Өмнөд Чүнчон
Өмнөд Солонгос улсын их эрхт арван долоон нутгийн нэг
Өмнөд Чүнчон аймаг
충청남도 → Чүнчоннамду Чүннам / 충남 / Chungnam
| ||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Өмнөд Чүнчон (Өмнөд Чунчон; Чүнчоннам-ду; сол. 충청남도, 忠清南道 Chungcheongnam-do; англ. South Chungcheong Province; Орос: Чхунчхон-Намдо) юм. 1896 онд Чүнчон аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Аймгийн засгийн газар хаяа залгаа Тэжон хотод байрлаж байгаад саяхан Хунсон хошуу руугаа төвлөн суусан. Чүнчоннамдугийн 8,628 км² газарт 2010 оны байдлаар 2,028,002 хүн аж төрөн сууж байна.
Өмнөд Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист тулж, бусад талаараа Кёнги, Умард Чүнчон, Өмнөд Чолла гэх 3 аймаг, Тэжон, Сэжун хэмээх 2 хот буюу аймгийн зэргийн бүгд 5 нутагтай хаяа залгадаг. Эндхийн хүн ардын дундаж орлого бусдаас их гэдэг нь 2010 оны нэг хүнд ноогдох ДНБ—$47,516 гэдгээр илэрнэ.
Өмнөд Чүнчоны Йонги хошуу гэж байсныг 2007 оноос засаг захиргааны хувьд зэрэг ахиулж онцлон өөртөө засах Сэжун хот болгон өөрчлөн байгуулжээ. БНСУ-ын нийслэл ирээдүйд Сөүлээс энэ хотод нүүн ирэх төлөвтэй.
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]
Өмнөд Чүнчон одоогоор 8 хот (시 - ши), 7 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; англ. county; Орос: уезд), бүгд 15 нутаг болон хуваагдаж байгаа.
# | Нэр (монгол) | солонгос | англи | орос | Хүн ам (2010) |
---|---|---|---|---|---|
— хот — (солонгосоор 시 - ши) | |||||
1 | Чоньань | 천안시 | Cheonan | Чхонан | 574,623 |
2 | Асань | 아산시 | Asan | Асан | 278,676 |
3 | Сосань | 서산시 | Seosan | Сосан | 156,843 |
4 | Танжинь | 당진시 | Dangjin | Танджин | 137,006 |
5 | Кунжү | 공주시 | Gongju | Конджу | 122,153 |
6 | Нуньсань | 논산시 | Nonsan | Нонсан | 119,222 |
7 | Пурён | 보령시 | Boryeong | Порён | 97,770 |
8 | Керюн | 계룡시 | Gyeryong | Керён | 41,528 |
— хошуу — (солонгосоор 군 - күн, гүн) | |||||
9 | Хунсон | 홍성군 | Hongseong | Хонсон | 82,811 |
10 | Есань | 예산군 | Yesan | Есан | 77,830 |
11 | Пүё | 부여군 | Buyeo | Пуё | 67,584 |
12 | Сочонь | 서천군 | Seocheon | Сочхон | 53,914 |
13 | Тэань | 태안군 | Taean | Тхэан | 53,888 |
14 | Кымсань | 금산군 | Geumsan | Кымсан | 52,952 |
15 | Чон-Ян | 청양군 | Cheongyang | Чхонъян | 29,755 |