Jump to content

2010 оны хөлбөмбөгийн ДАШТ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2010 Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Өмнөд Африк 2010
Тэмцээний дэлгэрэнгүй
Зохион байгуулагч оронӨмнөд Африк
Огноо6 сарын 11 – 7 сарын 11
Багийн тоо32 (6 холбооноос)
Цэнгэлдэх хүрээлэн10 (9 хотод)
Эцсийн дүн
Аварга Испани (1 дэх title)
Дэд байр Нидерланд
3-р байр Герман
4-р байр Уругвай
Тэмцээний статистик
Тоглолтын тоо64
Гоолын тоо145 (тоглолт бүрт 2.27)
Үзэгчдийн тоо3,178,856 (тоглолт бүрт 49,670)
Мэргэн буучГерман Томас Мюллер
(5 гоол)[1]
Шилдэг тоглогчУругвай Диего Форлан
2006
2014

2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Англи: 2010 FIFA World Cup) нь 19 дэх удаагаа зохион байгуулагдаж өнгөрсөн тэмцээн юм. Африк тивд анх удаагаа буюу Өмнөд Африк улсад зохион байгуулагдсан билээ. 2004 онд Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс зохион байгуулагч орноор Марокко болон Египет зэрэг Африк тивийн улсуудтайгаа өрсөлдөж шалгарсан юм. Африк тивд анх удаагаа Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж буй нь энэ ажээ. Дөрвөн жилийн дараах ээлжит тэмцээн буюу 2014 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Америк тивийн төлөөлөл Бразил улсад зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээнд 32 улсын шигшээ багийн 736 тамирчин Дэлхийн аваргын Алтан цомын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа Өмнөд Африк улсын арван цэнгэлдэх хүрээлэнд сорьжээ. Тэмцээнд оролцох эрхээ авахын тулд багууд 2007 оны наймдугаар сараас эхлэн сонгон шалгаруулах тоглолтуудаа хийж эхэлсэн байна. Олон Улсын Хөлбөмбөгийн холбоонд дэлхийн нийт 208 орны 204 орон бүртгүүлсэн байгаа нь спортын түүхэн дэх хамгийн олон ам бүлтэй өрх болсоныг харуулж байгаа юм.

2010 оны 6 сарын 11-нээс хэсгийн тоглолтууд эхэлж, 32 шигшээ баг дөрөв дөрвөөр найман хэсэгт хуваагдаж, хэсэгтээ багууд нөгөө гурван багтайгаа нэг нэг тоглолт хийж, хэсгээс эхний хоёр байраар шалгарсан багууд нийт 16 баг шалгарч хасагдах шатны тоглолтоо зургадугаар сарын 26-наас эхлэсэн ба найман хос оноолт болж тоглож, үндсэн цагт тэнцсэн тохиолдолд нэмэлт цаг сунгаж мөн тэнцвэл торгуулийн цохилтоор ялагчаа тодруулж аваргын төлөөх тоглолтонд шат болгон ахисан юм. Тэмцээний зохион байгуулагч орны баг, өмнөд удаагийн тэмцээний аварга Италийн багууд хэсгээсээ гарч чадаагүй, тэргүүлэх орнууд болох Аргентин, Бразил болон Германы багууд хасагдах шатны тоглолтуудад ялагдал хүлээж түрүүлэх өрсөлдөөнөөс хасагдсан гэх мэт шуугиантай үйл явдал олон өрнөсөн билээ. Аваргын төлөөх тоглолт долоодугаар сарын 12-ны өдөр Йоханнесбург хотын Соккер Сити цэнгэлдэх хүрээлэнд болж, Голланд болон Испанийн шигшээ багууд үндсэн цагт хэн хэн нь гоол оруулалгүйгээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цагт Испанийн багийн хагас хамгаалагч Андрес Иньеста нэмэлт цагийн төгсгөлд гоол оруулснаар Испанийн шигшээ баг Голландын багийг 1-0 харьцаагаар хожиж түүхэндээ анх удаагаа дэлхийн аварга боллоо.

