Уэсли Шнайдер
Шнайдер Нидерландын шигшээд (2012) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Уэсли Шнайдер[1] | ||
Төрсөн огноо | 1984 оны 6 сарын 9 | ||
Төрсөн газар | Нидерланд, Утрехт | ||
Өндөр | 1.70 м[2] | ||
Байрлал | довтолгооны хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Галатасарай | ||
Дугаар | 10 | ||
Өсвөрийн баг | |||
1991–2002 | Аякс | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2002–2007 | Аякс | 126 | (43) |
2007–2009 | Реал Мадрид | 52 | (11) |
2009–2013 | Интернационале | 76 | (13) |
2013– | Галатасарай | 40 | (15) |
Шигшээ баг‡ | |||
2000–2001 | Нидерланд (17-) | 6 | (2) |
2001–2002 | Нидерланд (19-) | 8 | (3) |
2003 | Нидерланд (21-) | 1 | (0) |
2003– | Нидерланд | 105 | (27) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11. † Гараа (Гоол). |
Уэсли Беньямин Шнайдер (нид. Wesley Benjamin Sneijder, 1984 оны зургаадугаар сарын 9-нд Утрехт хотод төрсөн) — Нидерландын хөлбөмбөгчин бөгөөд туркийн Галатасарай болон Нидерландын шигшээд тоглодог.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Уэсли Шнайдер 1984 оны зургаадугаар сарын 9-нд Утрехт хотноо хөлбөмбөгчний гэр бүлд мэндэлжээ. Аав нь хөлбөмбөгчин байсан, ах нь ч мөн. Дүү нь хөлбөмбөгчин болохоор суралцаж буй.[3]
Замнал
[засварлах | кодоор засварлах]Реал Мадрид
[засварлах | кодоор засварлах]Аякстай 17 настайдаа гэрээлсэн. Тэр 2002-2007 онд 122 тоглолтохдоо 44 гоолдсон түүнийг 2007 оны наймдугаар сарын 12-нд Реал Мадрид 27 сая еврогоор элсүүлэн юм.
Реал Мадрид түүнийг очихоос өмнө Голландын хоёр тоглогч тоглож байсан байна. Роистон Дренте болон Ариен Роббен. Давид Бекхэмийн өмсөж байсан 23 дугаарын дугаарын өмсгөлтэйгээ тоглож байгаад дараа жил нь 10 дугааын өмгсгөл өмсөх болсон байна. Харин түүний өмсгөлийг нутаг нэгт багийн анд Рафаэль ван дер Ваарт өмсөн тоглох болжээ. Эзэн хааны клубт чөлөөт цохилтыг амжилттай гүйцэтгэж байсан ба Голландын хэвлэлүүд хамгийн сайн чөлөөт цохилт гүйцэтгэдэг хэмээн бичиж байв.[4] Ла лигт тэр даруухан тоглотыг үзүүлсээр хоёр хаврыг үджээ.
Интернационале
[засварлах | кодоор засварлах]2007 оны наймдугаар сарын 27-нд Реал Мадридаас Интернационалед 15 сая еврогоор очив.[5][6] Милантай дербидэхэд (4:0) гялалзсан 10 дугаартай Шнайдер 2009-2010 оны шилдэг хөлбөмбөгчин (Goal.com) болов.[7]
Галатасарай
[засварлах | кодоор засварлах]Шнайдерийг Интер 2013 оны нэгдүгээр сарын 20-нд 7.5 сая еврогоор туркийн хүчирхэг Галатасарайд зарсан билээ.[8]
Олон улсын гараа
[засварлах | кодоор засварлах]Шнайдер Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүнд Нидерландын бүх цагийн хамгийн залуу тоглогч болсон байдаг байна.
Евро 2004
[засварлах | кодоор засварлах]Шнайдер багийнхаа хамтаар Евро-2004 тэмцээний хагас шигшээ хүртэл шалгарсан юм. Тэрээр ихэнхи тоглолтонд сэлгээнд суусан бөгөөд хэсгийн тоглолтуудад 2 удаа гарч тогложээ. Снайдер Евро-2004-ны урьдчилсан шатны тоглолтуудад 2 гоол оруулахад хувь нэмрээ оруулсан билээ.
