Сүвонь
Сүвонь | |
---|---|
хот | |
• солонгос үсэг | 수원시 |
• ханз үсэг | 水原市 |
• 2000 оны галиг | Suwon-si |
• 1938 оны галиг | Suwŏn-si |
• дуугаар монгол | Сү воонь ший |
Хуасон цайзыг голлосон Сүвон хотын хараа бараа | |
Кёнги аймаг дахь Сүвоний байршил | |
Улс орон | Өмнөд Солонгос |
Бүс, муж | Сүдуквонь |
Аймаг | Кёнги |
Хот | Сүвонь |
Дотроо (4) | Нэр бүхий 4 дүүрэг |
Газар нутаг | 121.09 км² |
Хүн ам | 2012 онд 1,142,728 хүн [1] |
Ард түмэн | үндсэндээ солонгос |
Нутгийн олон | Сүвонийхон |
1949 он | Хотын зэрэг олсон |
Цагийн бүс | Солонгосын цаг (ГЦ+9) |
Утасны дуг. | +82 31 |
Цахим хуудас | suwon.go.kr (солонгосоор) |
Сүвонь (Сүвон, Сувон; сол. 수원; Suwon) — Өмнөд Солонгосын Кёнги аймгийн төв, улсынхаа 8-р том, саятан хот.
Сүвоньд Чусонь улсын 1752-1800 оны ван Чонжу 1794-1796 оны хооронд Хуасон цайзыг бариулжээ. Тэрээр улсын нийслэлээ Ханьсонгоос шилжүүлж авчрахыг оролдсон ч бүтээгүй. Цайзад Чонжу вангийн эцэг Садугийн бунхан бий. Ер нь Чусоний цайз хэрмүүдээс бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн ганц нь энэ юм.
Samsung Electronics мэтийн Самсунг группийн олон олон үйлдвэр, компани анхнаасаа төвлөсөн газар бол Сүвонь.
Сүвонь Сөүлтэй хурдны зам, улсын төмөр зам, метрогоор шууд холбогдсон, Сонгенгуан тэргүүтэй 14 их дээд сургуультай. Хөлбөмбөгийн Сүвонь Самсунг Блюуингз баг нь улсын 4, Азийн 2 удаагийн аварга.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Сүвонь хот дотроо 4 дүүрэг ( gu, ku буюу кү, гү) болж хуваагддаг.[2]
Бүтэн нэр | солонгос | латин галиг | хүн ам (2008) |
газар нутаг (км²) |
---|---|---|---|---|
1. Куоньсонь дүүрэг | 권선구 | Gwonseon-gu | 315,512 | 47.35 км² |
2. Чан-Ань дүүрэг | 장안구 | Jangan-gu | 290,732 | 33.11 км² |
3. Пальдаль дүүрэг | 팔달구 | Paldal-gu | 224,194 | 13.08 км² |
4. Ёнтун дүүрэг | 영통구 | Yeongtong-gu | 256,466 | 27.50 км² |
Дөрвөн дүүрэг нь дотроо бүгд 42 хороо (동 dong буюу тун) болж задардаг.
Хотын үзэмж
[засварлах | кодоор засварлах]-
Хотын үзэмж
-
Төмөр замын өртөө
-
Сонгенгуан их сургууль
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Сүвонь хотын хүн амын тоон үзүүлэлт (Memento 29. Аравдугаар сар 2013 цахим архивт) (солонгосоор)
- ↑ "수원시통계". Archived from the original on 2011-01-30. Татаж авсан: 2012-10-08.