Хот
Хот (Монгол:Хота, Буриад: Хото, Халимаг: Балһсн; Самгарди: कोट्ट Котта "бэхлэлт"; Англи: City) нь хүн олноор хуран цугларч, барилга байшин цогцлоон суурьшсан томоохон хэмжээний суурин газар юм. Хүн ам ихтэй суурин газрыг ерөнхийд нь гацаа, тосгоноос ялган хот хэмээх боловч захирах, хууль зүйн тусгай эрх, түүхэн тохиолдлуудаас хамааран хот хэмээгдэж болдог.
Хот нь дэд бүтэц, ус дамжуулах тогтолцоо, газар ашиглалт, барилга байгууламж, тээвэр хөгжсөн байхыг шаарддаг.
Олон хүн амтай, орчин тойрны хотоос гаднах нутгыг хамтатгасан, засаг захиргааны адармаатай бүтэцтэй болсон хотыг Их хот гэх бөгөөд хаяагаа тэлэн өргөжиж, өөрөөсөө жижиг хотуудтай нийлсэн (хотуудын бөөгнөрөл) хотожсон нутгийн төв бол Өргөн хот хэмээнэ.
Хандлага
[засварлах | кодоор засварлах]Дэлхий дахинд аж үйлдвэржилттэй уялдан сүүлийн хэдэн зуун жилд хаа сайгүй хотжиж, хүмүүс орлого өсөхийнхөө хэрээр илүү том хот, байшинд суухыг зорих болсон. 19-р зуунд аж үйлдвэрийн хотууд товойн ялгардаг байсан бол 20-р зууныг хотжилтын зуун гэхэд буруудахгүй. 1900 онд дэлхийн хүн амын 13% нь хотод амьдардаг байсан бол зууны төгсгөлд 47%, зарим орнуудад 90%-аас давсан.
Он | Хотод байнга оршин суугчдын тоо[1] |
Дэлхийн хүн амын тоонд эзлэх хувь[1] |
---|---|---|
1900 | 220 сая[2] | 13 %[2] |
1950 | 736,796 сая | 29,1 % |
1960 | 996,298 сая | 32,9 % |
1970 | 1 331,783 сая | 36,0 % |
1980 | 1 740,551 сая | 39,1 % |
1990 | 2 274,554 сая | 43,0 % |
2000 | 2 853,909 сая | 46,6 % |
2005 | 3 164,635 сая | 48,6 % |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "World Population Prospects: The 2006 Revision and World Urbanization Prospects: The 2007 Revision" (англи хэлээр). Population Division of the Department of Economic and Social Affairs of the United Nations Secretariat. Эх хувилбараас архивласан: 2009-02-01. Татаж авсан: 2009-04-30.
- ↑ 2.0 2.1 "World Urbanization Prospects: The 2005 Revision" (англи хэлээр). Population Division of the Department of Economic and Social Affairs of the United Nations Secretariat. Эх хувилбараас архивласан: 2011-11-27. Татаж авсан: 2011-12-08.