Jump to content

Тэжон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тэжон
대전
Тэжон метрополитан хот
대전광역시
  галиглал
 • Хангыл대전광역시
 • Ханжа大田廣域市
 • Шинэ латинчлалDaejeon-gwangyeoksi
 • Маккьюн-РайшауэрTaejŏn-gwangyŏksi
Пумүнсан уулнаас харагдах Тэжон хот
Үам түүхэн цэцэрлэгт хүрээлэн
Тэжон далбаа
Official logo of Тэжон
Map
Тэжон, Өмнөд Солонгос
Тэжон
Тэжон
Солбицол: 36°21′00″N 127°23′06″E / 36.350°N 127.385°E / 36.350; 127.385Солбицол: 36°21′00″N 127°23′06″E / 36.350°N 127.385°E / 36.350; 127.385
Улс Өмнөд Солонгос
Бүс нутагХусо
Дүүрэг5
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга–зөвлөл
  Хотын даргаЛи Жанвү (Ард түмний хүч)
  БиетТэжон хотын зөвлөл
Газар нутаг
  Нийт539.85 км2 (208.44 бээр2)
Хүн ам
 (2023)[1]
  Нийт1,470,336
  Нягтрал2,700/км2 (7,100/бээр2)
  Аялга
Чүнчон
ДНБ
  Нийт 50 их наяд
$ 40 тэрбум (2022)
ISO 3166 кодKR-30
Вэб сайтdaejeon.go.kr

Тэжон (Дэжон; сол. 대전, солонгос дуудлага нь tɛdʑʌn) — Өмнөд Солонгосын тавдугаар их хот.[3] Өмнөд Солонгосын бусад өргөн хотын (광역 - «өргөн», 시 - «хот») адилаар Тэжон өргөн хот гэдэг нэртэй, аль нэгэн аймагт харьяалагдахгүй. Хаяа залгаа байгаа Өмнөд Чүнчон аймгийн засгийн төв нь Тэжон. Бас улсынх нь зарим төрийн байгууллага Сөүлд биш энэ хотод байдаг.

Хотын нэр монгол хэлнээ солонгос дуудлага[4], түүнээс улбаалсан Орос: Тэджон гэдэгтэй ханьсаж, зөвөөр нь Тэжон гэнэ. Тэгэхдээ бас солонгос бичгийн шинэ галиг, Англи: Daejeon үгийн онц хүртээмжээр Дэжон гэж бичигдэх нь ч байдаг.

Сөүлээс Тэжон, цааш Пусан хүрэх улсын чанартай хурдны зам, төмөр зам гэж байдаг. Энэ тээврийн гол харгуй замыг Кёнбу гэдэг. Энэ замтай баруун урд зүгийн Куанжу, цааш Мокпо хот хүрэх үндсэн авто зам, төмөр зам Тэжонд холбогддог учир Тэжон хот улсынхаа зам тээврийн зангилаа төв цэг нь болдог юм. Кёнбү төмөр зам 1905 онд, Мокпо хүрэх Хунам төмөр зам 1926 онд баригдсанаар урьд цагт жижиг суурин байсан Тэжонд хүн ард цугларч одоо том хот болжээ. Мөн Тэжон шинжлэх ухаан, технологийн дагнасан хэдэн сайн сургууль, хүрээлэнтэй байдаг. Сөүлээс Тэжон хүртэл 167.3 км, Тэжоноос Бусан хүртэл 294 км, Тэжон Кванжугийн хооронд 169 км зайтай.

Тэжон хотын нутаг дотроо 5 дүүрэгт (구 кү) хуваагддаг.

Ах дүү хотын барилдлага

[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж, тайлбар

[засварлах | кодоор засварлах]
  1. "Population, Households and Housing Units". kosis.kr. Солонгосын статистик мэдээллийн алба. Татаж авсан: 2025-06-10.
  2. 2022년 지역소득(잠정). www.kostat.go.kr.
  3. "Population, Households and Housing Units". Korean Statistical Information System. Korea National Statistical Office. Татаж авсан: 2007-02-28. {{cite web}}: External link in |work= (help)
  4. Forvo: 대전 үгийг Өмнөд Солонгосоос солонгосоор хэлсэн авиа