Jump to content

Ювентус ХББ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ювентус-с чиглүүлэгдэв)
Ювегийн ойн баярын үеэр

«Ювентус» (Итали: Juventus Football Club - Juventus F.C. - Хөлбөмбөгийн Ювентус баг; Латин: iuventus - залуу нас) буюу Ювентус ХББ, Ювентус баг, Турины Ювентус, аман ярианд товчоор Юве гэж — Итали улсын Пьемонт мужийн Турин хотод байдаг Италийн хөлбөмбөгийн дээд лиг «Сери А»-д тоглодог мэргэжлийн хөлбөмбөгийн баг юм. 1897 онд үүсэн байгуулагдсан.

«Италийн хоёр» хэмээх Интер-Ювентусийн тоглолт. 1930 он

1897 онд байгуулагдсан Ювентус баг Сери А-ийн түүхэнд хамгийн агуу буюу 30 удаа түрүүлж (1905; 1925–26; 1930–31; 1931–32; 1932–33; 1933–34; 1934–35; 1949–50; 1951–52; 1957–58; 1959–60; 1960–61; 1966–67; 1971–72; 1972–73; 1974–75; 1976–77; 1977–78; 1980–81; 1981–82; 1983–84; 1985–86; 1994–95; 1996–97; 1997–98; 2001–02; 2002–03; 2011–12; 2012–13; 2013–14), 20 удаа аман хүзүүдсэн. Анх 1905 онд түрүүлсэн бөгөөд сүүлд 2012-2014 онд гурван жил дараалан түрүү авчээ.

Мөн Европын аваргуудын лигийн хошой аварга (1985, 1996), мөн ч таван удаагийн аман хүзүү (1973, 1983, 1997, 1998, 2003) авч, Италийн цомын тэмцээний шувтаргад 14 үлдсэнээс 9-д нь түрүүлжээ. Улсын болон олон улсын чанартай 56 тэмцээнд түрүүлсэн амжилтаараа ᠎Европт дөрөвдүгээр байранд эрэмбэлэгддэг. Ювентус хөгжин дэмжигчийн тоогоор улсдаа тэргүүлдэг. Үеийн үед Ювентусын тоглогчид дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ багийг бүрдүүлэхэд голлон орж байв.

Удирдлага, санхүү

[засварлах | кодоор засварлах]
Марчелло Липпи дасгалжуулагч 1994–1999, 2001–2004 онд Ювентусыг амжилттай залсан

1923 оноос хойш Италийн худалдаа, үйлдвэр эрхлэгч Аньеллийн гэр бүл эзэмшин санхүүжүүлж байна. Ювентус 1967 оноос хувьцаат компани болсон. Одоо 600 ажилтантай, 500 сая еврогийн хөрөнгөтэй, орлогын хэмжээгээр дэлхийн хөлбөмбөгийн багуудын эхний аравт тогтмол ордог. Одоо цамцыг FIAT S.p.A, богино өмдийг Adidas нэрийн компани ивээн тэтгэж байна.

2010 оноос эхлэн Андреа Аньелли ерөнхийлөгчөөр, 2014 оноос Массимилиано Аллегри дасгалжуулагчаар ажиллаж байна.

Ювентус Турины олимпын цэнгэлдэхэд хэсэг байрлаад 2011 оноос 41,254 суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барин орсон.

Амжилттай тоглогч

[засварлах | кодоор засварлах]
Алессандро Дель Пьеро

2015 оны 2 сарын 5-ны байдлаар:

НэрОнТоглолт
1Алессандро Дель Пьеро1993–2012705
2Гаэтано Ширеа1974–1988552
3Жузеппе Фурино1969–1984528
4Жанлуижи Буффон2001-одоо515
5Роберто Беттега1971–1983481
6Дино Зофф1972–1983476
7Жампьеро Бониперти1946–1961460
8Сандро Сальвадоре1963–1974450
9Франко Каузио1968, 1971–1981447
10Антонио Кабрини1977–1989440

Оруулсан бөмбөг

[засварлах | кодоор засварлах]
Сивори, Бониперти нар

2012 оны 5 сарын байдлаар:

НэрОнГоол
1Алессандро Дель Пьеро1993–2012290
2Жампьеро Бониперти1946–1961182
3Роберто Беттега1970–1983178
4Давид Трезеге2000–2010171
5Омар Сивори1957–1965167
6Феличе Борель1932–1941, 1942–1946157
7Пьетро Анастази1968–1976131
8Йон Хансен1948–1954124
9Роберто Бажо1990–1995115
10Федерико Мунерати1922–1933114