Сүвонь Самсунг Блюуингз

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
2008 оны улсын аварга баг

Өмнөд Солонгос улсын Сүвонь хотод байрлаж, улсынхаа хөлбөмбөгийн дээд зиндаанд авъяас чадвараа шалгадаг хөлбөмбөгийн баг бол Сүвонь Самсунг Блюуингз (англиар Suwon Samsung Bluewings, англиас галиглаж солонгосоор 수원 블루윙즈) юм. Самсунг групп 1996 онд үүсгэн байгуулсан тус багийг Ким Ху (1996-2003), Ча Бом-гөнь (2004-2010) гэх алдартангууд эрхлэн залж байлаа. Сүвонийн Блюуингз баг дөрвөн удаа (1998, 1999, 2004, 2008) улсын аварга болж, хоёр удаа аман хүзүүджээ. Азийн хошой аварга (2001, 2002) болж чадсан. 2002 оноос өмнө Сүвонийн тамирын цогцолборын цэнгэлдэх хүрээлэн, түүнээс хойш шинэ цэнгэлдэхийг өөрийн талбай болгож байгаа.