Зохион байгуулах орны өрсөлдөөн

[засварлах | кодоор засварлах]

Доорх Африк тивийн таван орон өрсөлдсөн болно.

ФИФА-гаас тэмцээн хамтран зохион байгуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэний дараа Тунис улс нэрээ татаж, Ливи улс шаардлага хангаж чадаагүй тул санал хураахад оролцуулаагүй.

2004 оны тавдугаар сарын 15-нд Швейцарийн Цюрих хотноо ФИФА (Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо)-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер тус улсыг зохион байгуулагч орноор сонгогдсоныг зарласан билээ. Санал авсан байдлыг харуулбал:

Санал хураалтын дүн
Улс Санал
 Өмнөд Африк14
 Марокко10
 Египет0

Шилдэг 32 улсын шигшээ баг

[засварлах | кодоор засварлах]
Сонгон шалгаруулалтаар ДАШТ-д оролцох эрхээ авсан улсууд

AFC (4)
CAF (6)
CONCACAF (3)
CONMEBOL (5)
OFC (1)
UEFA (13)

Цэнгэлдэх хүрээлэн

[засварлах | кодоор засварлах]
  • Нийслэл Йоханнесбург хотын 88460 хүний суудалтай Соккер Сити цэнгэлдэх хүрээлэн
  • Дурбан хотын 62760 хүний суудалтай Мосес Мабида цэнгэлдэх хүрээлэн
  • Кэйптаун хотын 64100 хүний суудалтай Кэйптаун цэнгэлдэх хүрээлэн
  • Йоханнесбург хотын 55686 хүний суудалтай Эллис Парк цэнгэлдэх хүрээлэн
  • Преториа хотын 42858 хүний суудалтай Лофтус Верспелд цэнгэлдэх хүрээлэн
  • Порт Элизабет хотын 42486 хүний суудалтай Нелсон Мандела Бэй цэнгэлдэх хүрээлэн
  • Блүмфонтейн хотын 40911 хүний суудалтай Фри Стате цэнгэлдэх хүрээлэн
  • Полокване хотын 41733 хүний суудалтай Петер Мокаба цэнгэлдэх хүрээлэн
  • Рустенбург хотын 38646 хүний суудалтай Роял Бафогенг цэнгэлдэх хүрээлэн
  • Нейлспрут хотын 40929 хүний суудалтай Мбомбела цэнгэлдэх хүрээлэн

Таван шинэ цэнгэлдэх хүрээлэнг 1 тэрбум долларын өртгөөр байгуулсан байна. Хотуудын автомашины замыг сэргээн засах, түгжрэлийн асуудлыг цогц байдлаар шийдэх зэрэг олон ажил хийжээ.

Барилга байгууламжийн аюулгүй байдал

[засварлах | кодоор засварлах]

70000 барилгын ажилчин 2009 оны 6 сард шинэ цэнгэлдэхүүдийг барьж ашиглалтанд оруулсан. Ажилчдын цалин 313 доллар байв. Цэнгэлдэх хүрээлэнгүүд чанар, аюулгүйн байдал талаасаа сайн баригдсан ба харин ажилчдын цалин бага байсан талаар яригджээ.

ФИФА-гаас тэмцээнд оролцогч багуудад олгож буй мөнгөн шагналд 420 сая долларыг төсөвлөсөн байна.

  • Шөвгийн 16-д шалгарсан багууд - 9 сая доллар
  • Шөвгийн 8-д шалгарсан багууд - 18 сая доллар
  • Хагас шигшээд шалгарсан багууд - 20 сая доллар
  • Аваргын төлөөх тоглолтонд шалгарсан багуудад - 24 сая доллар
  • Түрүүлсэн багт - 30 сая доллар

Энэ удаагийн ДАШТ-ий албан ёсны маскот нь 16 настай Закуми нэртэй ногоон үст, шар биет бяцхан ирвэс. Ногоон, шар үндсэн өнгөтэй.

