Кёнги
Кёнги аймаг | |
---|---|
аймаг | |
• солонгосоор | 경기도 → Кёнги-ду |
• англиар | Gyeonggi Province |
• оросоор | провинция Кёнгидо |
Өмнө Солонгос орон дахь Кёнги аймаг | |
Улс орон | ![]() |
Муж, бүс | Сүдуквонь |
I зэрэгт | Кёнги аймаг өөрөө |
II зэрэгт | Нэр бүхий 27 хот, 4 хошуу |
Аймгийн төв | Сүвонь |
Газар нутаг | 10,184 км² |
Хүн ам | 2011 онд 11,920,340 хүн |
Нягт сийрэг | 1170 хүн/км² |
Ард түмэн | үндсэндээ солонгос |
Нутгийн олон | Кёнгигийнхан |
Цагийн бүс | Солонгосын цаг (ГЦ+9) |
Цахим хуудас | gg.go.kr (солонгосоор) |
Өмнөд Солонгосын нэгдүгээр зэргийн 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Кёнги (Кёнги-ду; сол. 경기도, 京畿道, Gyeonggi-do; англ. Gyeonggi Province; орос. Кёнгидо) юм. Чусон улсын үеэс "Кёнги" гэх аймаг уламжлагдан оршсоор өнөөг хүрчээ. Улсын нийслэл, тэргүүн их хот Сөүл, улсын З-р их хот Инчон хоёр 1946 он, 1981 онд цувран Кёнги аймгийн харьяанаас гарч аймгийн зэргийн нутаг болцгоосон. 2005 оны байдлаар Кёнги, Сөүл, Инчон гурвын нийлбэр 11,730 км² газарт БНСУ-ын хүн амын 48% болох 22,766,850 хүн оршин сууж байна. Үүнээс Кёнги аймгийн 10,183 км² талбайд 11,920,340 хүн амьдарч байгаа нь улсынхаа хамгийн шигүү суурьшилт аймаг гэдгийг нь илтгэдэг.
Кёнги аймаг засаг захиргааны эрх үүрэггүй Сүдуквонь мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист (далайн эрэг нь 413 километр урт) тулж, бусад талаараа Канвон, умард өмнөд Чүнчон, Инчон, Сөүл гэх адил зэргийн 5 нутагтай хаяа залгаж, хойгуураа Умард Солонгостой хиллэдэг. Зарим алба хэлтэс нь Үйжонпү хотод байрладгийг эс тооцвол засгийн газар нь үндсэндээ аймгийн хамгийн том хот Сүвоньд төвхнөсөн байдаг.
Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]
Кёнги аймаг дотроо 28 хот (시 - ши), 3 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; англ. county; орос. уезд), бүгд 31 нутаг болон хуваагдана. Үүнээс 7 нь яг хот шиг биш мөртлөө Сөүлийн тэлэлтээс болж хот гэж өргөгдсөн.
# | Бүтэн нэр | солонгос | англи | орос | Хүн ам (2010) |
---|---|---|---|---|---|
— хот (시 ши) — | |||||
1 | Сүвонь хот | 수원시 | Suwon | Сувон | 1,071,913 |
2 | Соннам хот | 성남시 | Seongnam | Соннам | 949,964 |
3 | Куян хот | 고양시 | Goyang | Коян | 905,076 |
4 | Юнъинь хот | 용인시 | Yongin | Йонъин | 856,765 |
5 | Пүчонь хот | 부천시 | Bucheon | Пучхон | 853,039 |
6 | Аньсань хот | 안산시 | Ansan | Ансан | 728,775 |
7 | Аньян хот | 안양시 | Anyang | Анян | 602,122 |
8 | Намянжү хот | 남양주시 | Namyangju | Намъянджу | 529,898 |
9 | Хуасон хот | 화성시 | Hwaseong | Хвасон | 488,758 |
10 | Ыйжонбү хот | 의정부시 | Uijeongbu | Ыйджонбу | 417,412 |
11 | Шихөн хот | 시흥시 | Siheung | Сихын | 407,090 |
12 | Пёнтэк хот | 평택시 | Pyeongtaek | Пхёнтхэк | 388,508 |
13 | Куанмён хот | 광명시 | Gwangmyeong | Кванмён | 329,010 |
14 | Пажү хот | 파주시 | Paju | Пхаджу | 328,128 |
15 | Күньпу хот | 군포시 | Gunpo | Кунпхо | 278,083 |
16 | Куанжү хот | 광주시 | Gwangju | Кванджу | 228,747 |
17 | Кимпу хот | 김포시 | Gimpo | Кимпхо | 224,350 |
18 | Ичонь хот | 이천시 | Icheon | Ичхон | 224,350 |
19 | Янжү хот | 양주시 | Yangju | Янджу | 187,911 |
20 | Күри хот | 구리시 | Guri | Кури | 185,550 |
21 | Усань хот | 오산시 | Osan | Осан | 183,890 |
22 | Аньсон хот | 안성시 | Anseong | Ансон | 179,782 |
23 | Үйван хот | 의왕시 | Uiwang | Ыйван | 144,501 |
24 | Пучонь хот | 포천시 | Pocheon | Пхочхон | 140,997 |
25 | Ханам хот | 하남시 | Hanam | Ханам | 179,782 |
26 | Тундүчонь хот | 동두천시 | Dongducheon | Тондучхон | 144,501 |
27 | Куачонь хот | 과천시 | Gwacheon | Квачхон | 66,704 |
28 | Ёжү хот | 여주시 | Yeoju | Йоджу | 101,203 |
— хошуу ( 군 күнь) — | |||||
29 | Янпён хошуу | 양평군 | Yangpyeong | Янпхён | 82,802 |
30 | Капён хошуу | 가평군 | Gapyeong | Капхён | 50,879 |
31 | Ёньчонь хошуу | 연천군 | Yeoncheon | Йончхон | 41,770 |