан
1999–00
2000–01
2001–02 38 12 10 16 55 51 +4 46 10 УЕФА-гийн цом [Лигийн цомын аваргын хувиар]
2002–03 38 16 12 10 52 43 +9 60 6 УЕФА-гийн цом
2003–04 38 12 8 18 51 59 −8 44 15
2004–05 38 9 15 14 32 43 −11 42 15
2005–06 38 19 6 13 51 42 +9 63 6 УЕФА-гийн цом
2006–07 38 15 7 16 52 54 −2 52 10 УЕФА Интертото цом
2007–08 38 15 13 10 50 48 +2 58 7
2008–09 38 10 11 17 40 60 −20 41 15
2009–10 38 13 11 14 41 55 −14 50 10

Менежерүүд[засварлах | кодоор засварлах]

Алдартай тоглогчид[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "1st Team Profiles 2011/12 Season". Blackburn Rovers F.C. Retrieved 31 August 2011.

Холбоос[засварлах | кодоор засварлах]