Хуан Сонь-хун

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хуан Сонь-хун (сол. 황선홍 1968 оны 7 сарын 14-нд улсынхаа Өмнөд Чүнчон аймгийн Есаньд төрсөн) — Өмнөд Солонгосын довтлох байрын хөлбөмбөгчин. Хуан Сонь-хун 1988-2002 оны хооронд Өмнөд Солонгос улсын хөлбөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэж 103 тоглолтод (түүхэнд хамгийн олон тоглосон 7-р байрын тамирчин) айлын эсрэг 50 бөмбөг (2-р байр) оруулжээ. Германы мэргэжлийн багаас гараагаа эхэлсэн ч улсынхаа Пухан Стилерс (1993-1998) болон Японы Сэрэссо Оосака (1998-1999) гэсэн хоёр багт амжилттай тоглож байв. Хуан Сонь-хун 2005 оноос хойш дасгалжуулагчийн ажил эрхэлж байна.