2006 оны ДАШТ
[засварлах | кодоор засварлах]2006 оны ДАШТ-д Снайдер Голландын бүх 4 тоглолтонд гараанд гарч тогложээ. Тэрээр хасагдах шатанд Португалтай хийсэн тоглолтонд ( "Юринбергийн тулаан" хэмээн түүхэнд үлдсэн) 16 шар хуудасны нэгийг нь авсан тоглогч юм. Португал 1–0 хожиж дараагийн шатанд үлдсэн.
Евро 2008
[засварлах | кодоор засварлах]Еврo 2008 тэмцээний өмнө Уэльстэй хийсэн нөхөрсөг тоглолтонд, Шнайдер хаалттай цохилтоос гоол хийсэн байна. Энэхүү тоглолт 2-0 өндөрлөсөн бөгөөд үлдсэн нэг гоолыг түүний экс Реал Мадрид дахь багийн анд Арьен Роббен оруулжээ. Снайдер өөрийн 24 насны төрсөн өдрөөрөө, Евро 2008 тэмцээний хэсгийн эхний тоглолтыг тэр үеийн дэлхийн аваргууд болох Италитай хийсэн тоглолтонд 31 дэх минутанд гоол хийжээ. Живоанини Ван Бронкостын дамжуулсан бөмбөгийг Дирк Куит мөргөж Снайдерт дамжуулахад, тэрээр итгэмээргүй нарийн өнцгөөр бөмбөгийг өшиглөж Буффоны хаалгыг мялаасан юм.
2010 оны ДАШТ
[засварлах | кодоор засварлах]Нидерландын хэсгийн эхний Данитай хийсэн тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гарсан Шнайдер баг нь 2-0 харьцаагаар хожиход[9] чухал үүрэг гүйцэтгэсэн тул тоглолтын онцлох тоглогчоор шалгарч, дараагийн Японы шигшээ багийг 1-0 харьцаагаар буулган авсан[10] тоглолтонд гоол оруулж мөн онцлох тоглогч болж энэ нь Дэлхийн аваргын тэмцээний анхны тохиолдол болсон юм.[11][12] Нидерландын баг шөвгийн 16-гийн тоглолтонд Словакийг 2-1 харьцаагаар буулган авахад Шнайдер багийнхаа эхний гоолын дамжуулалтыг өгч, өөрөө хожлын гоолыг оруулав. Дөрөвний нэг шигшээн тоглолтонд Бразилийн шигшээ багийг мөн 2-1 харьцаагаар хожиход Шнайдер хоёр гоол оруулж тоглолтын онцлох тоглогчоор нэрлэгдсэн юм. [13]
Шнайдер хагас шигшээн тоглолтонд Уругвайн багтай тоглосон тоглолтонд арвандолоо дахь минутанд гоол оруулж энэ тэмцээний тав дахь гоолоо оруулж мэргэн буучийг тэргүүлж буй Давид Вильятай тэнцэж ирсэн билээ. Баг нь ч энэ тоглолтонд 3-2 харьцаагаар хожиж гурав дахь удаагаа аваргын төлөөх тоглолтонд шалгарч үлдэв. Шнайдер дөрөв дахь удаагаа тоглолтын онцлох тоглогчоор ФИФА-гаас нэрлэгджээ.[14]
2014 оны ДАШТ
[засварлах | кодоор засварлах]2014 оны ДАШТ-ий шөвгийн 16-д Мексиктэй тоглоход (2:1) тэнцээний гоолыг оруулсан.[15]
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Аякс
- Нидерландын аварга: 2003/04
- Нидерландын цомын эзэн: 2005/06, 2006/07
- Нидерландын супер цомын эзэн: 2002, 2005, 2006
- Реал Мадрид
- Испанийн аварга: 2007/08
- Испанийн супер цомын эзэн: 2008
- Интер
- Италийн аварга: 2009/10
- Италийн цомын эзэн: 2009/10, 2010/11
- УЕФА Аваргуудын лигийн түрүү: 2009/10
- Италийн супер цомын эзэн: 2010
- Клубүүдийн дэлхийн аварга: 2010
- Галатасарай
- Туркийн аварга: 2012/13
- Туркийн цомын эзэн: 2014
- Туркийн супер цомын эзэн: 2013
- Нидерланд
- Хувийн
- 2003 — Амстердамын авъяаслаг тамирчин
- 2004 — Аяксын авъяаслаг тоглогч
- 2007 — Аяксын шилдэг тоглогч
- 2008 — 2008 оны ЕАШТ-ий бэлгэдлийн гараанд багтсан (ФИФА)
- 2010 — 2010 оны ДАШТ-ий бэлгэдлийн гараанд багтсан (ФИФА)
- 2010 — Аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагч (УЕФА)
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Шнайдер Рамона Стрикстра хэмээх эмэгтэйтэй 2005 оны зургаадугаар сарын 18-нд гэрлэж нэг хүүтэй болсон бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 21-нд гэр бүлээ цуцалсан байна.
