Мартин Касерес

Мартин Касерес

Касерес Уругвайн шигшээд, 2011 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХосе Мартин Касерес Силва
Төрсөн огноо1987 оны 4 сарын 7 (1987-04-07) (36 настай)
Төрсөн газарУругвай, Монтевидео
Өндөр1.82 m (6 ft 0 in)
БайрлалХамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багЮвентус
Дугаар4
Өсвөрийн баг
Дефенсор
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006–2007Дефенсор26(4)
2007–2008Вильярреал0(0)
2007–2008Рекреативо
(зээл)
34(2)
2008–2011Барселона13(0)
2009–2010Ювентус
(зээл)
15(1)
2010–2011Севилья
(зээл)
25(1)
2011–2012Севилья14(1)
2012Ювентус
(зээл)
11(1)
2012–Ювентус21(1)
Шигшээ баг
2007Уругвай (20-)4(0)
2007–Уругвай55(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 12 сарын 2.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2012 оны 9 сарын 11

Хосе Мартин Касерес Силва (исп. José Martín Cáceres Silva, 1987 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монтевидео хотод төрсөн) — Уругвайн хөлбөмбөгчин бөгөөд Ювентус болон Уругвайн шигшээ багийн хамгаалагч юм.

Клуб[засварлах | кодоор засварлах]

Касерес Уругвайн Дефенсор Спортинг багт нэг жил тоглоод Испанийн Вильярреал багт ирсэн ч доод лигийн Рекреативо багт зээлээр бүтэн улирал тогложээ. Түүнийг авахын төлөө 2008 онд Барселона баг 16 сая еврог Вильярреалд санал болгосон нь амжилттай болж шинэ багтаа түргэн идээшиж тухайн улиралдаа багаа улсын лиг болон цом, Аваргуудын лигийн түрүү авахад боломжит байдлаараа хүчин зүтгэсэн юм. Касерес бас л хоёр багт зээлээр очиж тоглосоны нэг нь одоогийн баг Ювентус нөгөө нь Севилья. Севилья Касересийг 2010 оны наймдугаар сарын 30-нд албан ёсны гэрээгээр элсүүлж нэг жил тоглуулсан[1] ч 2012 оны нэгдүгээр сарын 25-нд Ювентус багт 1.5 сая еврогоор шилжүүлсэн юм.[2]

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

2008 онд Уругвайн шигшээ багт багтаж 2010 оны ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарч байсан.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Барселона:

Ювентус:

Уругвайн шигшээ баг:

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Cáceres loaned to Sevilla". Barcelona's official website. 30 August 2010. Retrieved 2 June 2011.
  2. "AC Milan 1–2 Juventus: Returning hero Caceres strikes double to put Conte's men in sight of Coppa Italia final". Goal.com. 8 February 2012. Retrieved 9 February 2012.

Холбоос[засварлах | кодоор засварлах]