Jump to content

Диего Форлан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Диего Форлан
Форлан 2018 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Диего Форлан Коразо[1]
Төрсөн огноо (1979-05-19) 19 5 сарын 1979 (47 настай)[2]
Төрсөн газар Монтевидео, Уругвай
Өндөр 1.80 м[3]
Байрлал(ууд) Довтлогч
Өсвөрийн баг
1990–1991 Пеньярол
1991–1994 Данубио
1994–1997 Индепендьенте
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1997–2002 Индепендьенте 80 (37)
2002–2004 Манчестер Юнайтед 63 (10)
2004–2007 Вильярреал 106 (54)
2007–2011 Атлетико Мадрид 134 (74)
2011–2012 Интер Милан 18 (2)
2012–2014 Интернасьонал 34 (10)
2014–2015 Сересо Осака 42 (17)
2015–2016 Пеньярол 30 (8)
2016 Мумбаи Сити 11 (5)
2018 Китчи 7 (5)
Нийт 525 (222)
Шигшээ баг
1999 Уругвай U20
2002–2014 Уругвай 112 (36)
Дасгалжуулсан баг
2020 Пеньярол
2021 Атенас
Медалийн хураангуй
Эрэгтэйчүүдийн хөлбөмбөг
 Уругвай улсыг төлөөлөн
Копа Америка
Ялагч2011
Гуравдугаар байр2004
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд

Диего Мартин Форлан Коразо (Испани: Diego Martín Forlán Corazo) нь 1979 оны тавдугаар сарын 19 - нд төрсөн Уругвайн хөлбөмбөгчин ба одоогоор Испанийн Ла-Лигийн Атлетико Мадрид клуб болон Уругвайн шигшээ багийн довтлогчоор тоглодог хөлбөмбөгчин юм. Тэр 2010 оны ДАШТ-д шилдэг тоглолтыг үзүүлж Алтан бөмбөг шагналын эзэн[4], Испанийн хөлбөмбөгийн мэргэн буучдын Пичичи Трофи болон Европын Алтан шаахайн эзнээр тус бүр хоёр удаа тодорч байв.

Форлан хөлбөмбөгчний гэр бүлд төрж өссөн бөгөөд түүний эцэг Пабло Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1966, 1974 оны ДАШТ-д оролцож байсан бол өвөө Хуан Карлос Коразо нь Аргентиний Индепендьенте клубт тоглодог байжээ.[5] Форлан өвөөгийнхөө тоглодог байсан тус клубээс гараагаа эхэлсэн ба тэндээсээ алдарт Манчестер Юнайтед клубтэй дөрвөн жилийн гэрээ байгуулж байсан юм. Примиер лигт хоёр жил тоглоод Испанийн Вильярреал клубт очсон билээ.

Испанид очоод анхныхаа улиралаа 25 гоол оруулж Пичичи Трофи шагналын эзэн болсон түүхтэй. Вильярреалаас Атлетико Мадрид клуб рүү шилжин дахин Пичичи Трофи шагналыг хүртэж, Роналдогоос хойшхи хоёр удаа хүртсэн хоёр дахь тохиолдол болсон юм.

Форлан улсаа төлөөлөн олон улсын 69 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан юм. Япон, Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан 2002 оны ДАШТ-д нэг гоол, 2010 оны ДАШТ-д зохион байгуулагч орон Өмнөд Африкийн багтай тоглоход хоёр, дөрөвний нэг шигшээд Гана, хагас шигшээд Голланд, гуравдугаар байрын төлөөх тоглолтонд Германтай тоглоход тус тус нэг, нийт таван гоол оруулсан Шилдэг тоглогч юм.

Диего Уругвайн шигшээ багийн тоглогч Пабло Форланы хүү юм. Бага насандаа теннис тоглодог байж байгаад гэр бүлийн уламжлалаа даган хөлбөмбөгийн спортоор хичээлэх болсон юм. Тэр 1998 оноос Өмнөд Америкийн сайн клубүүдийн нэг Аргентиний Индепендьенте клубт тоглох болж, улмаар тэнд мэргэн бууч нэртэй байжээ. 2002 оны нэгдүгээр сард Английн Манчестер Юнайтед клубт 6.9 сая паундаар очсон түүхтэй.

Манчестер Юнайтед

[засварлах | кодоор засварлах]

Тус клуб дэх анхны гараа нь 2002 оны нэгдүгээр сарын 18-нд Болтон клубтэй хийсэн тоглолт байсан бөгөөд есдүгээр сарын 18-нд Аваргуудын лигийн Маккаби Хайфа клубт хийсэн тоглолт хүртэл гоол оруулж чадаагүй байв. Найман сарын туршид 27 тоглолтонд гоол оруулж чадаагүй Форлан клубтээ Диего Биртлес хочтой байсан нь сонирхолтой. Өмнө нь Манчестер Юнайтед клубт Гарри Биртлес хэмээх довтлогч ийм тоглолтыг үзүүлж байсныг егөөдөн ийн хоч өгчээ.

