Ньюкасл Юнайтед

АнглиНьюкасл Юнайтед
Club logo
Бүтэн нэрХөлбөмбөгийн Ньюкасл Юнайтед баг
Хоч нэрАлаг шаазгайнууд
Байгуулагдсан1892 оны 9 сарын 9
Цэнгэлдэх хүрээлэнСент-Жэймс Парк, Ньюкасл-апон-Тайн
(Багтаамж: 52,381[1])
ЭзэнМайк Эшли
ЕрөнхийлөгчДерек Лламбиас
МенежерАлан Пардью
ЛигПремьер лиг
2018–19Премьер лиг, 13 дугаар байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл

Хөлбөмбөгийн Ньюкасл Юнайтед баг (Англи: Newcastle United Football Club) нь Английн зүүн хойд нутгийн хамгийн том тойрог болох Тайн ба Уирийн Ньюкасл-апон-Тайн хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. Тус баг нь 1892 онд Зүүн Ньюкасл энд болон Баруун Ньюкасл энд гэх хоёр багийн нэгдлээр байгуулагдсан ба Сент-Жэймс Парк цэнгэлдэх хүрээлэндээ өдгөөг хүртэл тоглож байгаа юм. Тус цэнгэлдэх хүрээлэн нь 90-ээд оны дунд үеийг хүртэл 52,387 хүний суудалтайгаараа тэргүүн эгнээнд жагсаж байсан билээ. Премьер лигийн анхны гишүүнээр элсч дундаа хоёр удаа доод лиг рүү унаж байсныг эс тооцвол тасралтгүй түүхэн амжилт үзүүлсэн цөөн багийн нэг юм.

Лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар дөрвөн удаа, Эф Эй капд зургаан удаа, 1969 оны хот хоорондын цом болон 2006 оны УЕФА Интертото цом зэрэг тэмцээнүүдэд тус тус аваргалж байв. Английн хөлбөмбөгийн багууд дундаа наймдугаарт эрэмбэлэгдэх баялаг түүхтэй тус баг[2] 1904 болон 1910 оны хооронд Английн цомд түрүүлж, тэргүүн дивизэд гурван удаа түрүүлж оргил амжилтаа үзүүлж байв.

Тэдний дерби 1898 оноос хойш эхлэлтэй бөгөөд өрсөлдөгч нь Сандерлэнд баг.

Тоглогчид[засварлах | кодоор засварлах]

Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны аравдугаар сарын 6.[3]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч








Д. Байрлал Тоглогч








Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Premier League Handbook – Season 2010/11" (PDF). Premier League. Archived from the original (PDF) on 2010-12-14. Retrieved 2011 оны 5 сарын 7. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  2. "Football : Running Total of Trophies". Kryss Tal. Retrieved 2 April 2011.
  3. "First Team". Newcastle United F.C. Retrieved 2 January 2011.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Newcastle United F.C. – Ньюкасл Юнайтед