Алдарт дуучин Колумби гаралтай Шакирагийн Өмнөд Африкийн Фрэшлиграунд хамтлагтай хамт Англи, Испани хэлээр дуулсан Вака Вака нэртэй дуу нь албан ёсны дуу юм. Уг дууг Африкийн ардын дуунаас сэдэвлэн зохиосон байна.

Адидас брэндийн Жабулани нэртэй бөмбөгөөр тоглолт явагдана.

  • Ази тивээс
    • Халил Ал Гамди (Саудын Араб)
    • Равшан Ирматов (Узбекистан)
    • Субхиддин Мод Саллей(Малайз)
    • Халил Ал Гамди (Саудын Араб)
    • Нишимүра Юүичи (Япон)
  • Африк тивээс
    • Коман Коулибали (Мали)
    • Жероми Дэмон (Өмнөд Африк)
    • Эдди Майллит (Сейшелийн арал)
  • Хойд Америкаас
    • Жоел Агуйлэр (Сальвадор)
    • Бенито Арчундиа (Мексик)
    • Карлос Батрес (Гветемал)
    • Марко Антонио Родригез (Мексик)
  • Өмнөд Америкаас
    • Хектор Балдасси (Аргентин)
    • Иорге Ларрионда (Уругвай)
    • Пабло Позо (Чили)
    • Оскар Руиз (Колумб)
    • Карлос Иугенио Симон (Бразил)
    • Мартин Вазкуез (Уругвай)
  • Далайн орнуудаас
    • Майкл Хестер (Шинэ Зеланд)
    • Петер Олери (Шинэ Зеланд)
  • Европ тивээс
    • Олегарио Бенкуренца (Португал)
    • Фрэнк Дэ Блийкэрэ (Бельги)
    • Мартин Хэнсон (Швед)
    • Виктор Кассай (Унгар)
    • Степан Ланной (Франц)
    • Роберто Росетти (Итали)
    • Волфганг Штарк (Герман)
    • Алберто Ундиано Малленчо (Испани)
    • Ховард Вебб (Англи)
Бразил болон Хойд Солонгосын шигшээ багуудын тоглолт

Бүх цаг Монголын цагаар (UTC+08)

Хэсгийн тоглолт

[засварлах | кодоор засварлах]
БагҮ · Х · З
Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Уругвай 321040+47
 Мексик 311132+14
 Өмнөд Африк 31113524
 Франц 30121431


