Jump to content

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Солонгос: 대한민국 축구 국가대표팀; буюу ФИФА-д албан ёсоор бүртгэгдсэнээр бол Бүгд Найрамдах Солонгос Улс[1]) нь олон улсын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнүүдэд Өмнөд Солонгос улсыг төлөөлдөг баг юм. Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо нь ФИФА болон Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ны гишүүнчлэлтэй.

Өмнөд Солонгос 1980-аад оноос Азийн шилдэг багуудын нэг болон тодорч, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа дараалж шалгаран оролцоод байна. 1954 онд оролцсонтой нийлээд 11 удаа, Азийн багуудаас хамгийн олон удаа оролцсон баг юм. Эхний 5 тэмцээндээ ялалтын амтыг мэдрээгүй явсан Өмнөд Солонгосын баг 2002 оны ДАШТ-ийг Японтой хамтран зохиохдоо хагас шигшээд үлдэж, Азийн багуудаас хамгийн өндөр амжилтыг үзүүлжээ. Тэд мөн 2 удаа Азийн аварга болж, 4 удаа хоёрдугаар байр эзэлсэ. Түүнчлэн, Азийн наадмаас 3 алт, 3 хүрэл медаль хүртээд байгаа юм.[2]

Тус багийг хөгжөөн дэмжигчид болон хэвлэлийнхэн үндсэн өмсгөлийн өнгөөр нь "Улаанууд" гэж хочилдог. Хөгжөөн дэмжигчдийн бүлгийг нь албан ёсоор "Улаан чөтгөрүүд" гэж нэрлэдэг аж.[3]

Тив дэлхийд тэмцсэн түүх

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Байр Тг Хо Тэ Хд Об Аб
Уругвай 1930 Ороогүй
Итали 1934
Франц 1938
Бразил 1950
Швейцар 1954 Хэсгийн шат 16-р байр 2 0 0 2 0 -16
Швед 1958 Урьдчилсанд ч ороогүй
Чили 1962 Урьдчилсан шатыг даваагүй
Англи 1966 Урьдчилсанд ч ороогүй
Мексик 1970 Урьдчилсан шатыг даваагүй
Баруун Герман 1974
Аргентин 1978
Испани 1982
Мексик 1986 Хэсгийн шат 20-р байр 3 0 1 2 +4 -7
Итали 1990 Хэсгийн шат 22-р байр 3 0 0 3 +1 -6
Америкийн Нэгдсэн Улс 1994 Хэсгийн шат 20-р байр 3 0 2 1 +4 -5
Франц 1998 Хэсгийн шат 30-р байр 3 0 1 2 +2 -9
Өмнөд Солонгос Япон 2002 Шөвгийн дөрөв 4-р байр 7 3 2 2 +8 -6
Герман 2006 Хэсгийн шат 17-р байр 3 1 1 1 +3 -4
Өмнөд Африк 2010 Шөвгийн 16 15-р байр 4 1 1 2 +6 -8
Бразил 2014 Хэсгийн шат 27-р байр 3 0 1 2 +3 -6
Орос 2018 Хэсгийн шат 19-р байр 3 1 0 2 +3 -3
Катар 2022 Шөвгийн 16 16-р байр 4 1 1 2 +5 -8
Америкийн Нэгдсэн УлсКанадМексик 2026 Ирээдүйд шийдэгдэнэ
МароккоПортугалИспани 2030
Саудын Араб 2034
Нийлбэр 12/20 (4-р байр) 38 7 10 21 +39 -78
Он Амжилт Тг Хо Тэ* Хд Об Аб
Хонконг 1956Аварга321096
Өмнөд Солонгос 1960Аварга3300+9-1
Израил 19643-р байр310224
Иран 1968Урьдчилсанг даваагүй
Тайланд 19722-р байр512276
Иран 1976Урьдчилсанг даваагүй
Кувейт 19802-р байр6411126
Сингапур 1984Хэсгийн шат4022+1-3
Катар 19882-р байр6510+11-3
Япон 1992Урьдчилсанг даваагүй
Арабын Нэгдсэн Эмират Улс 1996Шөвгийн найм4112+7-11
Ливан 20003-р байр6312+9-6
Хятад 2004Шөвгийн найм4211+9-4
ИндонезМалайзТайландВьетнам 20073-р байр6141+3-3
Катар 20113-р байр6420+13-7
Австрали 20152-р байр6501+8-2
Арабын Нэгдсэн Эмират Улс 2019Шөвгийн найм5401+6-2
Катар 2023Хагас шигшээ6231+11-10
Саудын Араб 2027Шалгарчихаад байгаа
Нийлбэр16/19 (Аварга)73381916+117-74

Шилдэг хөлбөмбөгчид

Хамгийн олон тоглосон арван тоглогч
# Нэр Он жил Удаа Бөмбөг
1Сунь Хын-минь2010–одоо14054
2Ча Бом-гөнь1972–198613658
Хун Мён-бу1990–200213610
4И Үнь-жэ1994–20101330
5И Ён-пю1999–20111275
6Ким Ху-конь1971–19791245
7Ю Сан-чоль1994–200612218
8Чу Ён-чин1975–19861131
9Ким Ён-гвонь2010–одоо1127
10Ким Сон-юн2008–207911010
Хамгийн олон бөмбөг оруулсан арван тоглогч
# Нэр Он жил Удаа Бөмбөг
1Ча Бом-гөнь1972–198613658
2Сунь Хын-минь2010–одоо14054
3Хуан Сонь-хун1988–200210350
4Пак И-чонь1969–19748936
5Ким Жэ-хань1972–19795733
И Дун-гүг1998–201710533
7Чуэ Сүнь-ху1980–199110330
8Ким Ду-хүнь1994–20037229
Хо Жон-му1974–19868429
10Чуэ Юн-сү1995–20036727
И Тэ-ху1980–19917227
Ким Чинь-гүг1972–19789427

Эшлэл

  1. "Korea Republic". fifa.com. Архивласан огноо February 1, 2022. Татаж авсан: February 1, 2022.
  2. Wright, Rob (June 6, 2018). "World Cup 2018: Why you should follow South Korea". RTÉ. Архивласан огноо June 12, 2018. Татаж авсан: June 11, 2018.
  3. 붉은악마 [Red Devils]. Naver (Солонгос хэлээр). Encyclopedia of Korean Culture. Архивласан огноо July 12, 2020. Татаж авсан: October 6, 2019.