Jump to content

Майкл Оуэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Майкл Оуэн
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМайкл Жэймс Оуэн
Өндөр5 фут 9 инч (1.75 м)[1]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багМанчестер Юнайтед
Дугаар7
Өсвөрийн баг
1991–1996Ливерпүүл
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–2004Ливерпүүл216(118)
2004–2005Реал Мадрид35(13)
2005–2009Ньюкасл Юнайтед71(26)
2009–Манчестер Юнайтед24(4)
Шигшээ баг
1997Англи U204(3)
1997Англи U211(1)
2006–2007Англи B2(0)
1998–2008Англи89(40)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 1 сарын 4 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2009 оны 7 сарын 3 (UTC)

Майкл Жэймс Оуэн (Англи: Michael James Owen, 1979 оны 12 сарын 14-нд Честерт төрсөн) нь Английн мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд өдгөө Манчестер Юнайтед багт довтлогчоор тоглодог.

Хөлбөмбөгчин асан Терри Оуэний хүү тэрээр 1996 онд Ливерпүүл багаас мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхэлжээ. Эхэндээ залуучуудын багт тоглодог байсан хүү үндсэн багт 1997 оны 5 сард анх тоглохдоо л гоол оруулжээ. Улмаар Премьер Лигт бүтэн тоглосон анхны улиралдаа мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Уг амжилтаа дараагийн жил нь давтсан тэрээр гуяныхаа гэмтлийг үл хайхран 1997–2004 онд Ливерпүүл багийнхаа мэргэн бууч нь байж ирсэн билээ. 2001 онд Ливерпүүл баг УЕФА-гийн цом, Английн Хөлбөмбөгийн Холбооны цом, Хөлбөмбөгийн Лигийн цомыг хүртэж, Оуэн өөрөө Баллон д'Ор шагналыг хүртэн, анхны томоохон амжилтуудаа гаргажээ. Тэрээр Ливерпүүлийн бүрэлдэхүүнд Премьер Лигт 216 тоглолт хийхдээ 118 гоол оруулсан юм.

Оуэн 2004 оны дундуур 8 сая фунт стерлингээр Реал Мадрид багт очсон боловч тоглолтонд ихэнхдээ сэлгээгээр орж ирдэг байлаа. Гэхдээ л Ла Лигад 13 гоол оруулсан нь тоглосон минуттай нь харьцуулахад улирлын хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм. Тэрээр дараагийн улиралд нь Англидаа буцан ирж, 16 сая фунт стерлингээр Ньюкасл Юнайтед багт шилжжээ. 2005–06 оны улирлыг амжилттайгаар эхлүүлсэн ч дараагийн 18 сарын турш бэртэл гэмтлээс салсангүй. Хөлбөмбөгтөө буцаж ирсэн Оуэн багийн ахлагчаар сонгогдож, 2007–08 оны улиралд багийнхаа мэргэн буучаар тодорчээ. Түүний гэрээний 4 жилийн хугацааны сүүлийн улиралд Ньюкасл баг зиндаа уруудаж, чөлөөт агент болсон Оуэн Манчестер Юнайтед баг руу үнэгүй шилжиж иржээ.

Олон улсын тавцанд анх 1998 онд насанд хүрэгчдийн шигшээ багтаа багтан тоглосон тэрээр тухайн үедээ Английн шигшээ багийн хамгийн залуу тоглогч, хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болж байв. Түүний 1998 оны ДАШТ-д үзүүлсэн гайхалтай тоглолт түүнийг од болгосон бөгөөд уг тэмцээнээс гадна 2000 оны ЕАШТ, 2002 оны ДАШТ, 2004 оны ЕАШТ-д оролцож, гоол оруулж явжээ. Тэрээр Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 4 том тэмцээнд гоол оруулж байсан цорын ганц тоглогч нь юм. Мөн 2006 оны ДАШТ-д оролцсон ч гэмтэл авч, бүрэн эдгэрэх хүртлээ бүтэн жил зарцуулсан билээ. Багийн ахлагчийн туузыг ч зүүж байсан удаатай Оуэн Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд хийсэн тоглолтынхоо тоогоор 7-рт бичигддэг. Тэрээр 89 тоглолтод 40 гоол оруулсны 26 нь тоглолтын хувь заяаг шийдвэрлэж байсан аж.[2]

2006 оны ДАШТ-д Оуэн гэмтэл авч, удаан хугацаагаар тоглоогүй нь ФИФА, Английн Хөлбөмбөгийн Холбоо, Ньюкасл Юнайтед багийн хооронд маргаан үүсгэж байсан бөгөөд Ньюкасл 10 сая фунт стерлингийн нөхөн төлбөр авч, урьд хожид үзэгдээгүй явдал гарч байсан. Улмаар тоглогчид шигшээ багтаа тоглож байгаад гэмтэл авбал харьяалагдах баг болон шигшээ багийн хоорондох харьцааг зохицуулах асуудалд өөрчлөлт орсон түүхтэй билээ.

Баг Улирал Лиг Цом Лигийн цом Европ Бусад Нийт
ТоглолтГоолТоглолтГоолТоглолтГоолТоглолтГоолТоглолтГоолТоглолтГоол
Ливерпүүл 1996–97 210000000021
1997–98 3618004441004423
1998–99 3018222162004023
1999–2000 2711102100003012
2000–01 28165321114004624
2001–02 29192200125224528
2002–03 35192042137105528
2003–04 2916310062003819
Нийт 216118158149522132297158
Реал Мадрид 2004–05 35134241004316
Нийт 35134241004316
Ньюкасл Юнайтед 2005–06 11700000000117
2006–07 300000000030
2007–08 2911311100003313
2008–09 288202200003210
Нийт 7126513300007930
Манчестер Юнайтед 2009–10 19310426410319
2010–11 510012101083
Нийт 244105474203912
Бүгд 34616125112216632652458216

2011 оны 1 сарын 4-ний байдлаар[3]

[4] [5]

Английн шигшээ баг
ОгнооГарааГоол
1998124
199961
200063
200186
2002125
200395
2004134
200597
200651
200784
200810
Нийт8940
  1. Hugman, Barry J. (2009). The PFA Footballers Who's Who 2009–10. Edinburgh: Mainstream Publishing. х. 322. ISBN 978-1-84596-474-0.
  2. Arnhold, Matthias (2009-01-29). "England – Record International Players". RSSSF. Татаж авсан: 2009-02-11.
  3. Endlar, Andrew. "Michael Owen". StretfordEnd.co.uk. Татаж авсан: 2 October 2010.
  4. http://www.national-football-teams.com/v2/player.php?id=2190
  5. http://www.rsssf.com/miscellaneous/owen-intlg.html

Гаднын холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Майкл Оуэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан