И Үн-жэ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «И Үнь-жэ» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
И Үн-жэ
LeeWJ080413.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрИ Үн-жэ
Өндөр1.82 м
Байрлалхаалгач
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–2010Сүвон Блүүуингс267(0)
2000–2001→ Армийн Санмү
2011–Чүннам Дрэгонс30(0)
Шигшээ баг
1992-1996Өмнөд СолонгосӨмнөд Солонгос >2316(0)
1994–2010Өмнөд СолонгосӨмнөд Солонгос132(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 11 сарын 7.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2010 оны 8 сарын 11

И Үн-жэ (И Үнь-жэ; сол. 이운재 I Un-jae, и-үн-жэ; англ. Lee Woon-Jae; орос. И Ун Джэ; 1973 оны 4 сарын 26-нд Умард Чүнчон аймгийн Чонжү хотод төрсөн) — 1994-2010 оны хооронд Өмнөд Солонгосын шигшээ багийн хаалгыг 132 удаа манасан, 2011 оноос Өмнөд Солонгосын Чүннам Дрэгонс багт тоглож буй хөлбөмбөгийн хаалгач.

И Үн-жэ хөлбөмбөгчний хувиар Өмнөд Солонгосын дээд лигийн мөрөөдлийн багт дөрвөн удаа нэрлэгдэж (1999, 2002, 2004, 2008), 2008 оны үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон бол багийн гишүүний хувиар Сүвон Блүвуингз багтайгаа улсынхаа дөрвөн удаагийн аварга (1998, 1999, 2004, 2008), Азийн аваргуудын лигийн аварга (2002) болов. 2002, 2006 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээгийн хаалгыг манасан бол 1994, 2010 оныхт мөн очиж сэлгээнд сууж байв.