Jump to content

Луис Суарес

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Луис Суарес
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЛуис Алберто Суарес Диас
Өндөр1.81 м (5 фут 11 инч)[1]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиЛиверпүүл
Дугаар7
Өсвөрийн баг
2003–2006УругвайНасьональ
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2005–2006УругвайНасьональ27(10)
2006–2007НидерландГронинген29(10)
2007–2011НидерландАякс110(81)
2011–АнглиЛиверпүүл93(60)
Шигшээ баг
2007–УругвайУругвай[2]71(39)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 12:11, 2014 оны 01 сарын 13 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 01 сарын 13

Луис Альберто Суарес Диас (Испани: Luis Alberto Suárez Díaz, 1987 оны нэгдүгээр сарын 24-нд төрсөн) нь Уругвайн хөлбөмбөгчин ба одоогоор Английн Премьер лигийн Ливерпүүл багийн довтлогчоор тоглодог. Түүнийг Өмнөд Африк улсад зохион байгуулагдсан ДАШТ-2010 тэмцээнд Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож 3 гоол оруулснаас гадна, Ганын шигшээ багтай хийсэн тоглолтын эцсийн мөчид, хаалганд орж явсан бөмбөгийг гараараа хааж, улаан хуудас аван талбайгаас хөөгдсөнөөр нь мэдэх билээ. Тэрээр 2014онд Барсэлона багт ирсэн.

Тэр Уругвай улсын Насьональ клубээс тоглож эхэлсэн ба 2006 онд Уругвайн аварга болох хүртлээ 29 тоглолтонд оролцож 12 гоол хийжээ.

Нидерландын Гронинген клубт 2006 оноос 800,000 паундаар гэрээ байгуулж тоглох болсон. Мөн л 29 тоглолтонд оролцсон ба 10 гоол хийсэн.

Луис Суарес 2010 онд Голландын мэргэн бууч болсон билээ.

2007 оны наймдугаар сарын 9-нд 7.5 сая паундын гэрээгээр очсон Аякс клубт багийн урд хэсэгт маш сайн тоглолт үзүүлдэг ба 2010 оноос түүнийг Манчестер Юнайтед сонирхож байгаа. 2009 - 10 оны улиралд Голландын лигт 49 тоглолтонд 35 гоол оруулжээ.

2011 оны 01 сарын 31 өдөр английн Ливерпуль клубд 22.8 сая фунт стерлингээр зарагдсан байна. Удалгүй тус клубын эхний тоглолтоо Стоук багийн эсрэг 65 дах минутанд солилцоогоор орж ирэн гоолдож 2-0 багаа хочиход тус болсон байна.

2007 оны хоёрдугаар сарын 8-нд болсон Колумбийн шигшээтэй хийсэн Уругвайн бүрэлдэхүүнд анх гарсан Суарес хоёр шар хуудас авч хөөгдөж байлаа. ДАШТ-2010 тэмцээний сонгон шалгаруулалтын 4 тоглолтонд хоёр гоол хийж байв. Түүний багийн сайн анд Диего Форлан юм. Уругвайн дасгалжуулагч Оскар Табарез 2010 оны зургадугаар сарын 1-нд ДАШТ-2010 тэмцээнд оролцох багийн 23 тоглогчийн бүрэлдэхүүнд багтсан. Шөвгийн 16 болон А хэсгийн дөрвөн тоглолтонд оролцож 3 гоол хийсэн. 2010 оны зургадугаар сарын 26-ний өдөр Уругвайн шигшээ Өмнөд Солонгосын шигшээ багтай хийсэн тоглолт 2-1 харьцаагаар өндөрлөсөн. Суарес хоёр гоол хийж Уругвайн шигшээг дөрөвний нэг шигшээд үлдэхэд онцгой гавъяа байгуулсан.

2011 оны аравдугаар сарын 1-ний байдлаар.[3][4][5][6]
Клуб Улирал Лиг Цом Лигийн цом Тив Бусад[a] Бүгд
ГарааГоолАшигтай дамжуулалтГарааГоолАшигтай дамжуулалтГарааГоолАшигтай дамжуулалтГарааГоолАшигтай дамжуулалтГарааГоолАшигтай дамжуулалтГарааГоолАшигтай дамжуулалт
Насьональ 2005–06 271030423412
Бүгд 271030423412
Гронинген 2006–07 2910621021043037156
Бүгд 2910621021043037156
Аякс 2007–08 3317432041042044224
2008–09 3124142101052000432816
2009–10 333514680962000484914
2010–11 137011094310024123
Бүгд 1108132121203216752015911137
Ливерпүүл 2010–11 13450000000000001345
2011–12 740000213000000953
Бүгд 20850002130000002298
Нийт 186109431413021337177137025214751
  1. "2010 FIFA World Cup – Luis SUAREZ". FIFA.com. 7 February 2007. Татаж авсан: 7 July 2010.
  2. "Ficha de jugador del selección: Luis Suárez". Tenfield. Эх хувилбараас архивласан: 16 Долдугаар сар 2009. Татаж авсан: 11 May 2009. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "Luis Suárez Statistics". ESPN Soccernet. Эх хувилбараас архивласан: 11 Хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 13 April 2010.
  4. "Luis Suárez Statistics". Voetbal International. Татаж авсан: 13 April 2010.
  5. "Luis Suárez Statistics". Transfermark. Татаж авсан: 13 April 2010.
  6. "Football: Luis Suárez". FootballDatabase.eu. Татаж авсан: 31 January 2011.

Загвар:Ливерпүүл одоогийн бүрэлдэхүү

 Commons: Луис Суарес – Викимедиа зураг, бичлэг, дууны сан