Жанлуижи Буффон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жанлуижи Буффон
Super Gigi Buffon (Juventus) (2).jpg
2012 он. Ювентусийн Буффон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жанлуижи Буффон[1]
Төрсөн огноо 1978 оны 1 сарын 28 (1978-01-28) (39 настай)
Төрсөн газар Итали, Каррара
Өндөр 191 см[2]
Байрлал хаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн баг Ювентус[3]
Дугаар 1
Өсвөрийн баг
1991–1995 Парма
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1995–2001 Парма 168 (0)
2001–одоо Ювентус 496 (0)
Шигшээ баг
1993 Итали (-16 нас) 3 (0)
1994 Итали (-17 нас) 3 (0)
1995 Итали (-18 нас) 3 (0)
1995–1997 Итали (-21 нас) 11 (0)
1997–2017 Итали (үндсэн) 175 (0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2017 оны 10 сарын 28.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2017 оны 11 сарын 13

Жанлуижи "Жижи" Буффон (итал. Gianluigi Buffon Masocco; 1978 онд Тоскана мужийн Каррарад төрсөн) — Италийн шигшээ баг болон Италийн Ювентус багийн ахлагч, одоо 39 настай Италийн хаалгач хөлбөмбөгчин юм.

Тоглогч, тайлбарлагч, дасгалжуулагч нар Буффоныг Италийн бүх цаг үеийн шилдэг хаалгач,[4] дэлхийд ховор сайн хаалгач[5] гэх ба зарим нь дэлхийн бүх цаг үеийн шилдэг хаалгач мөн гэж цохон тэмдэглэдэг.[6] Буффон "аюултай цохилт хаах", "хамгаалагч нараа удирдан зохион байгуулах" онцгой чадвартай.[7] 2001 онд 32.6 сая £ үнээр Пармагаас Ювентуст шилжиж ирснийг нь давсан хаалгач ахиж гараагүй л байна.[8]

Пеле 2004 онд дэлхийн амьд сэрүүн 100 (нэмсээр 125) шилдэг хөлбөмбөгчнийг дурдахдаа Буффоныг багтаасан. Жанлуижи Буффон 2006 онд Италийн шигшээд зүтгэн дэлхийн аварга болж, 2012 онд ЕАШТ-д үзүүрлэж байхдаа Яшины нэрэмжит шагналыг хүртэж байв. Буффон 2015 оны байдлаар ДХБТСХ-ны тодруулснаар Дэлхийн оны шилдэг хаалгачаар дөрвөн удаа (Икер Касильяс тав авсны араас 2-рт) шалгарч, 21-р зууны шилдэг, Өнгөрсөн 25 жилийн шилдэг, Өнгөрсөн арван жилийн шилдэг хаалгачаар тус тус нэрлэгдсэн.[9] Мөн ЕХБХ-ноос хэд хэд шагнуулжээ.[10]

1997 оноос хойш Италийн шигшээд багтаж, тоглосон тоогоороо Фабио Каннаварог давж хэдийнээ нэгдүгээрт бичигдэх болсон[11] ба ДАШТ-д таван удаа (1998-2014), үүнээс дөрөвт (2002-2014) нь үндсэн хаалгачаар тогложээ.[12]

Мэргэжлийн багт[засварлах | edit source]

Жанлуижи Буффон

Парма[засварлах | edit source]

