Jump to content

Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
 Англи
бэлгэ тэмдэг
Хоч Three Lions (Гурван Арслангууд)
Эвсэл (тив) УЕФА (Европ)
ХолбооАнглийн хөлбөмбөгийн холбоо
Дасгалжуулагч Пабио Капелло
Ахлагч Стивен Жеррард
Домогт
тоглогч
Петер Шилтон (125)
Домогт
мэргэн бууч
Бобби Чарлтон (49)
Чансаа (ФИФА) 7
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
 Шотланд Англи Англи
(1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд Шотландын Патрик хотноо)
Илт ялалт
 Ирланд 0–13 Англи Англи
(1882 оны хоёрдугаар сарын 18-нд Ирландын Белфаст хотноо)
Илт ялагдал
 Унгар 7–1 Англи Англи
(1954 оны тавдугаар сарын 23-нд Унгарын Будабешт хотноо)
ДАШТ
Оролцоо 13 (Анх: 1950)
Амжилт Түрүү: 1966
Европын Аварга шалгаруулах тэмцээн
Оролцоо 7 (Анх: 1968)
Амжилт Гуравдугаар байр: 1968
Хагас шигшээ: 1996

Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (англи. England national football team) нь олон улсын хэмжээний хөлбөмбөгийн тэмцээнд Английн хөлбөмбөгийн холбоог төлөөлж оролцдог баг. Англи болон Шотландыг дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн шигшээ баг гэдэг ба олон улсын хөлбөмбөгийн тэмцээн анх 1872 онд оролцсон гэдгээр нь тодорхойлж болох юм. Хамгийн олон шигшээ багуудыг эгнээндээ багтаасан Хэмжээгүй эрхт Хаант засагт Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн билээ. Английн шигшээгийн цэнгэлдэх хүрээлэн нь «Уэмбли» ба ерөнхий дасгалжуулагч нь Фабио Капелло хэмээх эрхэм юм. ФИФА буюу «Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос» дөрвөн жилд нэг удаа байгуулдаг Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өдгөөг хүртэл долоон улсын үндэсний шигшээ баг түрүүлсэн байдгийн нэг нь 1966 онд тэмцээнийг зохион байгуулсан орон болох Англи юм. Тэд аваргын төлөөх тоглолтод тухайн үеийн Баруун Германтай үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт 4-2 харьцаагаар ялж байсан түүхтэй. Түүнээс хойш ДАШТ-д үзүүлсэн хамгийн сайн амжилт нь 1990 оны дөрөвдүгээр байр юм. Европын Аварга шалгаруулах тэмцээнд 1968 ба 1996 онуудад хагас шигшээд шалгарч байсан байна. Английн шигшээ баг Нэгдсэн улсын бүрэлдэхүүн улсын хооронд явагддаг Бритиш Хоом Чемпионшип нэртэй тэмцээнд хамгийн олон буюу 54 ялж байв. ФИФА-гийн болоод Э-Л-Өү буюу Дэлхийн хөлбөмбөгийн эрэмбэ-ийн жагсаалтад тогтмол эхний аравт бичигддэг шигшээ баг ажээ.

Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Шотландын нэгэн адил дэлхийн хамгийн анхных нь юм. 1870 оны 3-р сарын 5-нд Англи болон Шотланд хоёр улсын дунд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр Английн хөлбөмбөгийн холбоог үүсгэн байгуулагдсан гэдэг. 1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дахин тоглолтын үеэр Шотландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг байгуулагдаж байсан байна. Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны(ФИФА) эгнээнд 1906 онд элсэн орж 1908 онд Төв Европын тэмцээнд оролцож эхэлжээ. Алдарт Уэмблийн цэнгэлдэх хүрээлэн 1923 онд нээлтээ хийсэн. Англи болон ФИФА-гийн хооронд 1928 онд маргаантай байдал бий болж тухайн оноос 1946 оныг хүртэл байгууллагын гадуур явж байсан. Эгнээндээ буцаж нэгдэн орсон байна. 1950 оны ДАШТ-ийг хүртэлх ДАШТ-үүдэд амжилт тун тааруу оролцож байлаа. 1949 оны 9-эр сарын 21-нд Ирландыг талбай дээрээ хүлээн авч тоглож 0-2 харьцаагаар хожигдсон нь Английн талбай дээрээ хожигдсон анхны тохиолдол байв. 1954 оны ДАШТ-ний үеэр дэлхийн аваргын тэмцээний шигшээ тоглолтод хоёр гоол оруулсан анхны Англи тоглогч хэмээгддэг Ивор Броадиш гэгч эрхэм хоёр гоолоо оруулсан түүхтэй. Энэ нь Белгитэй 4-4 тэнцэж дөрөвний нэг шигшээд шалгарсан хариуцлагатай тоглолт байв. Харин шигшээд Уругвайн багт 4-2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