2009 оны наймдугаар сараас Голландын жүжигчин, хөтлөгч Ёланте Кабау ван Касбергентэй үерхэж байгаа ажээ. Шнайдер католик шашинтан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "FIFA World Cup South Africa 2010 – List of Players" (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). p. 20. Татаж авсан: 8 June 2013.
- ↑ "The story of Wesley Sneijder". Official website. Wesley Sneijder. Татаж авсан: 13 November 2009.
- ↑ "Rodney Sneijder" (German хэлээр). transfermarkt. Татаж авсан: 19 June 2010.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Sharpshooter Sneijder". Realmadrid.com. 2008-10-13. Татаж авсан: 2010-04-27.
- ↑ Transfer Zone (2009-08-26). "Inter Sign Real Madrid's Wesley Sneijder – Report". Goal.com. Татаж авсан: 2010-06-10.
- ↑ "Wesley Sneijder joining Inter Milan from Real Madrid". Telegraph.co.uk. 2009-08-27. Татаж авсан: 2010-06-10.
- ↑ http://www.goal.com/en-gb/news/3276/serie-a/2010/08/12/2067852/inter-and-netherlands-star-wesley-sneijder-proud-to-win
- ↑ "Information Regarding Wesley Sneijder". Galatasaray S.K. Official Website. 21 January 2013. Архивласан огноо 16 Хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 21 January 2013.
- ↑ "Netherlands-Denmark". FIFA.com. 2010-06-14. Татаж авсан: 2010-06-16.
- ↑ "Netherlands 1-0 Japan (sub header)". CNN. June 21, 2010. Татаж авсан: July 2, 2010.
- ↑ "Dutch scorer Sneijder names Man of the Match". World News. Татаж авсан: July 2, 2010.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(help) - ↑ "Wesley Sneijder". UEFA. Татаж авсан: July 2, 2010.
- ↑ "Dutch fightback buries Brazil". FIFA.com. July 2, 2010. Татаж авсан: July 2, 2010.
- ↑ "Oranje edge five-goal thriller". Fifa. July 6, 2010. Татаж авсан: July 6, 2010.