Форланы 95 тоглолтонд 17 гоол оруулсан амжилт нь багийн анд Руд ван Нистелройн 210 тоглолтонд 150 гоол оруулсан амжилттай харьцуулахад чамлалттай байсан тул улаан чөтгөрүүдийн эгнээнд сайн тоглолт илүү сайн тоглолтыг үзүүлэх шаардлага байнга тавигдаж байгаад сүүлд нь түүнийг Уэйн Рунигээр сэлгэсэн юм.

2004 оны наймдугаар сарын 21-нээс Вильярреал клубт алба хашихаар болж 2004-05 оны улиралд 25 гоол оруулж Пичичи Трофи шагнал хүртсэн юм. Мөн Европын холбооны Алтан шаахайн эзнээр Терри Анригийн хамт тодорсон юм. 2006-07 оны улиралд түүний амжилт тогтмолжиж улирлын мэргэн буучдын жагсаалтад дээгүүр жагсах болсон юм.

Атлетико Мадрид

[засварлах | кодоор засварлах]
Форлан, Атлетико Мадрид клубт

2007 оны зургадугаар сараас Вильярреал клубийн мөнгөний сан багассантай холбогдуулан Хуан Роман Рикелми, Форлан нарыг солилцооны цонхоор зарлаж, Атлетико Мадрид клуб шилдэг тоглогч Фернандо Торресоо Ливерпүүлд алдсаны дараахан Форланыг 21 сая еврогоор худалдан авсан юм.

Баг Улирад Лиг Цом Лигийн цом Тив Бусад[6] Бүгд
ГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоол
Индепендьенте 1998-99 200020
1999-00 24700247
2000-01 3618624220
2001-02 1812512313
Бүгд 80371139140
Манчестер Юнайтед 2001–02 13000005000180
2002–03 256205213100459
2003–04 24421114210328
2004–05 100000101030
Бүгд 63104163233209817
Вильярреал 2004–05 38250000003825
2005–06 321020133004713
2006–07 36192121004021
Бүгд 10654411540012559
Атлетико Мадрид 2007–08 361661116005323
2008–09 33323192004535
2009–10 331863177005628
2010–11 2300001033
Бүгд 1046915537151015789
Нийт 35317023763862530471205

2010 оны есдүгээр сарын 12-ны байпдаар[7]

Манчестер Юнайтед
  • Примиер лиг (1): 2002–03
  • Английн Цом (1): 2003–04
  • Английн Хөлбөмбөгийн холбооны Коммунити Шиелд (1): 2003
Вильярреал
  • УЕФА Интертото Цом (1): 2004
Атлетико Мадрид
  • УЕФА Европын Лиг (1): 2009–10
  • Европын Алтан шаахай (2): 2004–05*, 2008–09
  • Пичичи Трофи (2): 2004–05, 2008–09
  • ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан бөмбөгийн эзэн: 2010

(* Терри Анритай хамт авсан)

Форлан (баруун) Луис Суаресийн хамт, 2010 оны ДАШТ-ий үеэр.

Форлан Аргентиний загвар өмсөгч, жүжигчин Зайра Нара хэмээх бүсгүйтэй үерхэж байгаа ажээ.[8]

  1. "2014 оны хөлбөмбөгийн ДАШТ Бразил: Тоглогчдын жагсаалт: Уругвай" (PDF). ФИФА. х. 31. Эх хувилбараас (PDF) архивласан: 2020-02-03.
  2. "Диего Форлан: Тойм". ESPN. Татаж авсан: 2020-05-05.
  3. "Diego Forlán: Overview". Premier League. Татаж авсан: 2020-05-05.
  4. World Cup 2010: Diego Forlan Wins Golden Ball As Germany's Thomas Mueller Takes Young Player Award & Golden Boot at goal.com, 11 July 2010.
  5. Ben Lyttleton: In Suarez's absence Uruguay will lean even more heavily on Forlan (Memento 4. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт) at Sports Illustrated, 4 July 2010.
  6. АХХ-ны Коммунити Шиелд, УЕФА-гийн Супер цом, Тив хоорондын цом, ФИФА Клубүүдийн ДАШТ
  7. Endlar, Andrew. "Diego Forlan". StretfordEnd.co.uk.
  8. Sport (2010-05-31). "Die "Champions League" der Spielerfrauen". Sport.de.msn.com. Эх хувилбараас архивласан: 2009-11-07. Татаж авсан: 2010-06-26.