Уолтер Уинтерботтом хэмээх эрхэм нь Английн шигшээ багийг өөрийн бүхий л кареерийнхаа туршид дасгалжуулсан анхны дасгалжуулагч юм. 1946 оноос 1963 оныг хүртэл ажилласан түүхтэй. 1963 онд түүний халааг дасгалжуулагч Альф Рамсей авсан бөгөөд тэр хүний удирлаган дор 1966 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтонд Баруун Германыг 4-2 харьцаагаар Жеффри Херстийн оруулсан гурван гоолын ачаар түүхэн ялалт байгуулж түрүүлсэн билээ. Мексик улсад зохион байгуулагдсан 1970 оны ДАШТ-ий дөрөвний нэг шигшээн тоглолтонд Баруун Германыг үндсэн цагт 2-0 харьцаагаар хожиж яваад нэмэлт цагт 3-2 харьцаагаар хожигдож тэмцээнийг орхисон түүхтэй. 1974 болон 1978 оны дэлхийн аваргад шалгарч чадаагүй. Рон Гриинвүүдийн удирлаган дор Испанид болсон 1982 оны ДАШТ-д оролцож хоёрдугаар шатанд нэг ч хожигдолгүй атлаа хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнийг өндөрлөсөн. Дараагийн дасгалжуулагчаар Бобби Робсон ажилласан бөгөөд түүний үед 1986 оны ДАШТ-д дөрөвний нэг шигшээ, 1990 оны ДАШТ-д дөрөвдүгээр байранд шалгарсан байдаг байна. 1990 онд Английн шигшээ баг дөрвөн дасгалжуулагчийн нүүр үзэв. Робсоны халааг Граам Тайлор авсан ба түүний үед Англичууд 1994 оны ДАШТ-д шалгарч чадаагүй. Дасгалжуулагч Терри Венаблесийн удирдлаган дор нутаг дээрээ зохион байгуулагдсан Евро-96 тэмцээнд хамгийн сайн амжилтаа(Европын Аварга шалгаруулах тэмцээн) үзүүлж хагас шигшээд шалгарсан юм. Глен Ходле дасгалжуулагчийн үед Англичууд 1998 оны ДАШТ-д дөрөвний шигшээд шалгарсан амжилт үзүүлэв. Глен Ходлийн дараа 1972-1982 оны хооронд Английн шигшээг дасгалжуулж байсан туршлагтай мэргэжилтэн Кевин Кийгэн шигшээ багт ирсэн хэдий ч Евро-2000 тэмцээнд амжилт тун тааруу оролцсон байдаг байна.

Английг шигшээ баг 2006 оны ДАШТ-д

Швед мэргэжилтэн Свен-Горан Эриксон 2001 оноос 2006 оны хооронд Английн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж анхны Англи угсааны бус гэдгээрээ онцлог байв. 2002 болон 2006 оны ДАШТ-дбагаа удирдан дөрөвний нэг шигшээд шалгаруулсан юм.

