Радамель Фалькао
Радамель Фалькао Гарсиа | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Радамель Фалькао Гарсиа Сарате | |
Хоч | Тигр (El tigre) | |
Мэндэлсэн | 1986 оны 2 сарын 10 Колумб, Санта-Марта | |
Иргэншил | Колумб | |
Өндөр | 177 см | |
Жин | 73 кг | |
Байрлал | довтлогч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Монако | |
Дугаар | 9 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
1996—1999 | Мильонариос | |
1999—2001 | Лансерос Бойака | |
2001—2005 | Ривер Плейт | |
Багийн замнал* | ||
2005—2009 | Ривер Плейт | 87 (35) |
2009—2011 | Порто | 51 (41) |
2011—2013 | Атлетико Мадрид | 68 (52) |
2013—одоо | Монако | 20 (11) |
2014—одоо | → Манчестер Юнайтед | 0 (0) |
Шигшээ** | ||
2005 | Колумб (20-) | 10 (3) |
2007—одоо | Колумб | 50 (20) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2013 оны 11 сарын 19-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв. | ||
Радамель Фалькао Гарсия Сарате (Испани: Radamel Falcao García Zárate; 1986 оны хоёрдугаар сарын 10-нд Санта-Марта хотод төрсөн) — Колумбын хөлбөмбөгчин бөгөөд Английн «Манчестер Юнайтед» болон Колумбын шигшээд довтлогчоор тоглодог. Замналынхаа туршид Европа лигт жил дараалан гялалзсан, аливаа тоглолтуудад хожил авчирдаг зэргээрээ илтэд ялгарсан гарамгай тоглогч юм.
Мэргэжлийн тоглогч Радамель Гарсиа хүүгийнхээ нэрийг бразил тоглогч Фалькаог бэлгэдэн өгчээ.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Фалькаог Аргентины «Ривер Плейт» багт 5,5 сая евро төлөн[1] 2009 оны долоодугаар сарын 15-нд Португалийн «Порто» эгнээндээ элсүүлэн 5 жилээр гэрээлж байв. «Порто» түүний 17 гоолын ачаар 2010/11 оны Европа лигт аваргалсан.
2011 оны наймдугаар сарын 18-нд Испанийн «Атлетико Мадрид» гялалзсан довтлогчийг 40 сая еврогоор элсүүлэв.[2] «Атлетико» 2011/12 оны Европа лигт 12 дараалсан ялалтаар аваргалахад мөн л түүний 12 гоол тусалжээ. 2012 оны арванхоёрдугаар сарын 9-нд «Депортиво Ла-Корунья» багийн (6:0) хаалгыг таван бөмбөгөөр мялаасан юм.[3][4]
Радамель 2013 оны тавдугаар сарын 31-нд «Монакод» таван жилийн гэрээгээр ирсэн. 45 - 55 сая еврогийн[5] хооронд наймаалцсан хэмээжээ.
2014 оны есдүгээр сарын 1 буюу зуны наймааны цонх хаагдахтай зэрэгцэн «Манчестер Юнайтед» түүнийг 1 жилийн зээлийн гэрээгээ дуусгаад 43.5 сая фунтээр авна гэсэн тохироогоор элсүүлэв. Фалькаогийн жилийн цалин 6 сая фунт.[6]
Шигшээ
[засварлах | кодоор засварлах]Фалькао анх 2007 оны хоёрдугаар сарын 7-нд Колумбын шигшээн Уругвайтай хийсэн нөхөрсөг тоглолтонд гараалсан бол зургаадугаар сарын 3-нд Черногорийн хаалганд гоолдсон.
Фалькао сонгонд нь 7 гоолдсон ч 2014 оны ДАШТ-д эрүүл мэндийн шалтгаанаар оролцсонгүй.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Аргентины аварга (1): 2008 (Клаусура)
- Португалийн супер цомын эзэн (3): 2009, 2010, 2011
- Португалийн цомын эзэн (2): 2009/10, 2010/11
- Португалийн аварга (1): 2010/11
- Европа лигийн түрүү (1): 2010/11
- Европа лигийн түрүү (1): 2011/12
- УЕФА-гийн супер цомын түрүү (1): 2012
- Испанийн цомын эзэн (1): 2012/13
- Өмнөд Америкийн аварга (20-) (1): 2005
- Хувийн
- «Атлетико Мадридын» мэргэн бууч: 2011/12 (36 ггол)
- Европа лигийн мэргэн бууч: 2010/11 (17 гоол), 2011/12 (12 гоол)
- УЕФА-гийн супер цомын шилдэг тоглогч: 2012
- ФИФА-гийн бэлгэдлийн гараа: 2012
- Трофей ЕФЕ: 2013
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ «Порту» приобрел нападающего «Ривер Плейт»
- ↑ ¡Tigre colchonero! El Aleti ficha a Falcao en 40 millones
- ↑ "Atlético Madrid vs. Deportivo La Coruña - 9 December 2012 - Soccerway". Uk.soccerway.com. 2012-12-09. Archived from the original on 2012-12-13. Татаж авсан: 2013-01-02.
- ↑ "Falcao scores five as Atletico routs Deportivo - La Liga News | FOX Sports on MSN". Msn.foxsports.com. 2012-12-09. Татаж авсан: 2013-01-02.
- ↑ "Монако против Парижа: трансферы чемпионата Франции". Archived from the original on 2013-08-13. Татаж авсан: 2014-08-25.
- ↑ "Manchester United sign Falcao on loan" (англи хэлээр). ManUtd.com. 2014-09-02.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]Энэ Колумбийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Манчестер Юнайтед — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 де Хеа (х) • 2 Рафаэл • 3 Шоу • 4 Жонс • 5 Рохо • 6 Эванс • 7 Ди Мариа • 8 Мата • 9 Фалькао • 10 Руни (а) • 11 Янузай • 12 Смоллинг • 13 Линдегор (х) • 16 Каррик • 17 Блинд • 18 Янг • 20 ван Перси • 21 Эррера • 22 Пауэлл • 25 Валенсиа • 31 Феллайни • 32 Вальдес (х) • 33 Макнейр • 39 Торп • 40 Эймос (х) • 42 Блэкетт • 44 Перейра • 49 Уилсон • Дасгалжуулагч: Ван Гал |