Буффон 1991 онд 13 насандаа Пармад дадлагажиж эхэлсэн.[13] 1995 онд Пармагийн төлөө анхны тоглолтондоо оролцож, дараа жилээс багийн үндсэн хаалгач болжээ. Түүний бүтэн тоглосон 1996-97 оны улиралд Парма амжилт ахиж Италийн дээд лигт хоёрдугаар байр эзэлж, Буффон ч олны хараанд өртөв. 1997-98 оны улиралд Парма лигтээ тавдугаар байр эзэлж, Аваргуудын лигт орж, Буффон Рональдо нарын аюултай цохилтыг хааж, "Супермэн" (баатрын дүр) хоч авчээ. 1999-2000 оны улиралд УЕФА-ын цомын шигшээ тоглолтод Парма М. Олимпикийг 3-0-ээр хожиж түрүүлэхэд хаалгаа хуурай манасан бөгөөд Парма лигтээ дөрөвдүгээрт жагссан. Буффон тэр жил Сери А-ийн шилдэг хаалгачийн шагналыг анх хүртэхийн сацуу Браво шагнал, 23-аас доош настай Европын шилдэг тоглогчоор тодорчээ. Тав, зургаадугаар жилд Пармагийн амжилт хэвэндээ байж Буффон дахин лигийн шилдэг хаалгачаар нэрлэгдсэн.

2001 оны зун Ювентус дэлхийн дээд амжилт тогтоон Пармад 100 тэрбум лир өгч Буффоныг авчээ.[13]

Ювентус[засварлах | edit source]

Буффон Ювентуст тоглосон 2001–02 оны анхны улиралдаа лигийн 34 тоглолтонд 22-хон гоол алдаж, лигийн шилдэг хаалгачаар гурав дахь удаагаа тодорч, Ювентусын хамтаар аваргын цомыг өргөсөн. 2002-03 онд 47 тоглож, лигийн 32 тоглолтонд 23 л гоол алдав. Мөн жил Аваргуудын лигийн шигшээд хүрч Милантай 0-0-ээр тэнцэж торгуулийн цохилтоор хожигдоход Буффон айлын хоёр бөмбөгийг хаасан боловч Милан 3-2-оор тэргүүлсэн юм. Буффон лигийн шилдэг хаалгачаар дөрөвдүгээр удаагаа тодорч, ЕХБХ-ны Клубын шилдэг тоглогч, ДХБТСХ-ны Оны шилдэг хаалгачаар анх удаа нэрлэгдсэн.

2006 он. Хоёрдугаар лигт

2003–04 онд Буффон ДХБТСХ-ын Оны шилдэг хаалгачаар хоёр дахь удаагаа шалгарч, 2005 онд Буффон гэмтэж, 2006 оны 1-р сард талбайд эргэн ирсэн бөгөөд Ювентус Аваргуудын лигийн шөвгийн наймд Арсеналд, Италийн цомын тэмцээний шөвгийн наймд Ромад хожигджээ. Гэсэн ч 2006 оны Италийн шигшээгийн амжилтаас шалтгаалж Буффоны оны шилдэг хаалгачаар гуравдугаар удаа тодорч, Алтан бөмбөг (Европын шилдэг хөлбөмбөгчин)-ийн төлөө өрсөлдөөнд үзүүрт бичигджээ.

2006–07 онд Ювентус Сери Б (хоёрдугаар лиг) рүү унан тоглож тэргүүлсэний дараа Буффонтой 2012 он хүрэх гэрээ сунгажээ. Буффон дэлхийн шилдэг хаалгачаар дөрөвдэхээ цоллогдов. 2007–08 онд Ювентус Сери А-д гуравдугаар байрт орж Аваргуудын лигийн эрх авсан. 2008–09 онд Буффон гэмтэж хэдэн сар тоглоогүйн дараа талбайд гарч Ювентусийн төлөө 300 дахиа тоглов. 2009–11 онд Ювентус урьдныхаас муудсан, Буффон гэмтсэн жилүүд байв.

2013 он. Аваргуудын лигт

2011–12 оны улирлаас эхлээд Ювентус лигт ноёрхсон. Буффон эргэн сайжирч "Италийн хоёр"-ын тоглолтод улирал эхэлснээс хойш 15 дахь удаагаа хаалгаа хуурай манаж, олон нийтээс "Италийн шилдэг, магадгүй дэлхийн шилдэг" гэж магтагдсан бөгөөд Ювентус хожигдолгүй улирлыг төгсгөж, Буффон 16-хан гоол алдсан байлаа. Дэлхийн шилдгийн жагсаалтад Икер Касильясын дараа бичигдэв. 2012 онд А. Дель Пьеро зодог тайлснаар Жижи Буффон багийн ахлагч болж, намар Ювентусийн 400 дахь тоглолтоо Аваргуудын лигт Челсигийн талбайд үзэж 2-2-оор хайнцав. 2013 оны эхэнд Буффон-Ювентусийн гэрээ 2015 он хүртэл сунгагджээ.

Буффон 2014 оны зун Ювентусийн төлөөх 500 дахь тоглолтонд орж долоон тоглолтонд дараалан хаалгандаа бөмбөг алдалгүй 640 минут тэсэж лигийн дээд амжилтыг өөрөө дахин шинэчилжээ. 2013–14 оны улиралд Ювентус 33 хожил, 102 оноо түүж лигийн дээд амжилт тогтооход Буффон 33 тоглож, 19-хөн бөмбөг алдаж, Дэлхийн хаалгачийн шагналд 2-р байр (Мануэль Нойерын хойно) эзэлсэн. 36 настай түүний гэрээ 2017 он хүртэл 3 жилээр сунгагдав. 2014-2015 онд мөн амжилттай байж Ювентусийн хамтаар 8 дахь удаа Италийн аварга болж, Сери А-ын шилдэг хаалгачаар ес дэх удаагаа нэрлэгдсэн ба 12 жилийн дараа Ювентусийн хамтаар Аваргуудын лигийн хагас шигшээд тунаж үлдсэн.

Шигшээ багт[засварлах | edit source]

Эхэн үе[засварлах | edit source]

Жанлуижи Буффон 15 хүртэлх насны гэх мэт Италийн бүх насны шигшээ багийг дамжсан. Италийн томчуудын шигшээ багт анх 19 насандаа буюу 1997 оны 10 сарын 29-нд Жанлука Пальюкаг гэмтсэнийг орлон тогложээ. 1998 онд ДАШТ-ийг зорьж Пальюка, Тольдо нарын хамтаар зорьж, сэлгээнд суун өнгөрсөн бол удалгүй Евро 2000-ын сонгон шалгаруулалтаас эхлээд Италийн шигшээгийн үндсэн хаалгач болсон ба Евро 2000-д Итали шигшээд хүрч Францад дийлдсэн. 2002 оны ДАШТ-ийн сонгон шалгаруулалтад хагас тоглож, үндсэн тэмцээнд бүтэн тоглож шөвгийн 16-д Өмнө Солонгост хожигдсон. 2004 оны ЕАШТ-д хэсгээсээ гараагүй.

Дэлхийн аварга[засварлах | edit source]

2006 он. Дэлхийн АШТ

Ювентусийн дасгалжуулагч асан Марчело Липпи Италийн шигшээг удирдан 2006 онд "дэлхийн аварга" цолыг дөрөв дэх удаад нь авчирчээ. Жанлуижи Буффон үндсэн хаалгач байж, тэмцээний долоон тоглолтод хоёрхон бөмбөг хаалгандаа алдаж тэмцээний дээд амжилтыг тогтоов. Үүнээс тавд нь болоод 453 минут хаалгаа хуурай байлгажээ. Шигшээ тоглолтод Буффон Зинедин Зиданы торгуулийн цохилтыг хааж, 1-1-ээр тэнцэн, 5-4 торгуулийн цохилтоор Итали дийлжээ. Буффон Яшины нэрэмжит шагналыг хүртэж, тэмцээний бэлгэдлийн багт багтаж, багийн анд Фабио Каннаварогийн араас Европын шилдэг хөлбөмбөгчний хоёрдугаарт дугаарлагджээ.

Хожим[засварлах | edit source]

2008 оны ЕАШТ-д Буффон Италийн шигшээн ахлагчаар оролцов. Францад гоол алдаагүй давсан ч шөвгийн наймд 0-0-ээр тэнцээд торгуулийн цохилтоор Испанид дийлджээ. 2009 онд Итали Нидерландтай нөхөрсөг тоглоход Буффон шигшээгийн төлөө 100 дахиа тоглов. 2010 оны ДАШТ-ий эхний тоглолтод Буффоны бие муудан дахиж тоглоогүй. Харин 2012 оны ЕАШТ-д гэмтлээ илааршуулсан Буффон урьдчилсан шатанд 644 минут гоол алдахгүй байж Дино Зоффын урьд тогтоосон амжилтыг давжээ. Үндсэн тэмцээнд үндсэн хаалгач болон ахлагчийн үүрэг гүйцэтгэж хоёрхон гоол хаалгандаа алдаж баг нь хоёрдугаар эзэлсэн. 2014 оны ДАШТ-д Буффоны Итали үхлийн хэмээх D хэсэгт орж Буффон сүүлийн хоёр тоглолтод оролцсон ч хэсгээсээ цааш явж чадаагүй.

Жижи Буффон 2015 оны байдлаар Италийн шигшээ багт 147 удаа гарч тоглоод байгаа нь хэдийнээ улсын дээд амжилт болчихоод байна.

Энгийн хувцастай зураг

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Жанлуижи Буффон тамирчны гэр бүлд төрсөн. Эцэг Адриано хүндийг өргөгч, эх Мариа Стелла зээрэнцэг шидэгч байлаа. Буффоны Вероника, Гуендалина төрсөн хоёр эгч нь Италийн волейболын шигшээ багт тоглож байсан бол нагац ах Данте Масокко нь Италийн сагсан бөмбөгийн шигшээд зүтгэж байв. Италийн хаалгач Лоренцо Буффон мөн хамаатан нь ажээ.

Буффон 2005 оноос үерхсэн Чехийн загвар өмсөгч Алёна Шередоватайгаа (1978 онд төрсөн, нас чацуу) 2011 онд гэрлэжээ. 2007 онд төрсөн Луис Томас, 2009 онд төрсөн Давид Ли гэсэн хоёр хүүхэдтэй. Гэвч 2014 онд эхнэрээсээ салсан.

Статистик[засварлах | edit source]

Мэргэжлийн багт[засварлах | edit source]

2015 оны 5 сарын 2-ны байдлаар:[14]

Баг Он, улирал Лиг Цом1 Европ2 Бусад3 Бүгд
Тт Гоол Тт Гоол Тт Гоол Тт Гоол Тт Гоол
Парма 1995–96 9 0 1 0 0 0 10 0
1996–97 27 0 1 0 1 0 0 0 29 0
1997–98 32 0 6 0 8 0 46 0
1998–99 34 0 10 0 11 0 55 0
1999–00 32 0 0 0 9 0 1 0 42 0
2000–01 34 0 2 0 7 0 43 0
Нийлбэр 168 0 20 0 36 0 1 0 225 0
Ювентус 2001–02 34 0 1 0 10 0 45 0
2002–03 32 0 0 0 15 0 1 0 48 0
2003–04 32 0 0 0 6 0 1 0 39 0
2004–05 37 0 0 0 11 0 48 0
2005–06 18 0 2 0 4 0 0 0 24 0
2006–07 37 0 3 0 40 0
2007–08 34 0 1 0 35 0
2008–09 23 0 2 0 5 0 30 0
2009–10 27 0 1 0 7 0 35 0
2010–11 16 0 1 0 17 0
2011–12 35 0 0 0 35 0
2012–13 32 0 1 0 10 0 1 0 44 0
2013–14 33 0 0 0 14 0 1 0 48 0
2014–15 31 0 0 0 10 0 1 0 42 0
Нийлбэр 421 0 12 0 92 0 5 0 530 0
Бүгд 590 0 32 0 128 0 6 0 756 0

1Италийн хөлбөмбөгийн цомын тэмцээн

2ЕХБХ-ны цомтой багуудын цомын тэмцээн, ЕХБХ-ны цомын тэмцээн, Аваргуудын лиг, Европын лиг.

3Италийн их цомын тэмцээн гэх мэт.

Шигшээ багт[засварлах | edit source]

2015 оны 3 сарын 31-ний байдлаар:[15][16]

Италийн шигшээ баг
Он Тт Гоол
1997 1 0
1998 3 0
1999 8 0
2000 4 0
2001 7 0
2002 12 0
2003 7 0
2004 12 0
2005 3 0
2006 15 0
2007 8 0
2008 9 0
2009 11 0
2010 2 0
2011 10 0
2012 12 0
2013 16 0
2014 8 0
2015 1 0
Бүгд 147 0

Амжилт, ялалт[засварлах | edit source]

Багаараа[засварлах | edit source]

Парма баг
Ювентус баг
Италийн шигшээ баг

Хувиараа[засварлах | edit source]

  • Браво шагнал (1): 1999
  • Европын шилдэг хаалгач (1): 2003
  • ЕХБХ-ны оны шилдэг мэргэжлийн тоглогч (1): 2003
  • Пелегийн ФИФА 100 жагсаалт: 2004
  • Яшины нэрэмжит шагнал (1): 2006
  • ДАШТ-ий бэлгэдлийн багт (1): 2006
  • Алтан бөмбөг (Европын шилдэг хөлбөмбөгчин) II байр (1): 2006
  • Италийн лигийн шилдэг хаалгач (9): 1999, 2001, 2002, 2003, 2005, 2006, 2008, 2012, 2014
  • ЕХБХ-ны оны бэлгэдлийн багт (3): 2003, 2004, 2006
  • ОУМХБХ-ны дэлхийн бэлэгдлийн 11 (2): 2006, 2007
  • ДХБТСХ-ны оны шилдэг хаалгач (4): 2003, 2004, 2006, 2007
  • ДХБТСХ-ны арван жилийн шилдэг хаалгач (1): 2000–2010
  • ДХБТСХ-ны өнгөрсөн 25 жилийн шилдэг хаалгач (1): 2010

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. (FIFA) FIFA World Cup South Africa 2010 – List of Players (PDF). 5 June 2013-д хандсан.
  2. Gianluigi Buffon - Profile. Confederations Cup Brazil 2013. FIFA.com. 21 January 2014-д хандсан.
  3. Gianluigi Buffon. Mail Online. Associated Newspapers. 9 June 2013-д хандсан.
  4. Gianluigi Buffon edges closer to Manchester City move as Juventus look to pip Manchester United to Hugo Lloris. 4 January 2015-д хандсан.
  5. Gianluigi BUFFON: FIFA Profile. fifa.com. 9 September 2014-д хандсан.
  6. Zoff or Buffon – who is No 1? - Football Italia.
  7. Italy Penpix. Reuters. 1 July 2012-д хандсан.
  8. Manchester United confirm signing of David de Gea. 20 October 2014-д хандсан.
  9. Buffon best world keeper of 25 years. 30 October 2014-д хандсан.
  10. 2006 FIFPro World XI.
  11. Buffon hailed after 500th Juventus appearance. 30 October 2014-д хандсан.
  12. "2014 FIFA World Cup: 25 Days to Go". FIFA.com Retrieved 19 May 2014
  13. 13.0 13.1 Gianluigi Buffon. Union of European Football Associations (UEFA). 9 June 2013-д хандсан.
  14. Gianluigi Buffon Career Statistics. 28 September 2014-д хандсан.
  15. Gianluigi Buffon – Century of International Appearances. Rsssf.com (29 February 2012). 1 February 2013-д хандсан.
  16. Nazionale in cifre - FIGC: Buffon, Gianluigi (Italian). FIGC. 17 April 2015-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]

 Commons: Жанлуижи Буффон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:2008 оны ЕАШТ-д Италийн хөлбөмбөгийн шигшээ