Фрэнк Лампард

Фрэнк Лампард

Лампард Челсид (2014)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрэнк Жэймс Лампард[1]
Төрсөн огноо1978 оны 6 сарын 20 (1978-06-20) (45 настай)[1]
Төрсөн газарАнгли, Лондон
Өндөр1.84 м[2][3]
БайрлалХагас хамгаалагч
Өсвөрийн баг
1994–1995Вест Хэм Юнайтед
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1995–2001Вест Хэм Юнайтед148(24)
1995–1996Суонси Сити
(зээл)
9(1)
2001–2014Челси429(147)
Шигшээ баг
1997–2000Англи (21-)19(9)
1998Англи Б1(0)
1999–Англи105(29)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 4.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 4

Фрэнк Жеймс Лампард (Англи: Frank James Lampard, Jr., 1978 оны зургаадугаар сарын 20-нд Лондон хотод төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Английн шигшээд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Лампард аав Фрэнк Ричард Жорж Лампардын тоглодог байсан Лондоны Вест Хэм Юнайтедаас мэргэжлийн гараагаа эхэлсэн ажээ. Челси 2001 онд түүнийг 11 сая фунтээр элсүүлсэн түүхтэй.

2014 оны тавдугаар сарын 23-нд Лампард Челсигээс явахаар шийдсэнээ зарлаж,[4][5] зургаадугаар сарын 3-нд баталгаажуулсан билээ.[6]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Лампард Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх 1999 оны аравдугаар сард багтаж байснаас хойш өдгөө 89 тоглолтонд оролцож 22 гоол оруулжээ. 2004, 2005 оны Английн шилдэг тоглогчийн санал асуулгад хоёр жил дараалан өрсөлдөж байв. Евро-2004 тэмцээнд дөрвөн тоглолтонд гурван гоол, 2006 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад таван гоол тус тус оруулж Английн шигшээ багийн мэргэн буучаар шалгарч байлаа.2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад дөрвөн гоол оруулж Английг Өмнөд Африк улсад зохиогдсон ДАШТ-д оролцох эрхийг авахад их хувь нэмэр оруулсан билээ.

Фрэнк Лампард Английн Премьер лигийн тоглолтонд гоол оруулаад баярлаж буй нь

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Английн Брентвуд хотын удаан жилийн түүхтэй сургуулийг төгссөн нэгэн ажээ.

2000 онд Лампард, Манчестер Юнайтедийн Рио Фердинанд болон Вестхэм Юнайтедийн Кирон Дайер нарыг Кипр улсын Айя-Напа хотод амарч байх үеийнх нь бичлэгийг Канал 4 телевиз баримтжуулан 2004 онд дэлгэцнээ гаргасан нь ихээхэн шуугиан тарьж байв.[7]

Өдгөө Лампард Английн өмнөд нутгийн Суррей хотод ганцаараа амьдардаг ба тэр Луна, Исла нарын хоёр охинтой. Охидууд нь ээж Элен Ривастайгаа амьдардаг ажээ.[8]

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Вест Хэм Юнайтед
Челси
Хувийн
  • Оны шилдэг тоглогч - тоглогчид (1): 2005
  • Оны шилдэг тоглогч - сэтгүүлчид (1): 2005
  • Оны шилдэг тоглогч - хөгжөөн дэмжигчид (1): 2005
  • Оны шилдэг хагас хамгаалагч - УЕФА (1): 2008
  • Дэлхийн мөрөөдлийн баг - ФИФПРО (1): 2005
  • Премьер лигийн сарын шилдэг тоглогч (4): 2003 оны 9 сар, 2005 оны 4 сар, 2005 оны 10 сар, 2008 оны 10 сар
  • Премьер лигийн 10 улирлын шилдэг тоглогч (1): 2010
  • Оны шилдэг тоглогч - Премьер лиг (2): 2005, 2006
  • Оны шилдэг тоглогч - (АХХ) (2): 2004, 2005
  • Европын бэлгэдлийн баг - УЕФА (1): 2004
  • Оны шилдэг тоглогч - Барклайс (2): 2005, 2006
  • Челсигийн шилдэг тоглогч (3): 2004, 2005, 2009
  • Бэлгэдлийн баг - АХХ (3): 2004, 2005, 2006
  • Бэлгэдлийн баг - ЕСМ (3): 2005, 2006, 2010
  • FWA Tribute Award (1): 2010
  • Алдрын танхим - Барклайс (1): 2005
  • Премьер лигийн улирлыг оновчтой дамжуулалтаар тэргүүлэгч (2): 2005, 2010
  • Челсигийн улирлын мэргэн бууч (3): 2005, 2006, 2008
  • Премьер лигийн сарын онцлох гоол (1): 2010 оны 4 сар
  • Английн цомын шилдэг тоглогч (3): 2007, 2009, 2010
  • Английн лигийн цомын шилдэг тоглогч (2): 2005, 2007
  • Барклайс Эшиа Трофи тэмцээний шилдэг тоглогч (2): 2003, 2011
  • Премьер лигт хамгийн олон гоол хагас хамгаалагч (1): 150 гоол

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946–2005. Queen Anne Press. p. 358. ISBN 1-85291-665-6.
  2. "Frank Lampard Profile". Chelsea FC. 8 December 2009. Retrieved 8 December 2009.
  3. "Premier League Player Profile". Premier League. Archived from the original on 17 Арван хоёрдугаар сар 2014. Retrieved 5 May 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  4. "Clubs submit retained and released lists". Premier League. 23 May 2014. Archived from the original on 4 Тавдугаар сар 2015. Retrieved 23 May 2014.
  5. "Chelsea let Lampard and Cole leave club". ITV. 23 May 2014. Retrieved 23 May 2014.
  6. "Frank Lampard: Chelsea midfielder to leave Stamford Bridge". BBC Sport. Retrieved 2014-06-03.
  7. Stephen Naysmith (15 August 2004). "Channel 4 to show alleged Premiership sex video". CBS Interactive Inc. Retrieved 23 November 2008.
  8. "Rives gives birth to footballer's second daughter". nowmagazine.co.uk. Retrieved 3 July 2007.

Холбоос[засварлах | кодоор засварлах]