2010 - 06 - 11
22:00
Өмнөд Африк1 – 1МексикСоккер Сити
2010 - 06 - 12
02:30
Уругвай0 – 0ФранцКэйптаун
2010 - 06 - 17
02:30
Өмнөд Африк0 – 3УругвайЛофтус Версфэлд
2010 - 06 - 18
02:30
Франц 0 – 2 МексикПетер Мокоба
2010 - 06 - 22
22:00
Мексик 0 – 1 УругвайРоял Бафокенг
Франц 1 – 2 Өмнөд АфрикФри Стэйт
БагҮ · Х · З
Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Аргентин 330071+69
 Өмнөд Солонгос 31115614
 Грек 31022533
 Нигери 30123521
2010 - 06 - 12
19:30
БНСУ 2 – 0 ГрекНелсон Мандела Бэй
2010 - 06 - 12
22:00
Аргентин 1 – 0 НигериЭллис Парк
2010 - 06 - 17
19:30
Аргентин 4 – 1 БНСУСоккер Сити
2010 - 06 - 17
22:00
Грек 2 – 1 НигериФри Стэйт
2010 - 06 - 23
02:30
Нигери 2 – 2 БНСУМосес Мабида
Грек0 – 2 АргентинПетер Мокаба
БагҮ · Х · З
Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Америкийн Нэгдсэн Улс 312043+15
 Англи 312021+15
 Словени 31113304
 Алжир 30120221
2010 - 06 - 13
02:30
Англи 1 – 1 АмерикРоял Бофакенг
2010 - 06 - 13
19:30
Алжир 0 – 1 СловенПетер Мокаба
2010 - 06 - 18
22:00
Словен 2 – 2 АмерикЭллис Парк
2010 - 06 - 19
02:30
Англи 0 – 0 АлжирКэп Таун
2010 - 06 - 23
22:00
Словен 0 – 1 АнглиНелсон Мандела Бэй
Америк 1 – 0 АлжирЛофтус Вэрсфэлд
БагҮ · Х · З
Т Х Т Хд ОГ АГ ГЗ О
 Герман 320151+46
 Гана 31112204
 Австрали 31113634
 Серби 31022313
2010 - 06 - 13
22:00
Серби 0 – 1 ГанаЛофтус Вэрсфэлд
2010 - 06 - 14
02:30
Герман 4 – 0 АвстралиМосес Мабида
2010 - 06 - 18
19:30
Герман 0 – 1 СербиНелсон Мандела Бэй
2010 - 06 - 19
22:00
Гана 1 – 1 АвстралиРоял Бофакенг
2010 - 06 - 24
02:30
Гана 0 – 1 ГерманСоккер Сити
Австрали 2 – 1 СербиМбомбела
БагҮ · Х · З
Т Х Т Хд ОГ АГ ГЗ О
 Нидерланд 330051+49
 Япон 320142+26
 Дани 31023633
 Камерун 30032530
2010 - 06 - 14
19:30
Голланд 2 – 0 ДаниСоккер Сити
2010 - 06 - 14
22:00
Япон 1 – 0 КамерунФри Стэйт
2010 - 06 - 19
19:30
Голланд 1 – 0 ЯпонМосес Мабида
2010 - 06 - 20
02:30
Камерун 1 – 2 ДаниЛофтус Версфэлд
2010 - 06 - 25
02:30
Дани 1 – 3 ЯпонРоял Бафокенг
Камерун 1 – 2 ГолландКэйп Таун
БагҮ · Х · З
Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Парагвай 312031+25
 Словак 31114514
 Шинэ Зеланд 30302203
 Итали 30214512
2010 - 06 - 15
02:30
Итали 1 – 1 ПарагвайКэйптаун
2010 - 06 - 15
19:30
Шинэ Зеланд 1 – 1 СловакРоял Бафокенг
2010 - 06 - 20
19:30
Словак 0 – 2 ПарагвайФри Стэйт
2010 - 06 - 20
22:00
Итали 1 – 1 Шинэ ЗеландМбомбела
2010 - 06 - 24
22:00
Словак 3 – 2 ИталиЭллис Парк
Парагвай 0 – 0 Шинэ ЗеландПетер Мокаба
БагҮ · Х · З
Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Бразил 321052+37
 Португал 312070+75
 Кот-д'Ивуар 311143+14
 Умард Солонгос 3003112110
2010 - 06 - 15
22:00
Кот Д'Ивуар 0 – 0 ПортугалНелсон Мандела Бэй
2010 - 06 - 16
02:30
Бразил 2 – 1 Хойд СолонгосЭллис Парк
2010 - 06 - 21
02:30
Бразил 3 – 1 Кот Д'ИвуарСоккер Сити
2010 - 06 - 21
19:30
Португал 7 – 0 Хойд СолонгосКэп Таун
2010 - 06 - 25
22:00
Португал0 - 0БразилМосес Мабида
Хойд Солонгос0 - 3Кот Д'ИвуарМбомбела
БагҮ · Х · З
Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Испани 320142+26
 Чили 320132+16
 Швейцар 31111104
 Хондурас 30120331
2010 - 06 - 16
19:30
Гондурас 0 – 1 ЧилиМбомбела
2010 - 06 - 16
22:00
Испани 0 – 1 ШвейцариМосес Мабида
2010 - 06 - 21
22:00
Чили 1 – 0 ШвейцариНелсон Мандела Бэй
2010 - 06 - 22
02:30
Испани 2 – 0 ГондурасЭллис Парк
2010 - 06 - 26
02:30
Чили1 - 2ИспаниЛофтус Верспэлд
Швейцари0 - 0ГондурасФри Стэйт