2006 онд Стив Макларен ерөнхий дасгалжуулагчаар томилогдож Евро-2008 тэмцээнд Английг шалгаруулж чадсангүй. Макларен 16 сар ажилласан бөгөөд 1946 оноос дасгалжуулагчийг томилдог болсноос хойшхи Английн хамгийн богино хугацаанд алба хашсан гэдгээрээ ялгагддаг. 2007 оны арванхоёрдугаар сарын 14-нд Реал Мадрид болон Милан клубийг дасгалжуулж байсан Фабио Капелло томилогдсон. Английн шигшээг удирдсан гараагаа Швейцарийн багтай хийж 4-1 харьцаагаар ялж эхлүүлж, 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын бүхий л тоглолтуудад багаа ялуулсан эрхэм билээ.

2010 оны ДАШТ-д тийм ч сайн амжилтыг үзүүлсэнгүй. Эхний тоглолтонд Америкийн шигшээтэй тоглосон тоглолтонд Стивен Жерардын дөрөв дэх минутанд гоол оруулсан бөгөөд түүний дараа өрсөлдөгч багийн Клинт Дэмпсигийн тийм ч хүчтэй биш цохилтыг Английн багийн хаалгач Роберт Грийн хааж чадалгүй гоол болгон хувиргасан. 1-1 харьцаагаар өндөрлөсөн тоглолтын дараа Английн хэвлэлүүдээр Грийнийг нилээд их шүүмжлээд өнгөрөв. Дараагийн тоглолтонд Алжиртай тоглосон тоглолтонд багийн хурд, тактикт тодорхой өөрчлөлт оруулсан ч гоолгүйгээр тэнцэж, энэ удаа дасгалжуулагч руу хэвлэлүүд байгаа чиглүүлсэн байна. Словентэй хэсгийн сүүлийн нэн тоглолтоо хийж Жермэйн Дефогийн гоолын ачаар 1-0 харьцаагаар хожиж хэсгээсээ Америкийн хойноос хоёроор гарав. Харин шөвгийн 16-гийн тоглолтонд Германы багтай таарч 4-1 харьцаагаар ялагджээ. Английн хэвлэлүүдээр шүүгчийн алдаатай шүүлт энэ тоглолтыг урвуугаар эргүүлсэн талаар бичсэн байна.

Цэнгэлдэх хүрээлэн

[засварлах | кодоор засварлах]
Лондоны Вэмблийн цэнгэлдэх хүрээлэн.

Уг цэнгэлдэх хүрээлэн нь Английн Лондон хотын баруун хойд хэсэгт Вэмблийн нутагт байрладаг бөгөөд The Venue of Legends - Home of Football гуншин бүхий тодорхойлолттой, 90000 хүний суудалтай. 2007 оноос Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг эхлэн хөлслөх болсон. Вэмбли бол УЕФА-гийн элит цэнгэлдэх хүрээлэн юм.

Бразил-загварын Английн гурав дахь өмсгөл

Английн өөрийн талбайн өмсгөлийн үндсэн өнгө нь цагаан цамц, хар хөх шорт, цагаан оймс ажээ. 2001 оноос эхлэн цагаан өнгийн шортыг тогтмол өмсөх болсон. 2005 оноос хойш Дэвид Блэнчийн зохион бүтээсэн өмсгөлийг Англичууд өмсөх болжээ.

Английн айлын талбайд тоглохдоо өмсдөг өмсгөл нь улаан цамц, цагаан шорт болон улаан оймс. 1945-1952 оны хооронд Англичууд хөх өмсгөл өмсдөг байв. 1996 онд айлын талбайд саарал цамц, шорт, оймс бүхий өмсгөлтэй гарах болсон ч энэ нь Болгар, Герман, Гүржийн багийн өмсгөлтэй адилавтар байсан тул өмсгөл буцаад улаан өнгөтэй болсон байна.

Цайралттай цэнхэр цамц, шорт, оймс бүхий өмсгөлийг Чехсловакийн багтай тоглох үедээ өмссөн нь Английн гурав дахь өмсгөл юм. Мөн л адил энэ нь Бразилийн өмсгөлтэй төстэй байсан тул 1973 онд цамцны өнгийг шар, шортны өнгийг цэнхэр болгож Чехсловак, Польш, Италийн багтай тоглож байв. 1986-1992 оны хооронд гурав дахь өмсгөлийн өнгө цайвар цэнхэр байлаа.

Тус тэмцээнд C хэсэгт тоглосон. Эхний тоглолт зургадугаар сарын 12-нд Америкийн багтай 1-1 харьцаагаар тэнцэж, зургадугаар сарын 19-нд Алжиртай гоолгүйгээр тэнцсэн. Хэсгийн сүүлийн тоглолтондоо зургадугаар сарын 23-нд Словений багийг 1-0 харьцаагаар хожсон. Хэсгээсээ хоёроор гарч зургадугаар сарын 27-нд Германы багтай оноолт таарч 4-1 харьцаагаар ялагдаж дэлхийн аваргын тэмцээнийг орхисон.

2010 - 06 - 19
02:30
Англи  0 - 0  Алжир Кэп Таун
Үзэгчдийн тоо: 64,100
Шүүгч: Равшан Ирматов (Узбекстан)
Тайлан

2010 - 06 - 23
22:00
Словени  0 – 1  Англи Нелсон Мандела Бэй
Үзэгчдийн тоо: 36,893
Шүүгч: Волфганг Штарк (Герман)
Тайлан Жэрмэйн ДефоГоол 23'

2010 - 06 - 27
22:00
Герман  4 – 1  Англи Фри Стэйт
Үзэгчдийн тоо: 40,510
Шүүгч: Ёргэ Ларрионда (Уругвай)
Клозэ Гоол 20'
Подольски Гоол 32'
Мюллер Гоол 67', 70'
Тайлан Апсон Гоол 37'

2009–10 оны нөхөрсөг тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Онооны хувд эхлээд Английг бичсэн.

Өрсөлдөгч Хаана Хэзээ Үр дүн
 Испани Эстадио Рамян Санчес Пизуан, Севилья 2009 - 02 -11 0–2 Хд
 Словак Уэмбли, Лондон 2009 - 03 -28 4–0 Хо
 Нидерланд Амстердам Арена, Амстердам 2009 - 08 - 12 2–2 Тц
 Словени Уэмбли, Лондон 2009 - 09 - 05 2–1 Хо
 Бразил Халифа, Доха 2009 - 11 - 14 0–1 Хд
 Египет Уэмбли, Лондон 2010 - 03 - 03 3–1 Хо
 Мексик Уэмбли, Лондон 2010 - 05 - 24 3–1 Хо
 Япон UPC-Арена, Graz 2010 - 05 - 30 2–1 Хо
 Унгар Уэмбли, Лондон 2010 - 08 - 11 2–1

Болох тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Нөхөрсөг тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Онооны хувд эхлээд Английг бичсэн.

Өрсөлдөгч Хаана Хэзээ Үр дүн
 Франц Уэмбли, Лондон 2010 - 11 - 17
 Аргентин TBA 2011 - 02 - 09
 Польш PGE Arena Gdańsk, Gdańsk 2011 - 06 - 08
 Тайланд Rajamangala Stadium, Bangkok 2011 - 06
 Нидерланд Уэмбли, Лондон 2011 - 08 - 10

Евро 2012 тэмцээний сон. – G хэсэг

[засварлах | кодоор засварлах]
2010 - 09 - 03
20:00 UTC+1
Англи  4 0  Болгар Уэмбли, Лондон
Үзэгчдийн тоо: 73,246
Шүүгч: Виктор Кассай (Унгар)
Дефо Гоол 3', 61', 86'
A. Жонсон Гоол 83'
Тайлан

2010 - 09 - 07
20:45 UTC+2
Швейцар  1 3  Англи Санкт-Якоб Парк, Базель
Үзэгчдийн тоо: 39,700
Шүүгч: Никола Риццоли (Итали)
Шакири Гоол 71' Тайлан Рүүни Гоол 10'
A. Жонсон Гоол 69'
Бент Гоол 88'

