Дэд бүтэц

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Дэд бүтэц гэж эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн харилцаа холбоо, захиргаа, эрчим хүч, усан хангамж, зам тээврийн сүлжээ, боловсрол, эрүүл мэнд, ахуйн үйлчилгээний тогтолцоог хэлнэ. Дэд бүтцийн үйлчилгээ нь үйлдвэр, ХАА болон аж ахуйн бусад салбарын үйл ажиллагааг жигд явуулах гол холбоос төдийгүй байгалийн нөөц баялгийг ашиглаж, нутаг дэвсгэрийг эзэмших нөхцөл нь болдог. Худалдаа, нийтийн хоол, орон сууц, ахуйн үйлчилгээ зэрэг нь материаллаг зүйлсийг бүтээдэг, харин тээвэр, холбоо, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүлийг хамгаалах, биеийн тамирын үйлчилгээ нь материаллаг бус шинжтэй ч, нийгэмд зайлшгүй шаардлагатай. Төрийн захиргааны удирдлага, нийгмийн дэг журмыг хамгаалах үйлчилгээний салбарууд ч үүнд багтана. Орон сууцны үйлчилгээ, сургууль зэрэг нь байнгын шинж чанартай байдаг бол үсчин, ахуйн үйлчилгээ, засварын газар нь байнгын бус байж болно.