Мандир уранхажин

Мандир уранхажин
Англид.
Англид.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Aix, Уранхажин
Зүйл: A. galericulata
Латин нэр
Aix galericulata
(Карл Линней, 1758)
Европ дахь тархац Aix galericulata
Европ дахь тархац Aix galericulata

Мандир уранхажин (Aix galericulata), урьд Халзан ангир болон Уран хажин гэгдэж байсан, нь Нугасныхан овгийн шувуу юм.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Энэхүү шувуу нь 41-49 см урт, далавчаа дэлгэхэд 65-75 см бөгөөд нас бие гүйцсэн эрэгчин нь харахад андашгүй өвөрмөц, тод, гоёмсог зүстэй. Эмэгчин нь жирийн бор сааралдуу өнгөтэй юм.


Энэхүү зүйл шувуу нь урьд зүүн Азид өргөн тархсан боловч, их хэмжээгээр гадагш худалдаалах, ой модыг огтолж тайрах зэргээр амьдрах орчин нь багассанаас блож ихээхэн цөөрсөн болно. Зүүн Орос болон Хятадад ердөө тус тус 1000 хос шувуу үлджээ. Японд 5000 хос бий гэсэн тооцоотой.

Мандир уранхажин нь ус, намаг, нуур цөөрмийн ойролцоох мод ихтэй газар амьдарна. Тэд усны дэргэдэх модны хонгил, ан цавд үүрээ засаж, 9-12 өндөг гаргадаг. 28-31 хоног дараад дэгдээхэй гарна. Тэд голдуу үүрээр, үдшийн бүрийд идэшлэн ургамлын үр зэргээр хооллодог.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Aix galericulata – Викимедиа дуу дүрсний сан