Маруан Феллайни

Маруан Феллайни

Феллайни Бельгийн шигшээд, 2013 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМаруан Феллайни-Баккиуи[1]
Төрсөн огноо1987 оны 11 сарын 22 (1987-11-22) (36 настай)
Төрсөн газарБельги, Эттербек
Өндөр1.94 метр[2]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМанчестер Юнайтед
Дугаар31
Өсвөрийн баг
1994–1997Андерлехт
1997–2000Монс
2000–2002Руаяль Франк Борен
2002–2004Шарлеруа
2004–2006Стандард Льеж
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006–2008Стандард Льеж64(9)
2008–2013Эвертон141(25)
2013–Манчестер Юнайтед16(0)
Шигшээ баг
2004–2005Бельги (18-)3(0)
2006Бельги (19-)6(1)
2006–2007Бельги (21-)7(0)
2007–Бельги48(8)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.
† Гараа (Гоол).

Маруан Феллайни-Баккиуи (Франц: Marouane Fellaini-Bakkioui, 1987 оны арваннэгдүгээр сарын 22-нд Эттербек хотод төрсөн) — Бельгийн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтед болон Бельгийн шигшээд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Феллайни Андерлехт, Монсод, Шарлеруа болон Стандард Льеж багуудын өсвөрийн эгнээнд 12 жил уйгагүй бэлтгэгдсэн. 2008 онд зуны наймаагаар английн Эвертонд очихоос өмнө Стандард Льежид 82 тоглож, 11 бөмбөг оруулсан. Феллайниг 15 сая фунтээр таван жил гэрээ байгуулжээ.[3] Есдүгээр сарын 14-нд Сток Сититэй анхны тоглолтоо, аравдугаар сарын 5-нд Ньюкаслын хаалганд анхны бөмбөгөө оруулсан Феллайни 35 тоглолтонд 9 бөмбөг оруулсан амжилтаар Эвертонд шилдэг залуу тоглогчоор мандав. Дахин гялалзаж мэдэх түүнийг 2010 оны хоёрдугаар сарын 6-нд Мерсисайдийн дербид Сотириос Кириакос бэртээснээс улирал замхарчээ.[4][5] 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд Феллайнитай Эвертон гэрээгээ таван жилээр сунгасан.[6] 2013 оны есдүгээр сарын 3, солилцооны цонх хаагдах мөчид нуруу-ур чадвар өндөр, тэсрэлттэй Маруаны төлөө Манчестер Юнайтед 27,5 сая фунт төлжээ. 11 хоног болоод Кристал Пэластай эхний тоглолтоо хийсэн.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Бельгийн шигшээ 2007 оны гуравдугаар сарын 24-нд Португальтай тоглоход Феллайни анхны бөмбөгөө оруулж байлаа. 2008 оны олимпийн наадамд IV байрт шалгарсан амжилттай.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Стандард Льеж
Эвертон
Хувийн
  • Бельгийн лигийн шилдэг Африк тоглогч (1): 2008
  • Эвертоны шилдэг залуу тоглогч (1): 2008–09
  • Премьер лигийн сарын шилдэг тоглогч (1): 2012 оны 11 сар

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "M. Fellaini". Soccerway. Retrieved 17 December 2013.
  2. "Marouane Fellaini". premierleague.com. Premier League. Archived from the original on 2 Аравдугаар сар 2013. Retrieved 9 September 2013.
  3. "«Эвертон» приобрел Феллайни за 15 миллионов фунтов" (in орос). Sports.ru. 2008-09-02. Archived from the original on 2013-10-02. Retrieved 2012-04-04.
  4. "Феллайни пропустит из-за травмы шесть месяцев" (in орос). Sports.ru. 2010-02-16. Archived from the original on 2013-10-02. Retrieved 2012-04-04.
  5. "Феллайни выбыл до конца сезона" (in орос). Sports.ru. 2011-03-02. Archived from the original on 2011-05-14. Retrieved 2012-04-04.
  6. "Феллайни подписал новый 5-летний контракт с «Эвертоном»" (in орос). Sports.ru. 2011-11-17. Archived from the original on 2011-11-18. Retrieved 2012-04-04.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Маруан Феллайни – Викимедиа зураг, бичлэг, дууны сан