- ↑ "Netherlands 2-1 Mexico". BBC. 29 June 2014. Татаж авсан: 30 June 2914.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
(help)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
Галатасарай — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
2 Бурдиссо 3 Мело 4 Алтынтоп 5 Зан 7 Айдын 8 Инан 10 Шнайдер 11 Дрогба 14 Хайрович 15 Теллес 17 Бурак 19 Булут 20 Брума 21 Шежу 22 Балта 25 Муслера (х) 26 Кая 27 Эбуэ 35 Е. Куртулуш 52 Чолак 53 Амрабат 55 Сабри (а) 67 Ишжан (х) 77 Риера 82 Айкут (х) 86 Жейлан (х) Салих Гюндоган Дасгалжуулагч: орон тоо сул |
Нидерланд улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2004 оны ЕАШТ — III-IV байр
| ||
---|---|---|
1 ван дер Сар (х) • 2 Рейзигер • 3 Стам • 4 Баума • 5 ван Бронкхорст • 6 Коку (а) • 7 ван дер Мейде • 8 Давидс • 9 Клюйверт • 10 ван Нистелрой • 11 ван дер Варт • 12 Макай • 13 Вестерфельд (х) • 14 Шнайдер • 15 де Бур • 16 Овермарс • 17 ван Хойдонк • 18 Хейтинга • 19 Роббен • 20 Зеедорф • 21 Босвелт • 22 Зенден • 23 Ватеррёс (х) • дасгалжуулагч: Дик Адвокат |
Нидерланд улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2006 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 ван дер Сар (х) (а) • 2 Ялинс • 3 Буларуз • 4 Матейсен • 5 ван Бронкхорст • 6 Ланзат • 7 Кёйт • 8 Коку • 9 ван Нистелрой • 10 ван дер Варт • 11 Роббен • 12 Кромкамп • 13 Ойер • 14 Хейтинга • 15 Де Клер • 16 Мадуро • 17 ван Перси • 18 ван Боммел • 19 Веннегор оф Хесселинк • 20 Шнайдер • 21 Бабел • 22 Тиммер (х) • 23 Стекеленбург (х) • дасгалжуулагч: Марко ван Бастен |
Нидерланд улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2008 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 ван дер Сар (х) (а) • 2 Ойер • 3 Хейтинга • 4 Матейсен • 5 ван Бронкхорст • 6 де Зеув • 7 ван Перси • 8 Энгелар • 9 ван Нистелрой • 10 Шнайдер • 11 Роббен • 12 Мельхиот • 13 Тиммер (х) • 14 Баума • 15 де Клер • 16 Стекеленбург (х) • 17 де Йонг • 18 Кёйт • 19 Хюнтелар • 20 Афеллай • 21 Буларуз • 22 Веннегор оф Хесселинк • 23 ван дер Варт • дасгалжуулагч: Марко ван Бастен |
Нидерланд улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2010 оны ДАШТ — II байр
| ||
---|---|---|
1 Стекеленбург (х) • 2 ван дер Вил • 3 Хейтинга • 4 Матейсен • 5 ван Бронкхорст (а) • 6 ван Боммел • 7 Кёйт • 8 де Йонг • 9 ван Перси • 10 Шнайдер • 11 Роббен • 12 Буларуз • 13 Ойер • 14 де Зеув • 15 Брафхейд • 16 Ворм (х) • 17 Элиа • 18 Схарс • 19 Бабел • 20 Афеллай • 21 Хюнтелар • 22 Боскер (х) • 23 Ван дер Варт • дасгалжуулагч: Берт ван Марвейк |
Нидерланд улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2012 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Стекеленбург (х) • 2 ван дер Вил • 3 ван дер Варт • 4 Матейсен • 5 Баума • 6 ван Боммел (а) • 7 Кёйт • 8 Н. де Йонг • 9 Хюнтелар • 10 Шнайдер • 11 Роббен • 12 Ворм (х) • 13 Влар • 14 Схарс • 15 Виллемс • 16 ван Перси • 17 Стротман • 18 Л. де Йонг • 19 Нарсинг • 20 Афеллай • 21 Буларуз • 22 Крул (х) • дасгалжуулагч: Берт ван Марвейк |
Нидерланд улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2014 оны ДАШТ — III байр
| ||
---|---|---|
1 Силлессен (х) • 2 Влар • 3 де Врей • 4 Мартинс Инди • 5 Блинд • 6 де Йонг • 7 Янмат • 8 де Гузман • 9 ван Перси (а) • 10 Снейдер • 11 Роббен • 12 Верхаг • 13 Велтман • 14 Конголо • 15 Кёйт • 16 Класи • 17 Ленс • 18 Фер • 19 Хюнтелар • 20 Вейналдум • 21 Депай • 22 Ворм (х) • 23 Крул (х) • дасгалжуулагч: Луи ван Гал |
- Нидерландын шигшээ багийн хөлбөмбөгчин
- Хөлбөмбөгийн хагас хамгаалагч
- Интернационале багийн тоглогч
- Реал Мадрид багийн тоглогч
- Галатасарай багийн тоглогч
- Аякс багийн тоглогч
- 2004 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- 2008 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- 2012 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- Нидерландчууд
- 1984 онд төрсөн