Хасагдах шатны тоглолт

[засварлах | кодоор засварлах]

Шөвгийн 16-гийн тоглолт

[засварлах | кодоор засварлах]
2010 - 06 - 26
22:00
Уругвай2 – 1Өмнөд СолонгосНэлсон Мандела
2010 - 06 - 27
02:30
Америкийн Нэгдсэн Улс1 – 2 ГанаРоял Бафозенг
2010 - 06 - 27
22:00
Герман4 – 1АнглиФри Стэйт
2010 - 06 - 28
02:30
Аргентин3 – 1МексикСоккер Сити
2010 - 06 - 28
22:00
Голланд2 – 1СловакРоял Бафокенг
2010 - 06 - 29
02:30
Бразил3 – 0ЧилиЭллис Парк
2010 - 07 - 29
22:00
Парагвай0(5) – 0(3)ЯпонЛофтус Вэрсфэлд
2010 - 06 - 29
02:30
Испани1 – 0ПортугалКэп Таун

Дөрөвний нэг шигшээн тоглолт

[засварлах | кодоор засварлах]
2010 - 07 - 02
22:00
Голланд 2 - 1 БразилНэлсон Мандела Бэй
2010 - 07 - 03
02:30
Уругвай 1(4) - 1(2) ГанаСоккер Сити
2010 - 07 - 03
22:00
Аргентин 0 - 4 ГерманКэп Таун
2010 - 07 - 04
02:30
Парагвай 0 - 1 ИспаниЭллис Парк

Хагас шигшээн тоглолт

[засварлах | кодоор засварлах]
2010 - 07 - 07
02:30
Уругвай 2 - 3 ГолландКэп Таун
2010 - 07 - 08
02:30
Герман 0 - 1 ИспаниМосес Мабида

Гуравдугаар байрын төлөөх тоглолт

[засварлах | кодоор засварлах]
2010 - 07 - 11
02:30
Уругвай 2 - 3 ГерманНелсон Мандела Бэй

Аваргын төлөөх тоглолт

[засварлах | кодоор засварлах]
2010 - 07 - 12
02:30
Голланд 0 - 1 ИспаниСоккер Сити

