Албани хэл

Албани хэлний тархац

Албани хэл (албани хэлээр: Gjuha shqipe [ˈɟuha ˈʃcipɛ]) Албани Улсад оршин сууж буй албаничуудын хэл. Мөн Грек улсын хүн амын зарим хэсэг (Эпир, Аттика, Беотия, Эвбей арал, Пелопоннес болон Гидра, Спеце, Порос арлууд), Умард Македони, Серби, Косово бөгөөд Итали улс (Сицили, Калабри, Апулия) зэрэг орнууд дахь зарим иргэдийн хэл юм.

Албани хэл бол энэтхэг-европ хэлний аймаг доторх палеобалкан хэлний бүлэгт ордог байна.

2022 оны байдлаар 7 орчим сая хүн албани хэлээр ярьдаг ажээ.

1908 оноос хойш албани хэлэнд латин үсгийн нэг хувилбар ашиглаж ирсэн байна.

Орчин үеийн албани хэлний цагаан толгой[засварлах | кодоор засварлах]

A a B b C c Ç ç D d Dh dh E e Ë ë
F f G g Gj gj H h I i J j K k L l
Ll ll M m N n Nj nj O o P p Q q R r
Rr rr S s Sh sh T t Th th U u V v X x
Xh xh Y y Z z Zh zh