2010 - 10 - 12
20:00 UTC+1
Англи  v  Монтенегро Уэмбли, Лондон

2011 - 03 - 26
Уэльс  v  Англи Миленниум Стадион, Кардифф

2011 - 06 - 04
Англи  v  Швейцар Уэмбли, Лондон

2011 - 09 - 02
Болгар  v  Англи Василий Лёвскийн цэнгэлдэх хүрээлэн, Софи

2011 - 09 - 06
Англи  v  Уэльс Уэмбли, Лондон

2011 - 10 - 07
Монтенегро  v  Англи Подгорика хотын цэнгэлдэх хүрээлэн, Подгорика

Дасгалжуулалтын алба

[засварлах | кодоор засварлах]
ДасгалжуулагчИтали Фабио Капеллло
Ерөнхий менежерИтали Франко Балдини
Туслах менежерИтали Итало Галбиати
21-ээс доошхи насныханы багийн менежерАнгли Стьюрт Пиерс
ДасгалжуулагчАнгли Рэй Клеменс
Хаалгачийн дасгалжуулагчИтали Франко Танцреди
18-аас доошхи насныханы багийн менежерАнгли Брайн Истик
19-аас доошхи насныханы багийн менежерАнгли Ноел Блэке
17-аас доошхи насныханы багийн менежерАнгли Жон Пикок
16-аас доошхи насныханы багийн менежерАнгли Кенни Швайн
Эрүүл мэндийн дасгалжуулагчИтали Массимо Нери
ФизиотерапистАнгли Гэри Левин
Багийн эмчАнгли Иан Бислей
Арын өрөөны багАнгли Дэн Хич
Англи Рожер Нарбет
Англи Стив Слатери
Англи Род Торнлей

Гарааны бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны Болгар болон Швейцарийн шигшээ багуудтай хийсэн тоглолтонд бүрэлдэхүүнд дуудагдсан тоглогчдын нэрсийг үзүүлэв.

2010 оны есдүгээр сарын 3-ны байдлаар.

Ду. Байр. Тоглогч Төрсөн огноо (нас) Тоглолт Гоол Баг
1 Хаа.гч Жо Харт (1987-04-19) 19 4 сарын 1987 (39 настай) 6 0 Англи Манчестер Сити
12 Хаа.гч Бен Фостер (1983-04-03) 3 4 сарын 1983 (43 настай) 4 0 Англи Бирмингем Сити
Хаа.гч Скотт Карсон1 (1985-09-03) 3 9 сарын 1985 (40 настай) 3 0 Англи Вест Бромвич Альбион
Хаа.гч Скотт Лух2 (1988-05-27) 27 5 сарын 1988 (37 настай) 0 0 Англи Уотфорд
2 Хам.гч Глен Жонсон (1984-08-23) 23 8 сарын 1984 (41 настай) 29 1 Англи Ливерпүүл
3 Хам.гч Эшли Коул (1980-12-20) 20 12 сарын 1980 (45 настай) 85 0 Англи Челси
5 Хам.гч Майкл Доусон3 (1983-11-18) 18 11 сарын 1983 (42 настай) 2 0 Англи Тоттенхэм Хотспур
6 Хам.гч Фил Ягелка (1982-08-17) 17 8 сарын 1982 (43 настай) 6 0 Англи Эвертон
13 Хам.гч Киран Гиббс (1989-09-26) 26 9 сарын 1989 (36 настай) 1 0 Англи Арсенал
14 Хам.гч Гари Кэхилл (1985-12-19) 19 12 сарын 1985 (40 настай) 1 0 Англи Болтон Уондерерс
Хам.гч Мэттью Апсон (1979-04-18) 18 4 сарын 1979 (47 настай) 21 2 Англи Вест Хэм Юнайтед
Хам.гч Жолеон Лескотт (1982-08-16) 16 8 сарын 1982 (43 настай) 10 0 Англи Манчестер Сити
4 Х/Хам.гч Стивен Жеррард (ахлагч) (1980-05-30) 30 5 сарын 1980 (45 настай) 87 19 Англи Ливерпүүл
7 Х/Хам.гч Тео Уолкотт (1989-03-16) 16 3 сарын 1989 (37 настай) 14 3 Англи Арсенал
8 Х/Хам.гч Гарет Бэрри (1981-02-23) 23 2 сарын 1981 (45 настай) 42 2 Англи Манчестер Сити
11 Х/Хам.гч Жеймс Милнер (1986-01-04) 4 1 сарын 1986 (40 настай) 14 0 Англи Манчестер Сити
15 Х/Хам.гч Майкл Каррик (1981-07-28) 28 7 сарын 1981 (44 настай) 22 0 Англи Манчестер Юнайтед
16 Х/Хам.гч Адам Жонсон (1987-07-14) 14 7 сарын 1987 (38 настай) 4 2 Англи Манчестер Сити
17 Х/Хам.гч Эшли Янг (1985-07-09) 9 7 сарын 1985 (40 настай) 9 0 Англи Астон Вилла
Х/Хам.гч Шон Райт-Филлипс (1981-10-25) 25 10 сарын 1981 (44 настай) 35 6 Англи Манчестер Сити
9 Дов.гч Жермейн Дефо (1982-10-07) 7 10 сарын 1982 (43 настай) 45 15 Англи Тоттенхэм Хотспур
10 Дов.гч Уэйн Рүүни (1985-10-24) 24 10 сарын 1985 (40 настай) 67 26 Англи Манчестер Юнайтед
18 Дов.гч Даррен Бент (1984-02-06) 6 2 сарын 1984 (42 настай) 7 1 Англи Сандерленд
Дов.гч Карлтон Коул (1983-11-12) 12 11 сарын 1983 (42 настай) 7 0 Англи Вест Хэм Юнайтед
Дов.гч Питер Крауч3 (1981-01-30) 30 1 сарын 1981 (45 настай) 40 21 Англи Тоттенхэм Хотспур

1Болгарын шигшээтэй тоглох тоглолтонд гэр бүлийн асуудлаас шалтгаалан оролцоогүй[1]
2Карсоны орны тоглогчоор сонгогдон оролцсон
3 Бэртлээс шалтгаалан түр өнжсөн.

Багийн бусад тоглогчид

Сүүлийн хорин сарын хугацаанд шигшээ багт дуудагдсан тоглогчдыг энд үзүүлсэн болно.

Байр. Тоглогч Төрсөн
он сар
өдөр(Нас)
Гараа Гоол Клуб Хамгийн сүүлд
дуудагдсан
GK Фрэнк Филдин (1988-04-04) 4 4 сарын 1988 (38 настай) 0 0 Англи Блэкберн Роверс v  Унгар, 2010-08-11
GK Роберт Грин (1980-01-18) 18 1 сарын 1980 (46 настай) 11 0 Англи Вест Хэм Юнайтед 2010 оны ДАШТ
GK Дэвид Жеймс (1970-08-01) 1 8 сарын 1970 (55 настай) 53 0 Англи Бристол Сити 2010 оны ДАШТ
DF Жон Терри (1980-12-07) 7 12 сарын 1980 (45 настай) 65 6 Англи Челси v  Унгар, 2010-08-11
DF Жейми Каррагер (1978-01-28) 28 1 сарын 1978 (48 настай) 38 0 Англи Ливерпүүл 2010 оны ДАШТ
DF Рио Фердинанд (1978-11-07) 7 11 сарын 1978 (47 настай) 78 3 Англи Манчестер Юнайтед 2010 оны ДАШТ
DF Ледли Кинг (1980-10-12) 12 10 сарын 1980 (45 настай) 21 2 Англи Тоттенхэм Хотспур 2010 оны ДАШТ
DF Стивен Уорнок (1981-12-12) 12 12 сарын 1981 (44 настай) 1 0 Англи Астон Вилла 2010 оны ДАШТ
DF Лейтон Бейнс (1984-12-11) 11 12 сарын 1984 (41 настай) 2 0 Англи Эвертон 2010 оны ДАШТ урьдчилсан гараа
DF Райан Шоукросс (1987-10-04) 4 10 сарын 1987 (38 настай) 0 0 Англи Сток Сити v  Египет, 2010-03-03
MF Фрэнк Лампард (дэд ахлагч) (1978-06-20) 20 6 сарын 1978 (47 настай) 83 20 Англи Челси v  Унгар, 2010-08-11
MF Жейк Уилшир (1992-01-01) 1 1 сарын 1992 (34 настай) 1 0 Англи Арсенал v  Унгар, 2010-08-11
MF Жо Коул (1981-11-08) 8 11 сарын 1981 (44 настай) 56 10 Англи Ливерпүүл 2010 оны ДАШТ
MF Аарон Леннон (1987-04-16) 16 4 сарын 1987 (39 настай) 19 0 Англи Тоттенхэм Хотспур 2010 оны ДАШТ
MF Том Хаддлстоун (1986-12-28) 28 12 сарын 1986 (39 настай) 3 0 Англи Тоттенхэм Хотспур 2010 оны ДАШТ урьдчилсан гараа
MF Скотт Паркер (1980-10-13) 13 10 сарын 1980 (45 настай) 3 0 Англи Вест Хэм Юнайтед 2010 оны ДАШТ урьдчилсан гараа
MF Дэвид Бекхэм (1975-05-02) 2 5 сарын 1975 (51 настай) 115 17 Америкийн Нэгдсэн Улс Лос Анжелес Галакси v  Египет, 2010-03-03
MF Стюарт Даунинг (1984-07-22) 22 7 сарын 1984 (41 настай) 23 0 Англи Астон Вилла v  Египет, 2010-03-03
MF Жермейн Женас (1983-02-18) 18 2 сарын 1983 (43 настай) 21 1 Англи Тоттенхэм Хотспур v  Бразил, 2009-11-14
FW Бобби Замора (1981-01-16) 16 1 сарын 1981 (45 настай) 1 0 Англи Фулхэм v  Унгар, 2010-08-11
FW Габрэиль Агбонлахор (1986-10-13) 13 10 сарын 1986 (39 настай) 3 0 Англи Астон Вилла v  Украин, 2009-10-10

Тэмцээний амжилт

ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Жил Үе Байрлал Т Х Тц1 Хд ОГ АГ
Уругвай 1930Оролцоогүй
Итали 1934Оролцоогүй
Франц 1938Оролцоогүй
Бразил 1950Хэсэг8310222
Швейцар 1954Дөрөвний нэг шигшээ6311188
Швед 1958Хэсэг11403145
Чили 1962Дөрөвний нэг шигшээ8411256
Англи 1966Аварга16510113
Мексик 1970Дөрөвний нэг шигшээ8420244
Баруун Герман 1974Оролцоогүй
Аргентин 1978Оролцоогүй
Испани 1982Хоёрдугаар үе6532061
Мексик 1986Дөрөвний нэг шигшээ8521273
Итали 1990Дөрөвдүгээр байр4733186
Америкийн Нэгдсэн Улс 1994Оролцоогүй
Франц 1998Шөвгийн 169421174
Өмнөд Солонгос Япон 2002Дөрөвний нэг шигшээ6522163
Герман 2006Дөрөвний нэг шигшээ7532062
Өмнөд Африк 2010Шөвгийн 1613412135
Нийт13/191 удаа592619147751

УЕФА Европын Аварга шалгаруулах тэмцээн

Он Үе Т Х Тц Хд ОГ АГ
Франц 1960Оролцоогүй
Испани 1964Оролцоогүй
Итали 1968Гуравдугаар байр210121
Бельги 1972Оролцоогүй
1976Оролцоогүй
Итали 1980Хэсэг311133
Франц 1984Оролцоогүй
Баруун Герман 1988Хэсэг300327
Швед 1992Хэсэг302112
Англи 1996Хагас шигшээ523083
Бельги Нидерланд 2000Хэсэг310256
Португал 2004Хагас шигшээ4211106
Австри Швейцар 2008Оролцоогүй
Нийт7/13237793128

Бүх цагийн үзүүлэлт

Өрсөлдсөн баг Тоглосон тоо Хожил Тц Хд ОГ АГ ГЗ
 Албани4400121+11
 Алжир1010000
 Андорра4400160+16
 Аргентин146622115+6
 Австрали632165+1
 Австри1810445827+31
 Азербайжан220030+3
 Беларусь220061+5
 Бельги2014516925+44
 Бохеми110040+4
 Бразил2339111931−12
 Болгар844092+7
 ТУХН101022+0
 Камерун431094+5
 Канад110010+1
 Чили522143+1
 Хятад110030+3
 Колумби5320103+7
 Хорват74121810+8
 Кипр220060+6
 Чех211042+2
 Чехословак127322515+10
 Дани1710433318+15
 Эквадор220030+3
 Египет330081+7
 Эстони220060+6
 Финланд11920367+29
 Франц2716476533+32
 Гүрж220040+4
 Герман125252419+5
 Баруун Герман167362419+5
 Зүүн Герман431073+4
 Грек9720233+20
 Хонконг110010+1
 Унгар2114255429+25
 Исланд211072+5
 Хойд Ирланд987516732381+242
 Ирланд145721912+7
 Израил422051+4
 Итали227692826+2
 Ямайка110060+6
 Япон431053+2
 Казахстан220091+8
 Өмнөд Солонгос101011+0
 Кувейт110010+1
 Лихтенштайн220040+4
 Люксембург9900473+44
 Умард Македон422053+2
 Малайз110042+2
 Мальта330081+7
 Мексик9612234+19
 Молдав220070+7
 Марокко211010+1
 Нидерланд185942621+5
 Шинэ Зеланд220030+3
 Нигери211010+1
 Норвеги10532267+19
 Парагвай330080+8
 Перу210154+1
 Польш1710612710+17
 Португал2291034525+20
Europe XI211074+3
World XI110021+1
 Румын112631010+0
 Орос210142+2
 Сан-Марино2200131+12
 Саудын Араб202011+0
 Шотланд110452441192169+23
 Серби ба Монтенегро110021+1
 Словак330082+6
 Словени220031+2
 Өмнөд Африк220042+2
 Испани2211383824+14
 Швед216963226+6
 Швейцар2013434716+31
 Тринидад ба Тобаго220050+5
 Тунис211031+2
 Турк10820310+31
 Америкийн Нэгдсэн Улс10712369+27
 Зөвлөлт Холбоот Улс115331913+6
 Украин430172+5
 Уругвай103341013−3
 Уэльс9964211424290+152
 Югослав145542320+3
Нийт8885032131721975894+1081

Шагнал

Аварга (1): 1966
Дөрөвдүгээр байр (1): 1990
Гуравдугаар байр (1): 1968
Хагас шигшээ (1): 1996

Тоглочдын түүх

Хамгийн олон удаа гараанд гарсан тоглогчид

# Нэр Кареер Гараа Гоол
1 Петер Шилтон 1970–1990 125 0
2 Дэвид Бекхэм 1996– 0000 115 17
3 Бобби Мур 1962–1973 108 2
4 Бобби Чарлтон 1958–1970 106 49
5 Биллие Врайт 1946–1959 105 3
6 Брайн Робсон 1980–1991 90 26
7 Майкл Овен 1998– 0000 89 40
8 Кенни Сансом 1979–1988 86 1
9 Гэри Невилл 1995– 0000 85 0
10 Рей Вилкинс 1976–1986 84 3
= Стивен Жерард 2000– 0000 84 17

Хамгийн олон гоол оруулсан тоглогчид

# Нэр Кареер Гоол (гараа) Тоглолт бүрт
1 Бобби Чарлтон 1958–1970 49 (106) 0.4623
2 Гэри Лайнекер 1984–1992 48 (80) 0.6000
3 Жимми Гривес 1959–1967 44 (57) 0.7719
4 Майкл Овен 1998–0000 40 (89) 0.4494
5 Том Финней 1946–1958 30 (76) 0.3947
= Нэт Лофтхаус 1950–1958 30 (33) 0.9091
= Алан Ширер 1992–2000 30 (63) 0.4762
8 Вивиан Вүдвард 1903–1911 29 (23) 1.2609
9 Стив Блүмер 1895–1907 28 (23) 1.2174
10 Дэвид Плат 1986–1996 27 (62) 0.4355

Цахим хуудас

 Commons: Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан