Jump to content

Пүсань

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Пусан-с чиглүүлэгдэв)
Пүсань хот
өргөн хот
Пүсань өргөн хот
сол. 부산광역시
[Пү саань куан ёг ший]

Загвар:Infobox settlement/link
Өмнөд Солонгос орон дахь Пүсань нутаг
Өмнөд Солонгос орон дахь Пүсань нутаг
Улс орон Өмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Бүс, муж Ённам
Өргөн хот Пүсань
Дотроо 16 нутагтай
Газар нутаг 767.35 км²
Хүн ам (тооц.) 2014 онд 3,582,019 хүн
Нягт сийрэг 2014 онд 4,70/ хүн/км²
Ард түмэн солонгос үндэстэн
Нутгийн олон Пүсанийхан
1963 онд аймгаас тусгаарласан
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Утасны дуг. +82 51
Цахим хуудас busan.go.kr
Хадмал толь
Монгол нэрийдэл
Худам монгол ᠪᠦᠰᠠᠨ (büsan)
ᠫᠦᠰᠠᠨ (püsan)
Монгол кирил Пүсань1 [Пү-са́нь]
Пусан2 [Пуса́н]
Ерөнхий тайлбар: () – үсгийн галиг, [] – хэл,дуудлага
1 дугаарын тайлбар: 49-р дүрмийн 2-1 ба 23-р дүрмийн 1-2
2 дугаарын тайлбар: 49-р дүрмийн 2-2
Шөнийн Пүсань

Пүсань [Пүсаань] (сол. 부산) буюу Пусан хот бол Өмнөд Солонгосын улсын доор шууд захирагдах, 767 км² нутаг дэвсгэрийг харьяалсан өргөн хот юм. Солонгосын хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог.

2023 оны байдлаар 3 471 949 сая хүн амтай Пүсань улсдаа Сөүлийн дараах хоёрдугаар том хот нь юм. Хаяа залгаа Кимхэ, Янсан гэх мэтийн хотыг хамруулан тооцсон Пүсань хотын бөөгнөрөлд 4.4 сая хүн оршин сууж байгаа.[1]

Пүсань дэлхийд тэргүүлэх далайн боомт бөгөөд тус улсын далайн нийслэл гэгддэг, санхүүгийн төв газар болсон.

Пүсаньд 2002 оны Азийн наадам явагдаж байлаа.

Хотод орчин үеийн өндөр барилгууд байдаг - "Centum Leaders Mark" хэмээх тэнгэр баганадсан барилга, тус улсын хамгийн өндөр оффис болох Пусаны олон улсын санхүүгийн төв зэрэг юм.

Пусан хотод Монгол Улсын Консулын газар үйл ажиллагаа явуулж байна.

Албан ёсны хаяг: Consulate of Mongolia in Busan 11,  Haeun-daero 774beon-gil, Haeundae-gu, Busan, 48104, Republic of Korea

Утас: 051 (465) 9996, Факс: 051 (465) 9997

Цахим шуудан: busan@mfa.gov.mn

Цахим хуудас: www.busan.consul.mnFacebook: Consulate-of-Mongolia-in-Busan/

Шуурхай утас: +82 010 4966 7103

Энэ хотын нэрийг солонгос хэл бичгийг үндэслэж Пүсань, орос бичгийг үндэслэж Пусан, англи хэрээл "Busan" гэж бичнэ. Солонгосоос монголчлох дүрэм тусгайлан батлагдаагүйгээс Пүсан, Бусан, Бүсан, Бүсань гээд бүгд 6 янзаар бичиж салаалжээ.

Солонгосын хойг, Солонгос, Өмнөд Солонгос гэх гурван янз газар орны хамгийн дорно-өмнөд, Японтой ойрхон Солонгосын хоолойн эрэг ирмэг өнцөг буланд Пүсань байрладаг. Сөүлээс 314 км зайтай.

Дундуураа уул толгодтой ч гэсэн үндсэндээ хоёр голын (Нагдун, Сүён) адгийн нам доор газарт энэ хот цогцолжээ.

Агаарын температур VII сарын өдөр дунджаар +24.1°C дулаан, I сарын өдөр дунджаар +3.2°C сэрүүн байдаг.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Пүсан дотроо 15 дүүрэг (гү), 1 хошуунд (гүнь) хуваагддаг.

Газрын зураг # Нутгийн нэр солонгос латин Хүн ам (2010)
дүүрэг — (구)
1 Хэүньдэ 해운대구 Haeundae 429,477
2 Пүсаньжинь 부산진구 Busanjin 398,174
3 Саха 사하구 Saha 362,697
4 Пүг 북구 Buk 313,553
5 Нам 남구 Nam 301,904
6 Туннэ 동래구 Dongnae 283,636
8 Сасан 사상구 Sasang 261,673
9 Кымжон 금정구 Geumjeong 257,662
10 Ёньжэ 연제구 Yeonje 213,453
11 Сүён 수영구 Suyeong 179,208
12 Ёнду 영도구 Yeongdo 148,431
13 Со 서구 Seo 127,068
14 Тун 동구 Dong 102,859
15 Гансо 강서구 Gangseo 66,269
8 Чон 중구 Jung 50,555
хошуу (군)
11 Кижан 기장군 Gijang 103,762
Сомёнь

Пүсаний боомт ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд тавд ордог.[2] 1978 оноос эхэлсэн гурван боомт жилдээ 13 сая чингэлэг ачиж буулгаж байна.

Рено Самсон Моторс компани, Ханьжиний хүнд үйлдвэр, Пүсань банк, Пүсань иргэний агаарын тээврийн компани, Солонгосын хөрөнгийн биржийн төв байр Пүсаньд байрладаг.

Пүсаньд Сомёнь мэтийн бизнес төвлөрсөн хоёр дүүрэг, дэлгүүр хоршооны дөрвөн дүүрэг болон Чагалчи хэмээх загасны зах бий.

Их, дээд сургууль

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Пүсань – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Archive copy". Archived from the original on 2007-09-30. Татаж авсан: 2007-09-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. Empty Containers Clog Busan Port as Trade Slumps, bloomberg.com– March 3, 2009 02:12 EST