Jump to content

Соннам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Соннам
성남시
Солонгос галиглал
 • Хангыл성남시
 • Ханжа城南市
 • Шинэчилсэн латинчлалSeongnam-si
 • Маккьюн–РайшауэрSŏngnam-si
Соннам далбаа
Өмнөд Солонгос дахь байршил
Өмнөд Солонгос дахь байршил
Улс Өмнөд Солонгос
Бүс нутагКёнги муж (Сөүлийн Нийслэлийн Бүс Нутаг)
Засаг захиргааны хуваарь3 дүүрэг, 44 хороо
Засаг захиргаа
  Хотын даргаШинь Санжин (Ард түмний хүч)
Газар нутаг
  Нийт141.70 км2 (54.71 бээр2)
Хүн ам
 (2024 оны 9 сар[1])
  Нийт914,832
  Нягтрал7,032.10/км2 (18,213.1/бээр2)
  Аялга
Сөүл

Соннам (сол. 성남 Seongnam, Sŏngnam, сонг-нам; Англи: Seongnam; Орос: Соннам) — Кёнги мужийн харьяа, Өмнөд Солонгос улсын 10-р том, саятан хот. Соннам бол Сөүл хотын бөөгнөрөлд багтах, Сөүлтэй хаяа залгаж хөгжсөн дагуул хот нь юм. 1970-1980-аад онд Сөүлийн хэрэгцээний цахилгаан бараа, түлш шатахуун, нэхмэлийн аж үйлдвэрүүдийг зориуд энд төвлөрүүлж байлаа. 1990-ээд оноос өмнөд үзүүрийн Пүньдан дүүрэгт өндөр өндөр барилга байшин сүндэрлэж, нөгөө хоёр дүүргээсээ олон хүн амтай болжээ. Соннамын Илхуа Чүньма баг улсынхаа хөлбөмбөгийн долоон удаагийн аварга гэдэг.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Соннам хот дотроо 3 дүүрэг (구 - үгийн эхэнд кү, адагт гү) болж хуваагддаг.

Бүтэн нэр солонгос латин
(2000)
хүн ам (2011) газар нутаг (км²)
1. Пүньдан дүүрэг 분당구 Bundang-gu 482,688 69.44 км²
2. Чүнвонь дүүрэг 중원구 Jungwon-gu 258,342 26.40 км²
3. Сүжон дүүрэг 수정구 Sujeong-gu 234,293 45.98 км²

Гурван дүүрэг нь дотроо бүгд 42 хороо (동 dong буюу тун) болж задардаг.

  1. "Population statistics". Солонгосын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яам. 2024.