Дэрил Янмат

Хөлбөмбөг
Дэрил Янмат
Daryl-janmaat-2012-cropped.png
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1989 оны 7 сарын 22
Нидерланд, Лейдсендам
Иргэншил Нидерландын далбаа Нидерланд
Өндөр 185 см
Жин 80 кг
Байрлал баруун хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Ньюкасл Юнайтед
Дугаар 22
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1995—2007 Нидерландын далбаа Фейеноорд
Багийн замнал*
2007—2008 Нидерландын далбаа АДО Ден Хааг 25 (2)
2008—2012 Нидерландын далбаа Херенвен 84 (5)
2012—2014 Нидерландын далбаа Фейеноорд 63 (5)
2014— Английн далбаа Ньюкасл Юнайтед 1 (0)
Шигшээ**
2009—2010 Нидерландын далбаа Нидерланд (21-) 11 (0)
2012— Нидерландын далбаа Нидерланд 21 (0)
Олон улсын медалиуд
Дэлхийн АШТ
Хүрэл Бразил 2014

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 17-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 7 сарын 13-нд шинэчлэв.

Дэрил Янмат (нид. Daryl Janmaat; 1989 оны долоодугаар сарын 22-нд Лейдсендам хотод төрсөн) — Нидерландын хөлбөмбөгчин бөгөөд английн «Ньюкасл Юнайтед» болон Нидерландын шигшээд хамгаалагчаар тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Янмат — «Фейеноордыг» төгсөгч. 2007 онд Эрстедивизийн «АДО Ден Хааг» багаас мэргэжлийн замналаа эхлүүлсэн. 19 насандаа Дэрил Эредивизийн «Херенвентэй» гэрээлж байлаа. Анхны жилдээ Нидерландын цомыг өргөсөн.

Янмат 2012 оны зун «Херенвенд», дараа нь «Фейеноордод» элссэн.

2014 оны долоодугаар сард английн «Ньюкасл Юнайтед» багтай гэрээ байгуулав.[1]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Нидерландын шигшээ Янматыг 2012 оны есдүгээр сарын 17-нд ДАШТ-ий сонгонд Турктэй таарахдаа анх гараалуулжээ. Чингэхдээ Дэрил 90 минут тоглож ялсан (2:0).[2]

Янматаар арын бүсээ мануулсан Нидерландчууд 2014 оны ДАШТ-д ялагдалгүй явсаар хүрэл медалийн болзол хангасан.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Нидерландын далбаа «Херенвен»
Нидерландын далбаа Нидерландын шигшээ

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Newcastle Secure Janmaat Signing.. nufc.co.uk. 17.7.2014-д хандсан.
  2. Martins Indi en Janmaat niet foutloos: 'Had beter gekund'. Voetbal International (2012-09-08). the original on 2013-04-19-с архивлагдсан.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]