Сэжун
Сэжун
세종 | |
|---|---|
| Сэжун өөртөө засах онцгой хот | |
| галиглал | |
| • Солонгос | 세종특별자치시 |
| • Ханжа | 世宗特別自治市 |
| • Шинэ латинчлал | Sejong Teukbyeol-jachisi |
| • Маккьюн-Райшауэр | Sejong T'ŭkpyŏl-chach'isi |
Сэжун хотын бүс 1 Сэжун нуурын цэцэрлэгт хүрээлэн Милмарү ажиглалтын газар | |
| |
| Улс | |
| Бүс нутаг | Хусо |
| Байгуулагдсан | 2012 |
| Хороо Балгас Сум | 12 1 9 |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Хотын дарга–зөвлөл |
| • Хотын дарга | Чой Мин-хо (Ард түмний хүч) |
| • Биет | Сэжун хотын зөвлөл |
| Газар нутаг | |
| • Нийт | 465.23 км2 (179.63 бээр2) |
| Хүн ам (2024 оны 7 сар) | |
| • Нийт | 394,630[1] |
| • Нягтрал | 848.2/км2 (2,197/бээр2) |
| • Аялга | Чунчон |
| ДНБ (Нэрлэсэн, 2023) | |
| • Нийт | KRW 17 их наяд ($14 тэрбум) |
| • Нэг хүнд ноогдох | $37,875[3] |
| Цагийн бүс | UTC+9 (Солонгосын стандарт цаг) |
| Бүсийн дугаар | +82-44 |
| ISO 3166 код | KR-50 |
| Вэб сайт | Албан ёсны вэбсайт (Англиар) |
Сэжун (сол. 세종시; Англи: Sejong City) — Өмнө Солонгос улсын өөртөө засах онцгой хот.
465 км² газар нутагтай, 206 мянган хүнтэй. Хот суурин, хөдөө хээрийг багтаасан нутаг юм.
Урьдын Ёньги хошууг ирээдүйн нийслэл болгохоор 2007 онд шийдэж, 2012 онд Сэжун хот хэмээсэн.
Одоо энд Өмнө Солонгос улсын засгийн газрын зарим яам, агентлаг шилжин байрлаад байна.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Солонгос үсгийг зохиосон Чусонь улсын «Сэжун» вангийн нэрээр хотыг нэрийдсэн.
Түүнээс өмнө «Ёньги» (연기 - «утаа, үзүүлбэр») нэртэй хошуу нутаг байв.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Сэжун Сөүлээс өмнө зүгт 121 км зайтай.
Тэжонь, Чонань, Чонжү гурван хотыг холбох уулзварт байдаг.
Хотын үзэмж
[засварлах | кодоор засварлах]2007 онд шийдвэр гарсанаас хойш хоосон байсан газар барилга байшин шинээр барьж байна. Засгийн газрын байруудаас гадна зоогийн газар, сургууль, хүнсний зах барьсан. 2015 оны байдлаар эмнэлэг баригдаагүй байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]2004 онд Өмнө Солонгос улсын ерөнхийлөгч Ну Мүхёнь улсын нийслэлийг Сөүлээс Чүнчонд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Еньги-Кунжү, Кунжү-Нуньсаньд гэсэн хоёр санал гарсан. Хотыг 500000 хүнтэй байхаар төлөвлөсөн.
Улсын хурлаар төлөвлөгөөг хэлэлцэхэд ширүүн маргаан болжээ. И Мёньбаг ерөнхийлөгч төслийг эхлүүлсэн. Одоогийн ерөнхийлөгч Паг Гыньхе улс төрийн сөрөг хүчин байхдаа эсэргүүцэж байсан. Анх хотыг нийслэл хэмээсэн ч, дээд шүүх үүнийг хууль бус хэмээжээ.
Өмнө Чүнчон аймгийн Ёньги хошууг бүхэлд нь, Кунжү хошууны гурван сум, Чонвонь хошууны нэг сумтай нийлүүлж 2012 онд Сэжун хотыг албан ёсоор үүсгэн байгуулав.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]

Сэжун хот дараах 13 нутагт хуваагдаж байна. Үүнээс 3 хороо нь хот газар болно.
- Ханьсуль хороо (한솔동 Hansol-dong)
- Тудам хороо (도담동 Dodam-dong)
- Арым хороо (아름동 Areum-dong)
- Чучивонь балгас (조치원읍 Jochiwon-eup)
- Ёньги сум (연기면 Yeongi-myeon)
- Ёньдун сум
- Пүган сум
- Кымнам сум
- Чангүнь сум
- Ёньсо сум
- Чонүй сум
- Чоньдун сум
- Сужон сум
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Сэжунгийн хүн амын тоо 2015 онд 206,044 байна. 2020 онд 300000, 2050 онд 500000 хүрэх төлөвлөгөөтэй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 세종특별자치시청. "Document Viewer" 2024년 7월 세종특별자치시 인구 현황 >. www.sejong.go.kr.
- ↑ "2023년 지역소득(잠정)". www.kostat.go.kr.
- ↑ "Regional GDP, Gross regional income and Individual income". nosis.kr.