Гоол оруулсан тоглогчид

[засварлах | кодоор засварлах]
5 гоол
4 гоол
  •  Мирослав Клозе (GER)
  •  Роберт Виттек (SVK)
3 гоол
  •  Луис Фабиано (BRA)
  •  Асамоа Гьян (GHA)
  •  Лэндон Донован (USA)
2 гоол
  •  Карлос Тевез (ARG)
  •  Брэт Холмэн (AUS)
  •  Элано (BRA)
  •  Робино (BRA)
  •  Самуэл Это (CMR)
  •  Лукаш Подольски (GER)
  •  Хонда Кэйсүкэ (JPN)
  •  Ли Чүн-Ён (KOR)
  •  Ли Жүн-Сү (KOR)
  •  Хавиер Хернандэс (MEX)
  •  Ариен Роббен (NED)
  •  Калу Учэ (NGA)
  •  Циаго Мэндэс (POR)
  •  Андрес Инеьста (ESP)
1 гоол
  •  Мартин Дэмичелис (ARG)
  •  Габриэл Хайнц (ARG)
  •  Марин Палермо (ARG)
  •  Тим Кэхил (AUS)
  •  Хуан Силвейра дос Сантос (BRA)
  •  Майкон Сисенандо (BRA)
  •  Жан Бисжур (CHI)
  •  Марк Гонзалез (CHI)
  •  Родриго Миллар (CHI)
  •  Дидье Дрогба (CIV)
  •  Саломон Калу (CIV)
  •  Коффи Ромарик (CIV)
  •  Яаяа Турэ (CIV)
  •  Никла Бэнтнэр (DEN)
  •  Дэннис Роммедал (DEN)
  •  Жон Дал Томассан (DEN)
  •  Жэрмэйн Дефо (ENG)
  •  Стивен Жерард (ENG)
  •  Мэтью Апсон (ENG)
  •  Флорент Малуда (FRA)
  •  Какау (GER)
  •  Арне Фредрих (GER)
  •  Марсел Янсен (GER)
  •  Сами Хэдира (GER)
  •  Мезут Озил (GER)
  •  Кевин-Принц Боатин (GHA)
  •  Дмитрий Салпигидис (GRE)
  •  Василий Торосидис (GRE)
  •  Даниэль Дэ Росси (ITA)
  •  Антонио Ди Натале (ITA)
  •  Винцэнцо Йакуэнта (ITA)
  •  Фабио Куаглиарэлла (ITA)
  •  Эндо Ясүхито (JPN)
  •  Оказаки Шинжи (JPN)
  •  Жи Юн-Нам (PRK)
  •  Пак Чү-Ён (KOR)
  •  Пак Жи-Сүн (KOR)
  •  Куатимоч Бланко (MEX)
  •  Рафэйл Маркиуз (MEX)
  •  Клаас-Ян Хунтелаар (NED)
  •  Дирк Куит (NED)
  •  Робин ван Пэрси (NED)
  •  Винстон Рэид (NZL)
  •  Шэйн Шмэлц (NZL)
  •  Якубу Аегбени (NGA)
  •  Антолин Алкараз (PAR)
  •  Кристиан Риворес (PAR)
  •  Энрики Вера (PAR)
  •  Хуго Алмэйда (POR)
  •  Лиидсон (POR)
  •  Раул Мэйрэлэс (POR)
  •  Кристиано Рональдо (POR)
  •  Симао Саброза (POR)
  •  Милан Явонович (SRB)
  •  Марко Пантелич (SRB)
  •  Камил Копиник (SVK)
  •  Валтер Бирса (SVN)
  •  Роберт Корен (SVN)
  •  Златан Любижанкич (SVN)
  •  Бонгани Кумало (RSA)
  •  Катлего Мпела (RSA)
  •  Сипив Цхабалала (RSA)
  •  Карлес Пуйоль (ESP)
  •  Гелсон Фернандес (SUI)
  •  Майкл Брэдли (USA)
  •  Клиент Дэмпси (USA)
  •  Эдинсон Кавани (URU)
  •  Олваро Переира (URU)
  •  Макси Переира (URU)
Авто гоол
  •  Даниел Аггер (DEN) (Голландтай тоглох үедээ)
  •  Пак Чү-Ён (KOR) (Аргентинтай тоглох үедээ)

Энэ удаагийн тэмцээнд нийт 28 шар хуудсыг 13 тоглогч авсан бол улаан хуудсыг 8 тоглогч авчээ. Харин шар хуудсаа улаан хуудас болгосон 7 тоглогч байна.

ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан шаахайн эзэн ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан бөмбөгийн эзэн ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан бээлийн эзэн ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Шилдэг залуу тоглогч ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Шилдэг шударга тоглолт
Герман Томас Мюллер Уругвай Диего Форлан Испани Икер Касильяс Герман Томас Мюллер  Испани
Вүвүзэла үлээж буй Африк залуу

Вүвүзэла нь Африкийн хамгийн алдартай үндэсний бүрээ хөгжим бөгөөд тэмцээний туршид Африк тивийг төлөөлөн оролцож буй багуудын хөгжөөн дэмжигч ард түмэн цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын үеэр үлээж багагүй асуудал үүсч байгаа. Бүрээнээс гарах дуу чимээ маш их өндөр давтамжтай гэгддэг ба зохион байгуулагчид тоглолтын үеэр үлээхийг хориглох гэж оролдсон ч чадаагүй юм.

  1. "Golden Boot". FIFA. Татаж авсан: 7 сарын 12. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)