Аднан Янузай

Аднан Янузай
Adnan Januzaj 24-11-13.jpg
Янузай Манчестер Юнайтедэд, 2013 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАднан Янузай[1]
Төрсөн огноо1995 оны 2 сарын 5 (1995-02-05) (28 настай)
Төрсөн газарБельги, Брюссель
Өндөр1.80 метр[2]
Байрлалдовтолгооны хагас хамгаалагч (жигүүр)
Багийн мэдээлэл
Одоогийн багМанчестер Юнайтед
Дугаар44
Өсвөрийн баг
2001–2005Брюссель
2005–2011Андерлехт
2011–2013Манчестер Юнайтед
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2013–Манчестер Юнайтед27(4)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.
† Гараа (Гоол).

Аднан Янузай (алб. Adnan Januzaj, 1995 оны хоёрдугаар сарын 5-нд Брюссель хотод төрсөн) — Косово-Албани гаралтай Бельгийн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтед багийн хагас хамгаалагч юм.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Аднан Янузай төрсөн Брюссель хотынхоо багт 6 настайдаа элсэж хөлбөмбөгт суралцжээ. 2005 онд Андерлехтэд уригдав. Тун ирээдүйтэйгээ баталсан Янузайг бусдаас урьтаж Манчестер Юнайтед 300 мянган фунтээр элсүүлжээ.[3] Дасгалжуулагч асан Алекс Фергюсон итгэл хүлээлгэдэгээ нуугаагүй билээ.

2012-2013 онд Манчестер Юнайтедын нөөцөөс Дензил Харуны нэрэмжит шагналыг хүртэв.[4] Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд Аднан анх удаагаа 2013 оны тавдугаар сарын 19-нд Премьер лигийн 38 дахь тойрогт Вест Бромвичтой тулахад багтав.[5] Долоодугаар сарын 13-нд анхны тоглолтоо[6], долоодугаар сарын 29-нд анхны бөмбөгөө оруулсан.[7] Улмаар наймдугаар сарын 11-нд Английн супер цомд[8], наймдугаар сарын 14-нд Премьер лигт тус тус эхний гараагаа хийжээ.[9] Гарааны бүрэлдэхүүнд Аравдугаар сарын 5-нд Премьер лигт Сандерлендтай тоглоход анх багтаж, хожлын хоёр бөмбөгийн дамжуулалтыг хангажээ.[10]

2013 оны аравдугаар сарын 19-нд Аднан Янузайтай Манчестер Юнайтед таван жилийн гэрээ байгуулсан.[11]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Аднан Янузайд Бельги, Англи, Албани, Турк болон Косовогийн холбоодоос санал тавижээ. Харин Янузай 2014 оны дөрөвдүгээр сард Бельгийн шигшээд тоглохоор шийдэж,[12] тавдугаар сарын 13-нд дасгалжуулагч Марк Вильмотс 2014 оны ДАШТ-д авч явахаа зарласан юм.[13]

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Манчестер Юнайтед
Хувийн

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Barclays Premier League Squad Numbers 2013/14", premierleague.com, Premier League, 16 August 2013. 17 August 2013-нд авсан. 
  2. Adnan Januzaj. ESPN FC. ESPN Internet Ventures. 12 January 2014-д хандсан.
  3. Sky Sports Scout - Adnan Januzaj. Sky Sports (2013-10-16).
  4. Marshall, Adam (2013-05-15). Januzaj voted U21s' star man. ManUtd.com.
  5. West Brom 5-5 Man Utd. BBC Sport (2013-05-19).
  6. Singha All Stars 1 Utd 0. ManUtd.com (2013-07-13).
  7. Kitchee 2 United 5. ManUtd.com (2013-07-29).
  8. Man Utd 2-0 Wigan. BBC Sport (2013-08-11).
  9. Man Utd 2-0 Crystal Palace. BBC Sport (2013-09-14).
  10. Sunderland 1-2 Man Utd. BBC Sport (2013-10-05).
  11. Januzaj signs new United deal. ManUtd.com (2013-10-19).
  12. Hibbs, Ben (2014-04-23). Januzaj ready for Belgium. ManUtd.com.
  13. Adnan Januzaj included in Belgium's World Cup squad. BBC Sport (2014-05-13).
  14. Blue Stars/FIFA Youth Cup Fact Sheet. FIFA.com.
  15. Adnan Januzaj: Manchester United midfielder named as the best teenager in European football by Italian newspaper Gazetta Dello Sport. The Independent (2014-04-01).
  16. Gazzetta Dello Sport: Янузай — лучший молодой игрок Европы. Советский спорт (2014-04-01).

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Аднан Янузай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан