Марчелло Липпи
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Марчелло Ромео Липпи | ||
| Байрлал | Хагас хамгаалагч | ||
| Өсвөрийн баг | |||
| 1963–1969 | Стелла Розза Виарежжио | ||
| Мэргэжлийн замнал* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 1969 | Сампдориа | 0 | (0) |
| 1969–1970 | Савона | 21 | (2) |
| 1970–1978 | Сампдориа | 274 | (5) |
| 1979–1982 | Пистойезе | 59 | (1) |
| Нийт | 354 | (8) | |
| Шигшээ баг‡ | |||
| Итали U–23 | 2 | (0) | |
| Дасгалжуулсан багууд | |||
| 1982–1985 | Сампдориа (залуучуудын баг) | ||
| 1985–1986 | Понтедера | ||
| 1986–1987 | Сиена | ||
| 1987–1988 | Пистойезе | ||
| 1988–1989 | Каррарезе | ||
| 1989–1991 | Чезена | ||
| 1991–1992 | Луччезе | ||
| 1992–1993 | Аталанта | ||
| 1993–1994 | Наполи | ||
| 1994–1999 | Ювентус | ||
| 1999–2000 | Интернационале | ||
| 2001–2004 | Ювентус | ||
| 2004–2006 | Итали | ||
| 2008–2010 | Итали | ||
| * Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2006 оны 10 сарын 13. † Гараа (Гоол). | |||
Марчелло Липпи Commendatore OMRI, (Итали: Marcello Lippi, 1948 оны 4 сарын 12-нд Лучча мужийн Виарежжиод төрсөн) нь Италийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, тоглогч бөгөөд дасгалжуулагчийн хувиар Дэлхийн АШТ-д түрүүлж байсан хүн юм. Тэрээр Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2004 оны 7 сарын 16-наас 2006 оны 7 сарын 12-ныг дуустал ажиллахдаа 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа түрүүлүүлжээ. Италийн шигшээ баг Роберто Донадонигоор удирдуулан УЕФА Евро 2008-д амжилтгүй оролцсоны дараа Липпи 2008 оны зун шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар дахин томилогдсон. 2010 оны 6 сарын 27-нд Липпи ажлаа Чезаре Пранделлид хүлээлгэн өгчээ[1].
Менежерийн хувиар Серие А-д 5, Италийн Суперцомд 4, Аваргуудын Лигт 1, УЕФА Суперцомд 1, Тив хоорондын цомд 1 удаа түрүүлж байв.
Олон Улсын Хөлбөмбөгийн Түүх, Статистикийн Холбоо түүнийг 1996, 1998 онуудад дэлхийн шилдэг дасгалжуулагчаар, 2006 онд дэлхийн шилдэг шигшээ багийн дасгалжуулагчаар шалгаруулж байлаа[2]. Тэрээр клуб болон шигшээ багийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдэд багаа түрүүлүүлсэн анхны дасгалжуулагч юм[3] (хоёр дахь нь Висенте Дель Боск).
2007 онд Таймс сэтгүүл түүнийг бүх цаг үеийн шилдэг 50 менежерийн нэгээр нэрлэсэн[4].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Lippi re-appointed as Italy coach". BBC Sport. 2008-06-26. Татаж авсан: 2008-08-09.
- ↑ IFFHS.de
- ↑ 1996 онд Ювентустай цуг Аваргуудын Лиг, Тив хоорондын цомд түрүүлж, 2006 онд Италийг дэлхийн аварга болгосон
- ↑ "The top 50 managers of all time - The Times". Эх хувилбараас архивласан: 2011-07-16. Татаж авсан: 2011-06-29.